Ньюс хөтөч: Аймаг, дүүргийн АН-ын дарга нар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Аймаг, дүүргийн АН-ын дарга нар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Аймаг, дүүргийн АН-ын дарга нар мэдээлэл хийнэ

Ньюс агентлаг 2023.01.13-ны Баасан гаригт болох үйл явдын товч мэдээллийг хүргэж байна.

09:00 ЦАГТ:

Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний яамнаас Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, угсралт, засварын ажил, туршилт, тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах суурь нөхцөл шаардлагын стандартыг боловсруулах олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 51-267064

09.30 ЦАГТ:

-МУБИС-д "Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл V" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 8810-2915.

-“Новотел” зочид буудалд Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны эрхзүй бодлогын орчин, байгууллагын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн талаар хүний нөөцийн ажилтнуудын сургалт болно. Утас: 9988-5696.

10.00 ЦАГТ:

-Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

-Аймаг, дүүргийн Ардчилсан намын дарга нар С.Зоригийн хөшөөтэй АН-ын байранд шуурхай хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 99 97-2117, 93 11-3995

11:00 ЦАГТ:

-ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахимжуулах чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллана. Утас: 99103830

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Сануулахад, Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй.

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал болно."Утас: 91117133 /Жич: "Соёмбо" танхимд/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж