Дэлхийн N’2 өндөр цамхагийн оройд гараад шийтгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн N’2 өндөр цамхагийн оройд гараад шийтгүүлжээ

Дэлхийн N’2 өндөр цамхагийн оройд гараад шийтгүүлжээ

Малайзын Куала Лумпур хотод байрладаг дэлхийн хоёр дахь өндөр барилга болох Мердека 118 цамхаг руу авирсан хэсэг америкчуудыг баривчилж, ялласан тухай мэдээлэв.

Армийн ахмад дайчин, хот судлаач Исаак Райт 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд тэдний авиралтын бичлэгийг “YouTube” сувагтаа байршуулжээ.

Хэдийгээр тэд авиралтынхаа нарийн ширийнийг, тэр дундаа авирсан огнооны талаар төдийлөн дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч барилгын компаниас Мягмар гаригт гаргасан мэдэгдэлд хууль бус авиралт 2022 оны тавдугаар сарын 1-нд болсон гэжээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Райт болон түүний бүлэглэлийг авиралт хийсэн өдөр Малайзын Эрүүгийн хуулийн 457-р зүйл ангид зааснаар саатуулж, ялласан байна.

Тус компани Мердека 118-ийн хамгаалалтыг үргэлжлүүлэн сайжруулахаа мэдэгдэж, 679 метр өндөртэй барилгад барилгын ажил үргэлжилж байгаа тул аюулгүй байдал нэн тэргүүний зорилт гэж тайлбарлав. Барилгын ажил 2023 оны дундуур дуусах төлөвтэй байна.

Тус компани мэдэгдэлдээ “Ийм үзүүлбэр нь хууль бус бөгөөд аюултай.  Ялангуяа, хууль зөрчигчид болон газар дээр нь ажиллаж буй ажилчдын аюулгүй байдалд эрсдэл учруулдагийг бид дахин хэлмээр байна. Иймээс манай өмч дээр гарч байгаа хууль бус үйлдлүүд нь хууль бус арилжааны ашиг хонжоо олж, алдар хүнд олоход ашиглагдаж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээж байна” гэж дурджээ.

Тус бүлэглэл барилгын орой дээр хэр удаан байсан нь тодорхойгүй байгаа ч нар мандсны дараа ч  байсаар байгаа нь бичлэгээс харагджээ.

Армийн тусгай хүчний батальонд шүхэрчнээр алба хаасан Райт өмнө нь Цинциннати хотын Хатан Сити талбай дахь Их Америкийн цамхаг руу хууль бусаар нэвтэрсэн хэргээр зургаан зүйлчилд хүнд ял сонссон. Харин тэрбээр эмчилгээнд хамрагдах хүсэлтээр гэрээ байгуулан 2021 оны арваннэгдүгээр сард суллагдсан аж.

Эх сурвалж: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж