London Fog шинэ нүүр царайтай болжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

London Fog шинэ нүүр царайтай болжээ

Тансаг
зэрэглэлийн хувцас бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
London Fog энэ намрын
шинэ загварынхаа зар сурталччилгааны нүүр царайгаар Christina Hendricks-ыг
сонгожээ.

Өмнө нь уг
брэндийн нэрт загвар өмсөгч Gisele Bundchen болон “Яахаас ч буцахгүй эзэгтэй
нар” киноны од, жүжигчин Eva Longoria нар төлөөлж байсан юм.

London Fog бол миний
дуртай классик брэндүүдийн нэг. Эрэгтэй, эмэгтэй хувцаснуудын нарийн ялгаа,
онцлогийг хамгийн сайн харуулж чаддаг гэж би боддог. Энэхүү брэндийг төлөөлөх
болсондоо баяртай байна” хэмээн жүжигчин Christina Hendricks хэлжээ.

Харин
компанийн зүгээс “Тэр тачаангуй бас ихэмсэг. Энэ нь түүнийг сонгох болсон
шалтгаан” хэмээн мэдэгдсэн байна.

Н.Наран

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж