Кэндогийн улсын аваргад 12 тамирчин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Кэндогийн улсын аваргад 12 тамирчин өрсөлдөнө

Кэндогийн улсын аваргад 12 тамирчин өрсөлдөнө

“UNC-2023” 15 спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш кэндогийн төрлөөр эхэлнэ. Кэндогийн улсын аваргад манай улсын шилдэг 12 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа ба дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Улмаар хэсэг бүрийг тэргүүлсэн тамирчид хасагдах шатанд шалгарч цаашлаад медалийн төлөө өрсөлдөнө.

Тэмцээний А хэсгийг өнгөрсөн оны улсын аварга Чикара кэндо клубийн тамирчин Т.Чинзориг тойлголж байгаа бол дэд аварга Э.Уртнасан С хэсгийг тэргүүлжээ. Харин өнгөрсөн оны хүрэл медальт Оргил кэндо клубийн тамирчин Э.Билгүүн В хэсгийг тэргүүлж байгаа юм.

Кэндо буюу илдээр тулалдах тулааны урлаг нь манай улсад 1994 оноос танигдаж эхэлсэн бөгөөд 2003-2019 оны хооронд тасралтгүй улсын аваргаа тодруулсаар иржээ. Цар тахлын улмаас завсарлаад байсан тус тэмцээнийг эргэн зохион байгуулснаар манай тамирчид олон улс, тив дэлхийн аваргад оролцох өрсөлдөх тамирчдаа сонгон шалгаруулах юм.

Хэсгийн оноолт:

А хэсэг Т.Чинзориг /Чикаха кэндо клуб/алт, Б.Алтангэрэл, Б.Пүрэвдорж /Хоёул Монгол кэндо клуб/

В хэсэг Э.Билгүүн /Оргил кэндо клуб/ хүрэл, Б.Дамдинсүрэн /Монгол кэндо клуб/, У.Амарбаатар /Чикара кэндо клуб/

С хэсэг Э.Уртнасан /Монгол кэндо клуб/ мөнгө, Н.Отгонсүрэн, И.Алтангэрэл /Хоёул Чикара кэндо клуб/

D хэсэг А.Нямжав , Н.Анарболд, Д.Чинбилэг/бүгд Чикара кэндо клуб/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж