Төрийн тендер: "Батсээр" компани нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлжээ | News.MN

Төрийн тендер: "Батсээр" компани нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлжээ

Төрийн тендер: "Батсээр" компани нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлжээ

Төрийн тендер: "Батсээр" компани нэг машиныг 125 сая төгрөгөөр нийлүүлжээ

Нийслэл дэх нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг Тохижилт үйлчилгээний газар хариуцдаг. Шинэ техник хэрэгслийн хангамж, хүрэлцээ муутайгаас шалтгаалж цаг агаарын онцгой нөхцөлд ТҮК-ийнхан уртасгасан цагаар ажиллах нь бий. Энэ асуудлыг хөнгөвчлөхөд тухайн хариуцсан нэгжээс гадна Хотын дарга, ерөнхий менежер мөн анхаарч ажиллах ёстой. Тиймдээ ч энэхүү үүргийнхээ дагуу нийслэлээс зам, талбайн давс бодисоос гадна шинэ машин, техникийг татан авахад төсөв гаргадаг. Үүний жишээ бол өчигдөр /2023.01.12/ нийслэлээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгсөн 28 цэвэрлэгээний машин.

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хот тохижилтын үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэхэд дээрх машинууд чухал. Гэхдээ зориулалт болоод ашиглаж болох орчин нөхцөлийн тухайд авч үзвэл өвлийн улиралд Улаанбаатарт тохиромжгүй.

Учир нь зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын тус машинууд нь цастай зам дээр явах зориулалттай ч цас цэвэрлэх боломжгүй юм. Гэтэл шинэхэн машиныхаа шидийг нийтэд харуулах гэсэн биш өнөөх машин нь цастай зам дээр онхолдож унасан зураг цахим хуудаст тавигдсан. Тэгэхээр зориулалтын техник хэрэгслийг татан авсан бол ажиллах орчны⁷8г ч мөн харгалзах нь чухал гэдгийг иргэд хэлж байна.

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЗАРЛАСАН ТЕНДЕРТ ХОЁР КОМПАНИ ОРОЛЦСОН

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар дөрвөн тэрбум төгрөгийн тендер шалгаруулалтыг өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан байна. Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээс харвал тус тендерт “Батсээр”, “Онцгой-Өргөө” ХХК гэх хоёр компани оролцжээ. “Онцгой-Өргөө” компанийн хувьд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан нөхцөлийг хангаагүй тул хасагдсан байна. Тиймээс тендер шалгаруулалтын журмын дагуу “Батсээр” ХХК нийлүүлэлт хийхээр болсон аж. Тус компанитай холбогдож нийслэлд нийлүүлсэн машинуудын талаар тодрууллаа.

Батсээр ХХК-иас өгсөн мэдээллээр “Бараа худалдан авах тендер шалгаруулалтад оролцож өнгөрсөн жил шалгарсан.

Нийлүүлэх тоо ширхгийн хувьд өөрчлөлт ороогүй бөгөөд нийт 28 ширхэг машиныг оруулж ирсэн. Тендерийн нийт дүн 3.5 тэрбум байсан.

Тендер болон бараа нийлүүлэх гэрээнд тусгасан нарийн заалтуудыг санахгүй байна. 2022 оны тавдугаар сард гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар нийлүүлэгч тендер илгээсэн маягт, гэрээний тусгай болон ерөнхий нөхцөл, гүйцэтгэлийн баталгаа, техникийн тодорхойлолт, бараа нийлүүлэлтийн хуваарийг гаргасан. Үүнээс гадна техник хэрэгсэл болоод засвар мэдэгдэл, үйлдвэрлэгчийн баталгааны мэдэгдэл зэргийг гэрээнд тодорхой тусгасан. Хугацааны хувьд товлосон хугацаандаа ирээгүй ч боломжит богино хугацаанд шуурхай нийлүүлэхийг хичээсэн” гэв.

Тусгай зориулалтын зам цэвэрлэгээний машин маневр сайтай, дизель хөдөлгүүртэй жижиг учир хөдөлгөөнд саад учруулдаггүй, талбайн нарийн ширхэгт хог хаягдлыг сайн авдаг байна.

Үйлдвэрээс гаргасан зориулалтад тусгаснаар тус машин нь хог хаягдлыг цуглуулж, хадгалах, хашлага болон хаалтыг давах, хогийн ургамлыг самнах, навч соруулах боломжтой байна. Мөн нэмэлт тоноглол, үнэ нэмэгдэх шалтгаанд өвлийн тоноглолууд орж байгаа аж. Тодруулбал, нэгж бүр нь 125 сая төгрөгийн үнэтэй тусгай машинууд нимгэн цасыг цэвэрлэх боломжтой бөгөөд цас үлээгч, давс нунтаг тараагчтай. Гэхдээ үйлдвэрийн зориулалтад тусгаснаар их хэмжээний биш тохиолдолд тус техникийг ашиглаж болно гэжээ. Харин Монголын нөхцөлд энэ үнэтэй машинуудыг өвлөөс бусад улиралд ашиглах боломжтой байна.

3.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ИЖИЛ ЗОРИУЛАЛТТАЙ 50 МАШИН АВАХ БОЛОМЖТОЙ

Мэдээж худалдан авах, нийлүүлэх ажил нь төрийн ажлыг хөнгөвчлөх, олон нийтийн эрх ашигт нийцүүлсэн үйлчилгээг үзүүлэхэд чиглэж байгаа ч төсөв хамгаас чухал. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагаа зохион байгуулж байгаа үед чанараас гадна тоо ширхэг чухал. Зураг дээрх тусгай зориулалтын машинуудын нийт өртөг 3.5 тэрбум.

Taoboa.com, Alibaba.com болон Bgclean.co.uk зэрэг сайтаас тус тусгай зориулалт бүхий машиныг хайж үзвэл багтаамж, үзүүлэлт ижил төстэй нь 18-25 мянган ам.доллар буюу 63-87 сая төгрөгийн үнэтэй байна.

Харин багтаамж, загвар, үйлчилгээ бага нь 50 сая төгрөгөөс доош өртөгтэй байгаа юм. Дээрх машинуудын хамгийн сүүлийн үеийн загварууд 43-48 мянган ам.доллар буюу 160 хүртэлх сая төгрөгийн үнэтэй худалдааны сайтуудад борлуулагдаж байна. Хэрэв дундаж үнээр үйлдвэрээс олон ширхэгээр авсан бол дээрх дүнгээр тусгай зориулалтын 50 машин авах боломжтой.

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИК 4-5 ХҮНИЙ АЖИЛ ГҮЙЦЭТГЭДЭГ

Зориулалтын техник хэрэгсэл олон биш ч тоотой бий. Өмнө нь 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн Хот тохижилтын газарт тусгай зориулалтын машин, механизм худалдан авах эрх шилжиж, тухайн жилдээ 20 ширхэг машин оруулж ирэх тендер зарласан. Үүний дагуу цахим хэлбэрээр, нийтэд нээлттэй байдлаар хоёр багцад хувааж тендер зарлаж, машин техник нь орж ирсэн билээ.

Тухайн үед нэг бичил цэвэрлэгээний машиныг 145 сая төгрөг байхаар төсөвлөж, тендерт шалгарсан компани 142 сая орчим төгрөгөөр нийлүүлсэн байдаг. Зам угаах, агаар чийгшүүлэх болон бичил оврын, зам шүүрдэж цэвэрлэх машин 4-5 хүний ажил гүйцэтгэдэг учир яах аргагүй хүний хөдөлмөрийг хөнгөвчилдөг байна.

Хямд техник хэрэгсэл татан авч байсан ч ашиглалтын шаардлага хангаагүй учир буцааж байсан тохиолдол гарч байсан аж. Тиймээс стандарт шаардлага, техникийн тодорхойлолтыг харгалзаж, бага оврын тусгай хэрэгслүүдийг татаж авдаг болжээ. Одоогоор Улаанбаатарын хэмжээнд тус зориулалтын жижиг оврын машин 45 ширхэг байгаа юм.

Дээрх төхөөрөмж БНХАУ-д Герман улсын лицензээр үйлдвэрлэгдсэн, бичил оврын төхөөрөмж аж.

Жижиг оврын тусгай зориулалтын төхөөрөмж нь олон үйлдэлтэй тусгай зориулалттай гэдэг утгаар тээврийн зардал, нийлүүлэлтийн хувь зэрэг орсон нэгж үнэ нь 125 сая төгрөг болж байгааг нийлүүлэгч компани мөн онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-13 64.119.16.141

АТГ шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-13 66.181.177.181

ЦАВЧАА

Avatar

Зочин 2023-01-13 158.247.226.107

Хотын дарга тэр компанитай хуйвалдаж мөнгө угааж цавчаа хийжээ Үүнийг АТГ каавал шалгах ёстой шүү. Хогын шүүр өндөр үнээр аваад цас цэвэрлэгч гээд хуурна гэж бодоо юу

Avatar

DD 2023-01-13 66.181.161.57

MANAN MANDTU GAI

Avatar

DR. ADITYA 2023-01-13 129.205.113.146

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2023-01-13 66.181.191.61

Ийм заваан юмаар яах вэ !!!!!!!цэврлэгээ ч мөс цас арилгах машин хэрэгтэй шдээ!!!!!!! Сумьяа базар гуай одоо Зайл Улсын хөрөнгө төлөөд харицалгаа аваад Зайл !!!!Толгойнд сум бна даа хөөрхий!!!! мөнгөгү хуцаад байсан яасанолон мини авчихаавэ.!!!!!!!!ядаж метро гоо ярилаад тавиач Маанагаа!!!!!!!!!

Avatar

Зочин 2023-01-13 49.0.139.228

Made-in-china веф сайт дээр Воб-кат чинь 10-20 мянган ам.доллар30-50 сая ₮ байгаа
Яагаад ийм үнэтэй болсоныг шалгах нь зүйтэй

Avatar

Зочин 2023-01-13 64.119.16.141

Bobcat арай ч ийм хямд байхгүй

Avatar

Зочин 2023-01-13 202.9.46.176

самьяабузар уу-с идсэн уусан дээрээ улам илүүг хулгайлахгээд хотуу зүтгэсэн шуналын бузар.батсээр гэгч компанийг сайн ухаж төнхөх хэрэгтэй заавал с.бузартай холбоотой шүү

Avatar

Иргэн 2023-01-13 192.82.91.86

хогны машин дээрээс бас мөнгө идэх яасан ханаж цаддаггүй гахайнууд вэ? Үнэтэй хослолоороо уралдсан өлөн дарга нар их болжээ ядаж Нийслэлийн хог цэвэрлэх машин руу өлөн харахаа боль. ямар их өлсгөлөн дарга нартай хот вэ?

Avatar

Зочин 2023-01-13 66.181.160.75

Төрийн байгууллагын тендер бол шат шатны дарга нарийн цавчаа хийдэг бизнес шүү дээ. Хамгийн үнэтэйгээр хамгийн мууг нь нийлүүлж дундаас нь хэдэн саяар нь хувааж цусалдаг юм

Avatar

Зочин 2023-01-13 61.102.150.189

ТЭЭВЭР НЬ ИХ ӨНДӨР ГАРНА САЯ 9 САЯАР НЭМЭГДСЭН НИЙЛҮҮЛСЭН ХХК АШИГГҮЙ АЖИЛЛАСАН

Avatar

Зочин 2023-01-13 66.181.187.25

тендерийн хулгайгаас бас маш их тэрбумын луйвар гарч ирнэ есайд ер нь энэ луйварчдаа дийлэхээ болилоо жоохон жоохон самраад орхих нь

Avatar

хүннү 2023-01-13 202.55.188.93

Яг ийм 50 ш машиныг 1,5 тэр бумаар газар дээрээс нь авна. Нийлүүлэгч тал нь Эрээн хүртлэх зардлаа хариуцдаг. Татвар гахль, бусад зардалууд нь ороод 2,5 тэр бумд хангалттай багтана. Мөн энэ машин монголын нөхцөлд тохирохгүй. Тоос шороо ихтэй газар шороо босгохоос цаашгүй, хогоо таоаагаад хаячихдаг.

Avatar

zochin 2023-01-13 192.82.72.191

арай ч дээ, ямар ухаан алдаж унамаар үнэтэй авсан юм бэ Сумтайбузараа!!!

Avatar

z**l 2023-01-13 202.126.88.107

zaa bolio 128 saya arai dendenee. mongol uls buur luivar emh zambraaui baidal, avilga geed muu buhneer duurchee. gaslaj bna uls oron

Avatar

Зочин 2023-01-13 202.126.89.67

нийлүүлсэн дуракыг нь ил тод болгоод өгөөд зайлуулалдаа наад хогуудаа. монгол яаж ч бодсон нэмэргүй хонвг байгаад байгаан. Алтан гарт хараад мэдмээрсэн дээ.

Avatar

Зочин 2023-01-13 66.181.166.134

ЭНЭ ЧҮҮДЭГНЭСЭН ЗАМЫН БӨГЛӨӨГ АРАЙ ӨНДӨР ҮНЭЭР АВЧЭЭ. ИЛҮҮ ГАРСАНАА ОЛОН ХЭСЭГ ХУВААДАГ БОЛОХООР АРГАГҮЙ БАЙХОО

Avatar

Зочин 2023-01-13 203.98.76.9

Батсээр хэний компани вэ гэдгээс цаашлан шалгалтын ажлыг хийх хэрэгтэй Хятад Улс Монгол орсон мөнгищөний урсгалыг хэзээ нэгэн цагт гаргах л байх даа

Avatar

Зочин 2023-01-13 64.119.26.184

энэ жижиг машин цас цэвэрлэх зориулалтгүй. Цэвэрхэн өндөр хөгжилтэй орны хотуудад бол хөөрхөн гудамжны шороо шүүдчихдэг машин. Монгол шиг шороон дунд цэвэрлэхээсээ илүү шороо босгохоос өөр ид шидгүй

Avatar

Зочин 2023-01-13 122.201.31.8

соёлтой орны тоос сорогч машин.монголд тохиромж муутай зам ямар билээ дээ.их өндөр үнээр авсан байна даа.ийм л юм хийгээд байгаа юм даа.юуч хэлээд нэмэргүй.

Avatar

иргэн 2023-01-13 59.153.115.93

хятадын сайт-ын үнэ+монголын нөхцөлд тохируулан гидро механизмын систем болон дугуй, метаалл хийцийн гангийн агууламж зэргийг сайжруулан өөрчилбөл үнэ нэмэгддэг байгаа шүү. үнэхээр хямдхан хуулбарлан хийгдсэн машин бол хямдхан.Харин энэ яг ямрыг чөтгөр л мэдэх хэрэг

Avatar

Зочин 2023-01-13 192.82.81.141

Дэндүү дэнджээ. Хотын дарга ийм юм хийж гаршсан хүн дээ. Тэгээд байлгаад байдаг, үүнээс болж МАН сонгуульд унана.

Avatar

Зочин 2023-01-13 192.82.73.218

Хятадын сайт дээр ийм төхөөрөмж 60000 юань гэж зарж бна. Дээрх тендер бол луйвар

Avatar

Зочин 2023-01-13 64.119.16.141

10000 л доллар бна шүү дээ

Avatar

Зочин 2023-01-13 124.158.95.169

Яг борлуулагч нартай холбогдоход өөр үнэ хэлдэг… Сайтууд зарим нь худлаа үнэ тавьдаг

Avatar

Иргэн 2023-01-13 202.21.103.226

Энэ гудамж зам цэвэрлэх зориулалтын машин биш л дээ. Жижиг хэмжээний голф, цэцэрлэгт хүрээлэн зэрэг цомхон газарт илүү тохиромжтой. За тэгээд манайх шиг борооны дараа хамаг шороо нь урсаад зам дээрээ тогтдог газар бол бүр дийлэхгүй.

Avatar

Зочин 2023-01-13 202.9.46.32

Чадалтайхан хэдэн машин авчихгүй, их дэлгүүр, стадион мэтийн хөнгөн бохирдолтой талбай цэвэрлэх угаалгын машины хэмжээний юм авчирах юм аа. Даан ч яавдаа муусайн үхэр оркууд

Avatar

Зочин 2023-01-13 192.82.84.11

Сумьяабазар даргыгаа шутэж явбал манай УБ сайхан хегжине дее, хегжиж ч байна, ийм сайн дарга заясанд бурхандаа талархаад баршгуй, манай УБчууд ч амны хишигтэй л улс юм даа

Avatar

Зочин 2023-01-13 202.131.247.75

Энэ машинууд нь дандаа хуучин машинууд явдаг ш дээ. Хуучин нь бүр хямд байгаадаа. Сайн шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-13 202.131.226.18

Manaih chini soliortson bayan uls um bna ldaa

Avatar

Зочин 2023-01-13 192.82.68.130

энэ сумьяа хулгайчыг ториин албанаас зайлуулахгуй бол хулгай хиихгуй унтаж ч чадахаа больсон мудак шуу!!!

Avatar

Зочин 2023-01-13 192.82.86.104

Ingej l mungu iddeg ulsuud. Ulsaas ingej l hulgai hiideg novshnuud.

Avatar

zochin 2023-01-13 122.201.23.226

haluun dulaan orond hungun tseverlegee hiij bolohoor l mashin baina. manai hulduu tsastai hogiig diilehgui bailgui dee. yamarch setgelgui hudaldan avalt hiih yum daa

Avatar

ИРГЭН 2023-01-13 66.181.167.254

ХҮҮХДИЙН ТОГЛООМ ШИГ ЭНЭ ЮМААР ЗАМ ЦЭВЭРЛЭЖ ГАВИХ УУ? АРАЙ ТОМ МАШИН АВЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ , ХӨЛДҮҮ ТОЛГОЙТОЙ ЛУЙВАРЧИД .

Avatar

Зочин 2023-01-13 202.126.90.70

За больж үз.Хүүхдийн тоглоом шиг хүчин чадал багатай хөгийн чанаргүй машин шүү дэ

Avatar

Зочин 2023-01-13 202.131.225.242

Мангар малан хулгайчууд ийм хүүхдийн тоглоом шиг хог шахаж улсын мөнгө үрдэгээ боль. Наад хогууд чинь ямар ч үр ашиггүй үр дүнгүй шал дэмий нэг жолооч цалинжуулахаас цаашгүй.

Avatar

Мөнх 2023-01-13 120.22.14.181

Энэ иашин чинь явган хүний зам цэвэрлэдэг машин.байна шүү дээ. Машины замыг том оврын машинаар цэвэрлэж байдаг юм билээ. Зурагтаар цас цэвэрлэж байгаа мэдээ үзэхэд л ойлгомжтой.

Avatar

Зочин 2023-01-13 112.217.238.67

энэ сайн машин одоо үнэ нэмэгдсэн 170 сая

Avatar

Зочин 2023-01-13 202.131.226.18

Bitgii balair

Avatar

Зочин 2023-01-13 192.82.73.23

Turj ihlee ene su

Avatar

Зочин 2023-01-13 202.179.21.204

бас нэг хулгайч байна даа. хятадын сайтаар ороод үз 2 дахин бага үнэтэй л байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж