Ирэх долоо хоногт 62 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт 62 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

Ирэх долоо хоногт 62 шинэ автобусыг үйлчилгээнд гаргана

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобусыг хил нэвтрүүлснээр эхнийх нь гаалийн шалгалтад орж, нийслэлд ирээд байна. Тухайлбал, өнөөдөр /2023.01.12/ 30 автобус Улаанбаатарт ирсэн бол ирэх Ням гариг/2023.01.14/-т 32 автобус ирэх болжээ. Харин ирэх долоо хоногоос шинэ автобус үйлчилгээнд гарах юм байна.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсуурь:  

-Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжинд 100 автобус оруулж ирээд байна.  Эдгээр автобус нэг дор бүгд ирэх боломжгүй. Гаалийн бүрдүүлэлт, оношилгооноос хамаарч эхний ээлжинд өнөөдөр /2023.01.12/-нд 30 автобус ирсэн. Нөгөөдөр /2023.01.14/  32 автобус ирнэ. Эдгээр автобуснууд бүгд дизель хөдөлгүүрээр явна. Нэг автобус 29 суудалтай. Багтаамжийн хувьд 70 хүн зорчих боломжтой. Эдгээр автобуснуудад  бүртгэл, дугаар номер олгоод ирэх долоо хоногт нийтийн тээвэрт гаргахаар төлөвлөж байгаа.

Нийтийн тээвэрт явж байгаа насжилт өндөртэй автобусыг хасна.  Ирсэн автобусны тоогоор насжилт өндөр автобусыг хална гэх ойлголт байхгүй. Цаашдаа үлдсэн автобуснуудыг үе шаттайгаар оруулж ирнэ.

Шинээр орж ирсэн автобусны техникийн үзүүлэлтийн хувьд:

  • 2022 онд үйлдвэрлэгдсэн
  • Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
  • Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон
  • Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог
  • Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
  • Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
  • Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
  • Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
  • Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай аж.

Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт хийгээгүй байсан. Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан онцоллоо. Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэх юм.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд өөр автобусгүйн улмаас явуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа юм.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж