АНУ-д суух шинэ Элчин сайдаар Хятад улс Гадаад хэргийн дэд сайд Ши Фэнг дэвшүүлж магадгүйг эх сурвалж хэллээ. Энэ шийдвэр хараахан албажаагүй ч өөр хүчтэй нэр дэвшигч байхгүй аж.
Хоёр улсын хурцадмал харилцааг тогтворжуулах, аюулгүй байдал, аж үйлдвэр, нутаг дэвсгэрийн ашиг сонирхлыг хүчтэй хэрэгжүүлэх замаар Хятад гадаад бодлогоо дахин тохируулж байна гэж ажиглагчид үзэж байна. Тодруулбал, Хятад улс дайсагнал, найрсаг байдлыг тэнцвэржүүлэх чадвартай ахмад дипломатчдыг бодлогын шинж чанартай албан тушаалуудад томилж эхлэв. Энэ томилгоо нь Бээжингийн гадаад бодлогын тактикийн өөрчлөлтийг харуулж байна гэж зарим шинжээч үзжээ.
Ши Фэн нь өдгөө 58 настай. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хятадын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад тусалж ажилласан. Өмнө нь тэрбээр Гадаад хэргийн яамны Хонгконг дахь Тамгын газрын комиссар, Индонезид суух Хятадын Элчин сайд зэрэг албан тушаал хашиж байжээ.
Эх сурвалж: WSJ