1,491,284 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

1,491,284 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 313,569,919 төгрөгийн үнийн дүн бүхий 1,491,284 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +15.00%), "Хүрд" XK (HRD +14.83%) болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +10.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол савхи" ХК (UYN -12.93%), "Адуун чулуун" ХК (ADL -11.57%) болон "Багануур" ХК (BAN -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 263,517 ширхэг нэгж эрхийг 235,035,176 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг бондыг 192,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.13 хувиар өсөж, 36,963.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,813,400,863,167 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж