“Гэр хорооллынхон хашааныхаа өмнөх замыг цэвэрлэхэд халтиргаагүй болно”

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

“Гэр хорооллынхон хашааныхаа өмнөх замыг цэвэрлэхэд халтиргаагүй болно”

“Гэр хорооллынхон хашааныхаа өмнөх замыг цэвэрлэхэд халтиргаагүй болно”

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлж, бүх нийтийн их цэвэрлэгээ хийхийг нийслэлээс өнөөдөр уриаллаа.

Нийслэлийн хот тохижилтын газрын дарга М.Баяраа:

-Өнөөдөр Нийслэлийн хот тохижилтын газар цас цэвэрлэх 28 ширхэг бага оврын цас цэвэрлэгч машиныг хүлээж авлаа. Цас цэвэрлэгээ, халтиргаа, гулгааг аль болох тоног төхөөрөмжөөр шийдэж, хүний хүчин зүйлээс ангид байлгаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ирэх сараас БНХАУ, Герман улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүд орж ирнэ. Маш их хөрөнгө оруулалт шаардлагатай  том машин механизмын оронд “Смарт” буюу жижиг тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх. Жишээлбэл портер машины урд түрчихдэг хошуу, ард нь цэвэрлэх шүүр, давс бодис цацах чиргүүл байх байдлаар зохион байгуулах боломжтой. Бид аль болох өртөг зардлаа хэмнээд ухаалаг жижиг оврын тоног төхөөрөмжүүдийг ашиглахаар судалгаа хийж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Нийслэлийн хэмжээнд Хот тохижуулалтын  950 гаруй ажилчид ажиллаж, 13.2 сая мкв талбайг цэвэрлэдэг. Үүнд гэр хорооллын замууд багтаагүй. Нийт зам талбайд оногдох ажилчдын тоо хангалтгүй байгаа. Стандартаараа бол нэг хүн өдөрт 10.000 мкв талбайг цэвэрлэх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр хүний нөөц дутмагаас нэг хүнд 13.000 мкв давсан үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр олон нийт болон аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд маргааш бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Мөн гэр хорооллын айлууд хашааныхаа өмнөх замыг цэвэрлэхэд гудамж халтиргаагүй болно. Аж ахуй нэгж, байгууллагууд ойр орчмынхоо 50 метр зам талбайг цэвэрлэвэл үйлчилгээ авч байгаа хүмүүс ч гэсэн үйлчлүүлэхэд илүү тухтай болно.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж