Владимир Путин өнөөдөр /2023.01.12/ эдийн засаг доройтож, дайн ахицгүй байгаад бухимдлаа илэрхийлэн, Дэд сайд, Худалдаа аж үйлдвэрийн сайд Денис Мантуровыг олны өмнө үг хэлээр доромжилжээ. Засгийн газрын цахим хуралдааны үеэр тэр Мантуровыг цэргийн болон иргэний нисэх онгоц худалдаж аваагүй гэж буруутгалаа.
Денис Мантуров шинэ жилээр Турк руу явжээ. Цэргийн нисэх онгоцны хүрэлцээ муу байхад ажлаа хийгээгүй гэж Путиныг түүнийг буруутгав. Бичлэгээс харахад Мантуров гэмшсэн байдалтай толгой гудайлгасан байв.
“Ямар ч гэрээ алга. Чамд надад хэлэх юм байна уу? Ямар ч нийлүүлэлтийн гэрээ хийгээгүй гэдгийг би мэдэж байна, захирлууд нь надад хэлсэн. Чи юу хийгээд тэнэгтээд яваад байгаа юм бэ? Энэ эмх замбараагүй байдлыг алга болгоход нэг сарын хугацаа өгье. Чамаас гуйя. Бид ямар нөхцөл байдалд байгаагаа ойлгохгүй байна уу?” гэж Путин бухимджээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ