Төсөв их наядаар нугарч нэмэгдэхийн хэрээр эдийн засаг дээшилж, амьдрал амар болсонгүй. Улам л дордож байна. Харин тэрхүү их мөнгө төрийн албыг зайдагнаж буй дарга нарын халаас руу орж, тэрбумаар хэмжигдэх үл хөдлөх хөрөнгө, саяар тоологдох валют болдог нь гэнэтийн баривчилгаагаар тогтоогдов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орлогоо нотолж чаддаггүй төрийн албан хаагчдыг ил болгоно. Ялангуяа газрын асуудлыг ил болгоно. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар болгоомжтой байгаарай. Би төмөр замын дарга нарт хандаж хэлэхэд тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болно. ББСБ-тай Монголбанкны газрын дарга нарыг ч зарлана" гэсний дараагаар нь шууд л баривчилгаа явуулж УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга ажилтай С.Батдөлийг 7,3 тэрбумтай нь баривчлав. Гэтэл болоогүй шүүх хурлыг болсон мэтээр дэвэргэж, шүүх авлигачныг сулласан мэдээлэл тараахаа мартсангүй. Шүүх авлигачидтай аалзны тор мэт нэгдсэн мэтээр одоо сэвэх ажээ. Өнөөдөр Монголд Ерөнхий сайд л шүгэл үлээдэг, болж бүтэхгүй байгааг тэр хэлдэг болов. Нүүрсний хулгайчдыг зарлана гэж намынхнаа сүрдүүлж байгаад 17 нэрс зарласан нь нүүрс хулгайлах байтугай барьж үзээгүй нөхдийг зарлачихсан гэнэ.
Байс гээд л засгаа шүүмжилж, буруу зөвгүй зандарч суудаг нөхөр өглөө нь сайд болохгүй тухай ярьж зогссон бол үдэш гэхэд сайдын суудалд суув.
Эхнэр нь нөхрөө, нөхөр нь нууцаа, нууц нь эхнэрээ шантаажилж, нууцаар хэрүүлээ бичдэг, намын гишүүн нь намаа, дарга нь цэргээ шантаажилж байгаад хүссэнээ хийлгэдэг нэг тийм хөгийн тогтолцоо Монголд гаарчээ. Хэрэгтнүүдэд хариуцлага тооцох бус хэргийг чинь ил болгоно шүү гэх айлгаж байгаад амыг нь хамхиулдаг ийм л хачин тогтолцоо Монголд үйлчилдэг болов. Идсэн, шамшигдуулсан нэг хэргийг өөр нэгэн хэргээр дардаг, эцэстээ хэн ч хариуцлага хүлээдэггүй ийм л дүр зураг Монголын төрөөс үзэгдэх болов.
Сүр дуулиантай, шүгэл үлээсэн гэж эхэлсэн нүүрсний хэрэг одоо замхрах шатандаа явна. Шударга тав гэж сүрхий нэр өөрсдөдөө өгсөн нөхдүүд төрийн албыг наймаалцсан 60 тэрбумын схем ярьж өмнөхөө түлхэн унагаасан ч эрх мэдэлд хүрмэгцээ энэ хэргийг мартагнуулав.
Эрх баригчид 60 тэрбумын, ЖДҮ-ийн, Хөгжлийн банкны, нүүрсний, тендерийн, элдэв сангийн мөнгийг цөлмөснөөрөө өнөөдөр хуваагджээ. Өмнө нь газрын наймаачдаас бүрдсэн хотын фракц Сү.Батболдын, НАМЗХ-ын гэхчлэн хуваагддаг асан тэд өнөөдөр цөлөмсөн сан, хулгайлсан мөнгөөрөө өөр хоорондоо ялгардаг болов.
Хулгайг нь мэддэг нэгнээ чимээгүй болгохын тулд албан тушаал өгдөг, амладаг болсон нь Монголд шударгаар хөдөлмөрлөж, үзэл санаагаараа ялгарах явдлыг улам л үгүй хийж байна. Нэгэнт хоёр өөр давхарга, хоёр өөр амьдрал, хоёр өөр эрх бий болсон болохоор тэгш эрх гэж хамгаас чанга хашгирдаг боловч үнэндээ Монголд эрх тэгш байдал улам бүр алсарчээ. Эдийн засаг хямарч, ажилгүйдэл улам бүр нэмэгдсээр буй нь зах зээлийн нийгмийн алдаа бус түүнд төрийн оролцоо нэмэгдсэнээс болоод буйг хэлдэг, ярьдаг улстөрч Монголд алга.
МАН 2016 онд засгийн эрх авахдаа татвар нэмэхгүй, 100 үйлдвэр барих тухай амлаж байсан ч ярьсныхаа яг эсэргээр нь татвар нэмж, аж ахуйн нэгжүүдийг дампууруулав. Өнөөдөр 1200 төгрөгө байсан Атар талх 2400 төгрөг болжээ. А92 бензин 1400 төгрөгнөөс 2390 төгрөг болов.
2016 онд 1400 байсан ам.доллар 3460 төгрөг рүү өгсөж явна. Ардчилсан намынхны балгаар шинээр төрсөн хүүхэд бүхэн өртэй байна гэж тэд ухуулж байсан бол өнөөдөр Монгол Улсын нэг хүнд ногдох өр 30 сая төгрөг болов.
Энэ бүхнийг эсэргүүцсэн иргэдийг захиалгатай, мөнгөөр жагсаж буй гэх мэдээллийг тараадаг болсон бөгөөд ялих, шалихгүй шалтгаанаар ял өгдөг болжээ. Давхар дээлээ нөмөрч, төрөөс хулгай хийхийн тулд Үндсэн хуулийг хүртэл өмдөө сольж байгаа аятай өөрчилдөг болов. 2019 онд сүр дуулиантай өөрчлөлт оруулсан ч 2022 онд дахин өөрчилж, одоо дахиад өөрчлөх тухай ярьж байна.
Улсын төсвийн хоёр нугалсантай тэнцэхүйц хэмжээний мөнгийг зөвхөн нүүрснээс хулгайлсан тухай ярьж байгаа ч жинхэнэ эздийг нь огтхон ч ярихгүй байгаа нь тэдний хэн болохыг хэлээд өгнө. Тиймээс л тэд нэгнээ дуугүй болгохын тулд ямар нэгэн хэргийг үлээдэг, биесээ шантаажлагчид л болжээ. Хоосон үлээж бус үйлдлээрээ түүнийгээ харуулж, шантаажлах бус шахмаар байна.
Тэгш эрх бус хувь хүний эрх чөлөө, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх бус хумих, хувийн өмчийг дээдлэхийг тэднээс шаардъя. Ингээгүй цагт бид урагшлах бус ухарна. Дарангуйлал руу л буцах билээ.
Өнөөдөр төрийн албаныхан өрөөндөө Сталин, Лениний зургийг залдаг өмнөх үе шигээ хачин заваан үйлдэл гаргаад байгаа. Энэ зүгээр нэг тэнэглэл биш байх вий гэдгээс айна.
иргэн 2023-01-12 192.82.87.125
Бурхан Тэнгэрт байдаг !!!!!!!Хаалганд дээр байх их пмны Эзэн — юм шиг !!!!!!! Хүрэлсүхээ Одоо өөрөө Огцор – бүр өдрөөс өдөрт дордож байна.нуугдаад л Огцорохд Хангалттай !!!!!!! өөртөө 6 жил чинь арай л бна тэгш бай !!!!!!
Зочин 2023-01-12 64.119.27.24
АН 2012 онд 1ам.долларийг бараг 3 нугалсаан.!Их. мөнгөтэй засаг булааж аваад энэ. Харин 1919 оноос өнөөдрийг хүртэл цар тахал. дайн болж манайх байтугай Дэлхий аюулын төвшинд орлоо
Би 2023-01-12 103.57.92.236
Оюунэрдэнэ ажил хийх гэж тэмцэж л бх шиг ийм асуудал хөндөж ингэж ажилласан ерөнхий сайд хэн бсан бэ гэж асууяа 30 жил бугшсан хор муу бүхэнтэй тэмцэхэд хугацаа хэрэгтэй саад бэрхшээл их тохиолдоноо
Зочин 2023-01-12 64.119.27.24
Өөрсдий 30 жилийн луйвраэ яахав. Дурдаад барагдахгүй. ЖДҮ-ийн сангаас 1 тэрбум үйлдвэр эрхлэгчид аваад өгч сайн байна. Их гарын луйварчдад ЖДҮ-гтоохгүй, та нар их наядаар иддэг. Таны 60 тэрбум хуйвалдсан жүжиг бсан нь батлагдсан. Одоо ТБ, Н/хулгайг та нар л өмөөрч үймүүлээд байгааг ард түмэн харлаа
Зочин 2023-01-12 66.181.160.95
Одоогийн НД-н хууль бол бага жил ажиллаж НДШ-г багаар төлөх нь ашигтай юм байна гэдэг сэтгэхүйг нийгэмд суулгаад залуусыг ажил хийх идэвхгүй болгосон хууль, Улс төрийн намууд сонгуульд ялахын тулд ажиллсан жил нөхөн тооцох хууль гаргана,дараа нь тэтгэвэр нэмэхдээ бага тэтгэвэрийг өндөр нэмээд өндөр тэтгэвэрийг бага нэмдэг болсон нь жирийн иргэн олон жил хүнд ажил хийж боломжийн өндөр цалингаас өндөр НДШ төлж боломжийн өндөр тэтгэвэр авч байгаа жирийн өндөр настангуудад маш халгаатай хууль
Төв аймаг 2023-01-12 112.217.238.67
ТӨВ АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭСТ ХАТАНБААТАР ГЭЖ НЭГ ТОМ АВИЛГАЧИН БАЙНАА.ААВ ЭЭЖ 2 ШҮҮЧ ДҮҮ ПРОКУРОР ГЭР БҮЛЭЭРЭЭ АВИЛГАЛ ХЭЭЛ ХАХУУЛЬ НЭХЭЖ АМЬДАРЧ БАЙГАА ЮМ
Зочин 2023-01-12 66.181.187.25
ерөнхийлөгчийн зургийг бурхан болсон хүний хөрөг шиг тавьсан байхын бүүр гайхлаашд
зочин 2023-01-12 192.82.81.131
МАНЫ ХУЛГАЙЧУУД БҮГД ХУДЛАА НААНАА ХУДЛАА СОЛИОРООД ОЛОН ТҮМНИЙ АНХААРЛЫГ ХОЛДУУЛЖ БАЙГАА. ЦААГУУРАА ХЭДЭН ТЭРБУМЫГ ИДСЭН ЗОХИЦУУЛСАН. БҮГД ХУЛГЙЧУУД ЭНЭ НАМЫГ ДАРУЙХАН ТАРААХ ХЭРЭГТЭЙ. ЭХНИЙ 10 ХУЛГАЙЧЫГ ШУУД ЦААЗАЛ. БУСАД НЬ БҮХ ХӨРӨНГӨӨ ТУШААЖ Л ТААРАА.
Зочин 2023-01-12 192.82.76.221
Ардчилагчид бол угаасаа монголын шилдэг луйварчид. Монголын нийгмийн өмчийг үнэгүй цуслах хулгайлах зорилгоор тэд ардчилсан гэх луйврын өөрчлөлтөө хэрэгжүүлсэн. Ард иргэдийг хууран мэхлэсэн.Энэ 30 жилд хагартал гүзээлсэн.Хэдхэн хүн баяжиж олонх ядуурсан.Тэдний лидерүүд болох Элбэгдорж Батүүл Ганболд З Энхболд Батбаяраас эхлээд бүгд монголын тэргүүн баячууд болсон. Эд нар шудрага хөдөлмөрөөр баяжсан юм уу.Хувьчлал гэх луйвраасаа эхлэд л нийгмийн өмчид гар дүрсэн шүү дээ
Зочин 2023-01-12 192.82.76.221
Харин одоогийн төр сүүлийн хэдэн жил үүссэн асар их хүндрэлийг хохирол багатай даван туулах,эдийн засаг бизнесийг сэргээх, улсын хөрөнгийг арвижуулах, бага ч гэсэн бүтээн байгуулалт хийх, ард иргэдийн аж амьдралыг хэвийн болгох чиглэлээр нийтэд мэдэгдэхүйц тодорхой ажлууд хийж, чадлаараа зүтгэж байна.Урьд өмнө гарсан нийгэмд асар их хохирол учруулсан хэргүүдийг дахин шалгуулж улс нийгмийг хохиролгүй болгох арга хэмжээ авч байна.Сөрөг хүчин үүнийг бүү буруу хортойгоор ашигла
Зочин 2023-01-12 66.181.176.81
Энэ муу Оюун-Эрдэнэ банди ганцаардаад сүүлдээ бууж өгөх вий дээ??? Күүк гэмгүй царайлөад л суухын оронд энэ бандиа дэмжээд авлигачдын эсрэг хүчээ нэгтмээр юм даа???!!
Зочин 2023-01-12 172.58.59.52
U
- OB 2023-01-12 172.58.59.52
xet;
Зочин 2023-01-12 172.58.59.52
#;
Болд 2023-01-12 66.181.161.127
Хохь ёинь л гэж хэлэе даа, залуус нь сонгуулиа өгөлгүй голын эрэг дээр архидаад бай, дундчуул нь саналаа 5, 10 к аар зараад бай, малчид нь бидон сав аяга шанагаар саналаа зараад бай, хөгшчүүл нь хар үүрээр дээлээ өмсөж очоод МАН аа дугуйлаад л бай, ямар ард түмэн байна тийм л төр б.а өөдөө хаясан чулуу чинь өөрийн чинь толгой дээр бууж байгаа биз…
Зочин 2023-01-12 192.82.91.123
Сүүлийн 30 жил байгаагүй ерөнхийлөгч,ерөнхий сайд 2 шүү,хийсэн юм нь их шүү,хийсэн юмыг нь ярих хэрэгтэйш,хэн дуртай болгон хийчихдэг ажил биш байх шүү,мууугаар хэлэх,шүүмжлэх амархан шүү,улс орон удирдана гэдэг жагсагчдын хэлж байгаа шиг амархан биш,жагсагсад юугаа ч мэдэхгүй байж өнгөт хувьсгал болох гээд байна даа
тэгэх юм бол улс орон бүр сүйрнэ шүү
ЗОЧИН 2023-01-12 66.181.185.158
УИХын дарга,ерөнхийлөгч 2 нь БАНКААРАА КАЗИНОДДОГ монгол яаж хөгжих билээ.Ард түмэн нь ядууралд байхад тэс хөндлөнгийн юм шүгэлдээд суудаг ерөнхий сайдтай гэж байгаа.
Зочин 2023-01-12 124.158.107.35
хогийн хулгайчийн үгэнд хууотаж сонгоцгоосон одоо яая гэхэв хохь
Зочин 2023-01-12 192.82.80.2
Er i bol unen bichsen bn neg hulgain talaar ya bichiheer 2 nam hoyulaa adilhan hulgailsan gedeg teneg yariagaa odoo boli,ter hulgaich geheer terch bas hulgaich geed bugdiig zamharuulaad bn adilhan hulgaich geed bugdiig duivuuleed unguruuh zamaar yavaad bn,hen erh medeltei bn ter l hulgai hiij chadna tuunees bugd adilhan geed dundaa orhij yaavch bolohgui,hulgain yam bugd ezentei
ИРГЭН 2023-01-12 64.119.16.161
ХҮРЭЛСҮХЭД АХИЖ ХУУРТАЖ ҮЛ БОЛНО!!! МАШ АЮУЛТАЙ ХҮН БН!!
Зочин 2023-01-12 202.179.11.230
Unendee iim l barzgar baina daa.
Зочин 2023-01-12 202.55.191.130
Тэнэг юмнууд одоо байр байрандаа байх цаг болжээ. Хэрээ мэдэхгүй хэнхэглэж, амьтны шившиг болохоо больцгоо.
INDIAN?? 2023-01-12 172.58.58.66
#
cens dygargadag ubjtei, XOLDOJI 2023-01-12 172.58.58.66
1$-1000.
Huz 2023-01-12 202.126.89.166
unen demjij bna
Зочин 2023-01-12 172.58.63.110
Xylgaich ni xylgaichdaa;yamar yalgaa bn gudmaar nobsh xaydag ubjteic,Undur negiun b*** xuxuj,ybitsa.
Зочин 2023-01-12 172.58.63.110
boojgoi xuxuj;
Иргэн 2023-01-12 51.158.236.47
Аль нэг намын гишүүн биш, намын гишүүн ч байгаагүй. Үнэхээр үнэн зүйлийг бичжээ. МАН, АН энэ хоёр нам хоёулаа л авилгач, хээл хахууль авагчдаар дүүрч дээ!
- Ubjteims? 2023-01-12 172.58.58.152
tumr zebryylj;taramdaj,HUJE
Зочин 2023-01-12 172.58.58.152
ardkoyrbagchid news
Зочин 2023-01-12 172.58.58.152
gyilagchdiinz
Зочин 2023-01-12 172.58.58.152
8 spacy