Засгийн газрын шинэ өрийн бичиг | News.MN

Засгийн газрын шинэ өрийн бичиг

Засгийн газрын шинэ өрийн бичиг

Засгийн газрын шинэ өрийн бичиг

Дэлхий даяар төв банкууд инфляцийг хязгаарлах хатуу бодлого хэрэгжүүлснээр санхүүжилтийн өртөг нэмэгдэж буй. Өөрөөр хэлбэл, санхүүгийн байдал тааруу улс орнууд бондоо дахин санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж байгаа юм. Энэхүү хүндрэл Монгол Улсыг тойрсонгүй.

Сангийн сайдын тайлбарласнаар, Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолд одоо байгаа, 2031 он хүртэл хугацаа нь дуусах бондуудын төлбөрийг эдийн засагт дарамт үүсгэлгүйгээр тодорхой хэсгийг нь дахин санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ дагуу Засгийн газар 2028 онд хугацаа нь дуусах, 98.812 ам.долларын үнэ бүхий 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бонд гаргав.

Шинэ бондоор 2023 оны тавдугаар сард хугацаа нь дуусах “Гэрэгэ” бонд болон 2024 онд хугацаа нь дуусах “Хуралдай” бондыг санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл, 1.1 тэрбум ам.долларын өр төлбөрийг шинэ бондоос дахин санхүүжүүлж, үлдсэн хэсгийг нь улсын төсвөөс төлж барагдуулахаар тооцжээ.

Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар “Энэ жилийн тавдугаар сард төлөгдөх “Гэрэгэ” бондын 530 сая ам.доллар, дараагийн жил нь төлөгдөх засгийн газрын “Хуралдай” бондын 600 сая ам.доллар буюу нийт 1.1 тэрбум орчим ам.доллар Засгийн газрын өрийн зохицуулалт хийх зорилттой ажилласан.

Бидний зорилтот хэмжээ бол таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргах байсан. Хүү нь 11-12 хувь гэж бодож орсон. Гэтэл 650 сая ам.долларын бондын хэмжээнд 138 хөрөнгө оруулагчаас нийт 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Үүний үр дүнд хүү 8.65 хувь болж буурч чадсан. Энэ бол маш том амжилт.

АНУ-ын Төв банкны хүү нэг байхад “Гэрэгэ” бондыг 5.7 хувь, “Хуралдай” бондыг 8.75 хувиар гаргаж байсан. Өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувь байгаа үед 8.65 хувиар бонд гаргаж чадлаа. Энэ бол гаднын хөрөнгө оруулагч нарын хувьд манай Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй эерэг дүгнэлт гэж харж болно. Манай гадаад өрийн менежментэд итгэж буйн илрэл" гэсэн.

Уг нь тэрбээр өнгөрсөн 2022 оны сүүлийн сард бондуудын эргэн төлөлтийн талаар мэдээлэх үеэрээ “Хөрөнгийн зах зээлд богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бонд гаргаж болохгүй гэж УИХ-аас гаргасан дунд хугацааны гэрээтэйгээр Засгийн газар үүрэг авсны хүрээнд 2024 он дуустал ажиллана" гэж мэдэгдсэн. Харамсалтай нь, гүйцэтгэх засаглалынхны ам, ажил зөрөв. Эдийн засгийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа үед шинэ бонд “аврах” ганц гарц гэж харсан байж болох.

Гэхдээ асуудлын гол нь нэгд, шинэ бондын хүү “Чингис” бондын хүүгээс хоёр дахин өндөр. Хоёрдугаарт, бондуудын өрийг асуудалгүй дарна гэж амалж байсан Засгийн газар өрийг өрөөр дарж байгаад байгаа юм.

Зарим эдийн засагчид, иргэд Засгийн газар шинэ бонд гаргасанд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, өрийг өрөөр дардагаа больж, уул уурхайгаас орж ирж буй орлогоос Баялгийн сан бий болгож, өрөө дарах нь чухлыг онцолж буй юм. Харин зарим нь АНУ-ын бодлогын хүү 4.3 хувьтай байхад 8.6 хувьтай гаргаж байна гэдэг Монгол Улсыг эрсдэл харьцангуй багатай гэж үзэж буй эерэг мессэж гэж дүгнэж буйгаа илэрхийлэв.

Цаг хэцүү энэ үед 8.6 хувь гэдэг том амжилт гэдэгтэй нэг талаар санал нэгдэж болох юм.

Авууштай нь, сая гаргасан бондын купон одоогоор Монголын хамгийн өндөр купонтой бонд болох “Хуралдай” бондоос үл ялиг бага түвшинд гарчээ. Хүүг бууруулахад хөрөнгө оруулагчдын захиалгын хэмжээ өндөр байсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал, 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга иржээ.

Бондын арилжааг амжилттай явуулахад дотоодын арилжааны банкууд манлайлснаас гадна бонд гаргахад "Credit Suisse Group", "HSBC Holdings", "JPMorgan Chase & Co", "Mitsubishi UFJ Financial Group" зэрэг томоохон фирмүүд оролцсон мэдээлэл бий юм.

“S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллага Монгол Улсын шинээр гаргасан таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бондын үнэлгээг "B" түвшинд тогтоосон байна. Монгол Улсын Засгийн газар шинэ бонддоо “Fitch”-ээс мөн “B” үнэлгээ авах хүлээлттэй байгаа мэдээлэл бий юм.

Монгол Улсын Засгийн газар шинэ бонд гаргаснаар бусад бондуудын өгөөж буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2024 оны гуравдугаар сард хугацаа нь дуусах “Хуралдай” бондын өгөөж сүүлийн 200 хоногийн дундаж түвшнээс доош түвшинд хүрч буурав. Харин “Гэрэгэ” бондын өгөөж өнгөрсөн Даваа гаригт 31.45 хувиар буурсан бол хоёр дахь өдрөө тогтворжжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-13 103.212.119.80

никчёмный ПМ

Avatar

Сараа 2023-01-13 43.228.130.77

өр зээл тавьчихаад баярлаад байдаг гаруудаа

Avatar

Зочин 2023-01-13 202.55.191.130

Ur zeeliig ur zeeleer darah amjilt uu? haha gaviyat ediin zasagchidaa

Avatar

8.65% амжилт биш л дээ 2023-01-13 192.82.92.204

8,65 % бол том амжилт биш л дээ, өрийг өрөөр дараад чанарын ялгаа байгаа юмуу, нөгөө талаар “Гэрэгэ” бондыг 5.7 % “Хуралдай” бондыг 8.75 % -иар гаргасан дунджаас 1,65%-иар их, "Хуралдай" бондоос 0,10%-р бага юм байнш дээ. Ер нь өрийг өрөөр санхүүжүүлж дарж байгаа нь эдийн засаг сайжирсан гэсэн үг биш л дээ.???? Харин харин өмнөх 2 бондын дундаж болох 7% орчимд авсан бол амжилт байх байлаа гэж???????????

Avatar

Зочин. 2023-01-13 59.153.115.67

Энэ өр зээлийг ард түмний эрх ашгийн үүднээс авч байгаа бидэнд хүртээлтэй гэдгийг хүн бүр ойлгох ёстой.Хоосон улс төржилт ер хэрэггүй.

Avatar

Зочин 2023-01-13 202.21.118.198

чи яг гошного долоогч. All in хийчихье

Avatar

Зочин 2023-01-13 202.21.118.198

650 сая долларынхаа 530 г нь 5 сард шууд буцааж төлнө. 90 сая г нь ЗГ өөрсдийн үйл ажиллагаа, тэтгэвэр тэтгэмждээ өгчихнө. Ирэх онд 600 сая н өрийг яаж өгөхийн? Ирэх онд сонгууль болоод эдгээр нөхөд солигдчихно.

Avatar

Зочин 2023-01-13 202.21.118.198

ингээд бодохоор 530 сая н өрийг 650 болгож хувиргаад, ирэх онд мөн 700 аас дээш сая долларын өр тавьж 600 саяыг нь дарах гэх мэтээр явж таараа.Тэгээд улам өрөө нэмээд яваад байгаа юм биш үү? үүнийг өрийн менежмент гэх юм уу ккк

Avatar

Зочин 2023-01-13 202.21.118.198

энэ өр чинь явсаар баыгаад хугарлын цэгтээ хүрнэ.Тэр үед Монгол улс дампуурна. Өрийг маань Хятад худалдаж аваад өрийнхөө оронд газар нутгийг мань авна.Ингээд Монгол улс мөхөх зам руугаа орно доо. Энэ улсад ирээдүй алга хүмүүсээ

Avatar

Зочин 2023-01-13 64.119.27.191

Нөгөө л түүх … өрийг өрөөр дарсан! … тэгээд бас үүнийгээ том амжилт гэчихжээ! Уг нь бол гайхуулахаар зүйл огт биш!Мэдээж Монгол шиг арчаагүй удирдлагатай улсын ЗГ-ын баталгаатай бондыг авч мөнгөө арвижуулахаа гадныхан мэдэлгүйдээ МАНгаруудаа!

Avatar

Зочин 2023-01-13 202.21.105.204

Энэ данх-ыгаа тахин шүтэж вакуумжуулсаар байгаад энэ улс орон бүр сүйрлээ шүү. Хийж бүтээж байгаа юм түй ч алга. Нэг л их том том илтгэл, хөгжлийн урт хугацааны хулхины бодлого ярьсан хүн. 380 гаруй жил болж байгаа Нийслэлээ аятайхан болгочихож чадаагүй байж ахиад нэг шинэ хот нтр гээд солиороод унасан даа. Шинэ хот байгуулж төвлөрлийг сааруулах нь зөв ч Данх бацаан МАН 2 бол үнэхээр худлаа шүү. Ээлжит мөнгө хусах л арга. Одоо баахан судалгаа, ТЭЗҮ гээд бөөн цаас үйлдвэрлэж мөнгө хусна 🙁

Avatar

Зочин 2023-01-13 64.119.26.19

90 хувиар нь тоглоод дэмийрч үрдэг юм байна. зээл бонд босгох хэрэггүй. буцааж төлөх дургүй, чаддаг ч үгүй.

Avatar

Зочин 2023-01-13 66.181.183.128

Тийм өндөр хүүтэй бонд гэдэг зээл авч байгааюм чинь гадна, дотнын банкууд уралдаад авах нь аргагүй. Түүнийгээ их ашигтай мөнгө босголоо ч гэх шиг. Өрийг өрөөрдардаг тогтолцооноос хэзээ салах вэ.

Avatar

Зочин 2023-01-13 66.181.180.15

650 ийг нь ирэх жилээс өмнө гударахаа манай нам мэднэ ээ

Avatar

Бат 2023-01-13 202.21.124.131

Дэлхий даяар зээлийн хүү нэмэгдэж байна. Төвь банкууд бодлогын хүүгээ нэмсээр л байгаа. Ийм нөхцөлд харин ч гайгүй нөхцөлтэй авсан гэж хэлж болно. гагц ийм үед зээл авч таардаг нь манай эмгэнэл юм даа.

Avatar

Зочин 2023-01-13 103.161.242.163

ард түмнээс асуудаггүй МАН – ын дураараа хулгайчууд та нарын цаг удахгүй. Бүгд нэр устайгаа байгаа шүү…

Avatar

Лавлаа 2023-01-13 192.82.88.188

Энэ мөнгийг гааадад данстай монголын томчууд гаргачих байсан юм биш үү Муу сайн ч монгол хүн хожино биз

Avatar

Зочин 2023-01-13 66.181.183.128

Авчихсан ч юм бил үү.

Avatar

БИД ИРЭЭДҮЙГЭЭ ӨРӨНД ОРУУЛЖ ГАДНЫ МӨНГӨН ХҮҮЛЭГЧДИЙГ ТЭТГЭЖ БАЙНА! 2023-01-13 202.21.104.2

ЭЭ болиоч дээ! бонд, IPO-гоор бас самарч бн. Дэлхийд өндөр хүүтэй ам долларын бонд гаргаж гадны мөнгө хүүлэгчдийг тэтгэх, өр тавих хэрэг юу бн?? Бонд, өрийн бичиг гэдгээ ойлгож байна уу? Яагаад ийм өндөр хүүтэй долларыг гадныхнаас зээлж улсаа өрөнд оруулж бн, ханшийн зөрүү яах уу? ОУ-д хүү нь 1% байхад 8, 11,12% хүүтэй ЗГ бондыг хэн ч авна. Тэд ч бас мөнгө хүүлэгчид. Яагаад ийм бондыг дотооддоо гаргаж мөнгөний урсгалаа зөв эргүүлж болкү гэж? $-ийн өрийн сүлжээнд орлоо! ИРээдүй??!!

Avatar

Дэмид 2023-01-13 66.181.182.64

650 сая $ ыг яг юунд зарцуулахыг тайлбарласан юм ердөө шуум байхгүй. Улсын нууц гэсэн тамга дарчихсан байж ч магад. Эсвэл ТТ ноогдол ашиг гээд тараах гээд байгаа мөнгө чинь юм уу. яг л 650 хавьцаа мөнгө тараагдах тооцоо гараад байна. Энэ мөнгөөр 3 р цахилгаан станц аа бариад АВААЧЭЭ. МАН -ыхаан 2024 онд та нар цухуйхгүй ээ. Нэг ч болсон сайн юм хийчихээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж