Авто машингүйгээс Засаг дарга нар малчдаа эргэж чадахгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Авто машингүйгээс Засаг дарга нар малчдаа эргэж чадахгүй болжээ

Авто машингүйгээс Засаг дарга нар малчдаа эргэж чадахгүй болжээ

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр /2023.01.12/ Төрийн ордонд эхлээд байна. Энэхүү зөвлөгөөнд Шадар сайд өвөлжилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын 21 аймгийн 300 гаруй сумдын 60 хувьд зудын эрсдэл өндөр байна гэдгийг тодотголоо. Тодруулбал, 11 аймгийн 140 гаруй сумдад зуд нүүрлэх эрсдэл өндөр болжээ.

Улсын нөөцөд 21 мянган тонн өвс, 8.2 мянган тонн тэжээл бэлтгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 100 тонн өвс, 800 орчим тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй 11 аймагт хуваарилжээ. Цас ихтэй сумдад зам гаргах том оврын автомашины дэмжлэг үзүүлэх зэргээр Улсын онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг өнгөрсөн өдрүүдэд хэрэгжүүлсэн юм байна.

Мөн энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь  Хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор аймгууд шинэ автомашин худалдан авах боломжгүй болсон аж. Гэтэл байгаа автомашин нь ашиглалтын шаардлага хангахгүй болсноос Засаг дарга нар малчдаа эргэх боломжгүй болсон бол зарим сумдын хүн эмнэлэг иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх бололцоогүй болсон юм байна.  Иймээс эл асуудалд Засгийн газар нэгдсэн бодлого гарган, арга хэмжээ авах шаардлагатай байна гэдгийг Шадар сайд онцоллоо.

Covid-19 халдварын эрсдэл арилаагүй, хавсарсан хүндрэл гарч болзошгүй учраас 21 аймгийн Онцгой комисс бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлага үүссэн байна.

2022 онд Онцгой байдлын ерөнхий газар, Улсын онцгой комисс гамшгийн бэлэн байдлыг хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл хангаж ажиллажээ. Гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх нь маш чухал байна гэдгийг Шадар сайд онцоллоо.  Газар хөдлөлт идэвхжиж, давтамж нэмэгдсэн. Ялангуяа Улаанбаатар хотыг тойрсон сумдад газар хөдлөлт эрс нэмэгдсэн байна. Иймээс газар хөдлөлтийн мэдээллийг дамжуулах станцыг сумдад суурилуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ жилээс эхлээд бүх аймаг, орон нутаг төсөвтөө Гамшгийн тухай хуульд заасан 1 хувийн хөрөнгө оруулалтыг тусгах болсон аж. Гамшгаас хамгаалах чиглэлээр орон нутгийн онцгой байдлын байгууллагын хөрөнгийг сайжруулах, Онцгой байдлын ерөнхий газрын стратеги төлөвлөгөөг өөрчлөх зэрэг арга хэмжээг авч эхэлжээ.  Онцгой байдлын албаныхан шар ус, үер, газар хөдлөл, цас бороо зэрэг байгалийн давагдашгүй гамшгаас сэргийлэх чиглэлээр ажилладаг байсан бол бүс нутгийн хямралт байдлаас болж, хүмүүнлэгийн хямрал тойрохгүй, нүүрлэх эрсдэл байгаа учраас түүнд бэлтгэлтэй байх шаардлага үүсч буй юм байна.

Зөвлөгөөн үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж