"Эв нэгдлийн гэх ҮБХ-ны хурал бол хууль бус"

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

"Эв нэгдлийн гэх ҮБХ-ны хурал бол хууль бус"

"Эв нэгдлийн гэх ҮБХ-ны хурал бол хууль бус"

Ардчилсан намаас 4/11 мэдээллийн цагаараа Эв нэгдлийн гэх хууль бус Үндэсний Бодлогын Хорооны хурал болон АН-д үүсээд байгаа бусад асуудлаар АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нар мэдээлэл /2023.01.12/ хийлээ.

АН-ын ЕНБД И.МӨНХЖАРГАЛ:

-Хоёр тал зөвшилцлийн ажлын хэсгийг эрчимжүүлж байна. Эв нэгдлийн ажлын хэсэгтэй уулзаж тухайлсан саналыг хэлсэн. Аливаа хурал цуглааныг хийхдээ АН-ын дүрэмд нийцүүлж хийхийг бүлэгт уриалсан. Төлөөллийн төв байгууллагыг хуралдуулдаг эрх бүхий гурван субъект байдаг. Гарын үсэг цуглуулж, ҮБХ-г хуралдуулахыг хүсч байгаа бол эрх бүхий байгуулагад хандаж, хурал зарлуулахыг сануулсан. Маргааш ҮБХ-ны хурлыг албан ёсоор зарлаагүй. Хурлаар ямар нэгэн асуудал шийдвэрлэхийг АН хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бүлгийн гишүүд цаашид АН-ын үндсэн дүрэмд нийцүүлж эв нэгдлийн төлөө хамтран ажиллахыг уриалсаар байх болно. АН гэх туган дор бүгд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Нам эв нэгдлийнхээ төлөө явж байна. Миний ард З.Энхболд дарга байна уу гэдгийг өөрөөс нь асуух хэрэгтэй. АН-ын гишүүнийг хаана явж байгааг би үнэхээр мэдэхгүй.

АН-ын ЕНБД Д.ЭРДЭНЭСУВД:

-Зөвшилцлийн ажлын хэсэг, УИХ-ын гишүүдийн байгуулсан Эв нэгдийн ажлын хэсэгтэй уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр ҮБХ-ны хурлыг хамтран зохион байгуулъя гэдэг санал ирүүлсэн. Уулзалтаар дүрмийн хүрээнд зохион байгуулагдаагүй ҮБХ-ны хуралд зөвшилцлийн ажлын хэсгийн ҮБХ-ны санал өгөх эрхтэй гишүүд оролцохгүй болохыг албан ёсоор УИХ-ын гишүүдэд мэдэгдсэн. Иймд дүрмийн бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна. Зөвшилцлийн ажлын хэсгийн үйл ажиллагаа ахицтай байгаа. АН бол дүрэмтэй нам. Дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Ямарваа нэгэн дүрмийн бус үйл ажиллагаанд хамтрахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж