Дэлхийн чансааг тэргүүлэгч Наоми Осака хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн чансааг тэргүүлэгч Наоми Осака хөл хүнд болжээ

Дэлхийн чансааг тэргүүлэгч Наоми Осака хөл хүнд болжээ

“Их дуулга”-ын дөрвөн удаагийн аварга Наоми Осака хөл хүнд болсноо зарлав. Тэрбээр есдүгээр сараас хойш талбайд гараагүй байсан.

“2023 он миний хувьд суралцах зүйлээр дүүрэн байх болно. Миний хүүхэд тэмцээнийг минь үзээд хэн нэгэнд энэ миний ээж шүү дээ гэж хэлэхийг би хармаар байна” гэж тэр хэлжээ. Мөн 2024 онд спортдоо эргэн ирнэ гэж найдаж буйгаа хэлэв.

Осака 2021 онд дөрөв дэх удаагаа “Их дуулга”-д түрүүлсэн. Ялалт хэдий гайхамшигтай байсан ч 2018 оноос хойш түүнд олон асуудал тулгарчээ. Тэрбээр 2018 онд анхны ялалтаа байгуулснаас хойш удаан хугацааны турш сэтгэл хямралд орсон гэдгээ хэлэв. Улмаар 2021 оны есдүгээр сард Осака таван сарын турш спортоосоо завсарлага авсан юм. Тухайн үед Токиод болсон нээлттэй тэмцээнд Осака оролцохдоо дэлхийн чансааны 47 дугаарт бичигдэж, чансаа буурчээ.

“Сүүлийн хэдэн жил сонирхолтой боловч амьдралын олон сорилттой тулгарсан үе байлаа. Магадгүй хамгийн хөгжилтэй үе ч байж мэднэ. Спортоос хөндийрсөн энэ хэдэн сар надад амьдралаа зориулсан зүйлээ шинээр хайрлаж, үнэлэх сэтгэлийг бий болгосон. Амьдрал маш богинохон гэдгийг, хором мөч бүр адал явдал, хайр ивээл гэдгийг ойлгосон би ойлгосон. Ирээдүйгээс маш их зүйлийг хүлээж байна” гэж тэр хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж