Little Venice: Их дэлгүүрийн карказны ажил хийгдэж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Little Venice: Их дэлгүүрийн карказны ажил хийгдэж байна

Little Venice: Их дэлгүүрийн карказны ажил хийгдэж байна

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар бол Италийн Венец хот юм. Тэгвэл Венецийн үзэл санааг тусгасан Little Venice хэмээх төсөл дэлхий дахинаа ердөө АНУ-ын Лас вегас, Хятадын Макао, Далянь, АНЭУ-ын Дубай гэх мэт улсуудад байдаг бол бяцхан Венец Монголд анх удаа тун удахгүй үүд хаалгаа нээх гэж байна.

Little Venice их дэлгүүр нь Венец хотыг 6 дахин багасгасан хувилбараар эртний орд харш, уран баримал, сүмийн хийцлэлийг тэр чигт нь буулгасан танин мэдэхүйн болоод аялал жуулчлал, эдийн засаг, бизнесийн өндөр ач холбогдолтой их дэлгүүр юм.

LITTLE VENICE ИХ ДЭЛГҮҮРИЙН БАРИЛГЫН ЯВЦ

Их дэлгүүрт хувцас, гоо сайхан, үнэт эдлэлийн чиглэлийн гадаад болон дотоодын 300 гаруй брэнд нэгдээд байгаа бөгөөд тэд бүгд 2 давхар, сонгодог хийцлэлтэй жижиг харшийг өөр өөрсдийн өнгө төрхөөр бүтээн босгож байна.

Тодруулбал дэлгүүрүүдийн карказны ажил зургийн дагуу амжилттай хийгдэж бидний хамтын ажиллагаа цаг хугацаандаа хэрэгжиж байна.

LITTLE VENICE ИХ ДЭЛГҮҮРИЙН ДАВУУ ТАЛ

Монголд анх удаа 15 дэд төвийг нэг дор цогцлоож буй Мишээл сити төслийн бизнесийн төвлөрөл дунд Little Venice их дэлгүүр байршиж байгаа нь хүний урсгал татах хамгийн том давуу тал юм. Төсөл бүрэн ашиглалтанд орсноор өдөрт 8000 гаруй, сард хамгийн багадаа 240,000 гаруй хүний урсгал уг дэлгүүрээр зорчих болно.

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

Little Venice их дэлгүүрийн 1 мкв талбайн түрээс 55,000 төгрөг бөгөөд 2-р давхарыг тухайн харилцагч өөрийн хөрөнгөөр тохижуулж байгааг урамшуулан үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой юм. Та өөрийн брэндээр нэгдэхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Little Venice их дэлгүүр: 7505-7788, 9099-5533

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж