УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.01.12/-ийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Олон жил парламентын босго давж чадахгүй, олон шүүмжлэл дагуулж ирсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьсан, хүн бүрийн амьдралд хамааралтай чухал хуулийн төсөл юм.
Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг парламентын босго давуулах, тэтгэвэр, тэтгэмжийг тэгш олгодог байх зорилгыг энэ Засгийн газар өргөн барьж, ийнхүү хэлэлцүүлгийн шатанд оруулж ирж байгаа нь маш чухал юм. Багц хуульд, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд багтжээ. Ингэхдээ нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготойг хууль санаачлагч онцолжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд нэгтгэснээр хууль хоорондын зөрчил арилгах, даатгуулагчийн нийгмийн баталгаа хангагдах зэрэг чухал ач холбогдолтой хууль юм.
Хуулийн төсөлд тэтгэвэр өвлөгддөг байх, тэтгэвэр тогтоолгохдоо хүн бүр тэгж хамрагдах боломж олгох, хэн ямар нам засаг барьж байгаагаас үл хамаарч нэмэгддэг байх, нийгмийн даатгал өндөр, олон жил төлсөн бол тэтгэвэр нь өндөр тогтоолгодог байх, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр даах зэрэг олон чухал заалтуудыг оруулж өгчээ.
Мөн олон жил ярьсан олон давхаргат тэтгэврийн тогтолцоо буюу олон эх үүсвэрээс тэтгэврээ авах боломж бүрдэнэ. Ингэснээр хөгжингүй орнуудын жишгээр иргэд хүсвэл хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдах боломжтой болох юм. Иргэд энэ хувийн хуримтлалаасаа урьдчилж аваад боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах. Цаашлаад орон сууцны урьдчилгаа төлбөрт ч зориулах боломж бий болох аж. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэхгүй байхаар, тэтгэврийн зөрүүг арилгах, нэрийн дансыг мөнгөжүүлэн өвлөгддөг байх боломжийг бүрдүүлэхээр багц хуулиндаа тусгажээ. Мөнгөжүүлсэн орлогоо боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа зарцуулах нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон чухал дэвшлийг агуулжээ.
ДААТГУУЛАГЧДАД ЯМАР БОЛОМЖ ОЛГОХ ВЭ?
Эрх барьж байгаа, Засгийн газраа бүрдүүлдэг нам бүр эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх “аюул” бий болдог. Мөн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж гадны хөтөлбөрүүд хүртэл ийм шаардлага тавих нь бий. Тэгвэл шинэ багц хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй байх, албан журмаар болон сайн дураар даатгуулагчийн нийт шимтгэлээс 2 хувийг хуримтлалд шилжүүлж, тэтгэврийн нөөц сан бүрдүүлэх эхлэлийг тавихаар тусгажээ. Мөн олон жил ажилласан даатгуулагчаа урамшуулдаг тэтгэврийн бодолтыг оруулж, цалингийнхаа 80 хүртэлх хувиар тэтгэврээ тогтоолгож авах боломжийг нээж өгчээ.
АХМАДУУДАД ХЭРЭГТЭЙ ШИНЭЧЛЭЛ ЮУ БАЙНА?
Тэтгэврийн зөрүү гэдэг сүрхий гомдол ахмадуудад бий. Яалтчгүй нийгмийн шилжилтээс улбаалсан эл асуудал ахмадуудын төр засгаасаа хүсдэг гол сэдэв. Тэгвэл Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, цаашлаад зөрүү үүсгэхгүй байх боломж бүрдэх нь. Мөн жил бүр төр засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдынхаа царайг харж тэтгэврээ нэмэгдэх үү гэж суудаг байдлыг өөрчилж тухайн жилийнх нь инфляцтай уялдуулж тэтгэвэр нь автоматаар нэмэгддэг байх зохицуулалтыг суулгаж өгчээ.
Үүнээс гадна тэтгэвэр бодох дараалсан 7 жилийг 5 жил болгон бууруулах зохицуулалт ч багц хуульд тусгажээ. Энэ бүх реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн нөхцөлд цаашид тэтгэвэр буурахгүй нэмэгдэх боломж бүрдэх юм байна.
Мөн малчдынхаа тэтгэвэрт хамрагдалтыг нэмэгдүүлэн малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 5 жилийнх нь 50 хувийг улсаас хариуцан төлнө. Харин бусад хугацааг нь малчид өөрсдөө төлснөөр тэтгэврээ тогтоолгох аж.
ДААТГУУЛАГЧ ЭЭЖҮҮДЭД ЭЭЛТЭЙ ШИНЭЧЛЭЛ
Уг хуулийн төсөлд ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсны тэтгэмжийг нэмэгдүүлэхээс гадна хамгийн чухал нь амаржсны өмнөх болох дараах тэтгэмжийн хугацаанд өөрчлөлт оруулжээ. Өмнө нь амаржсны дараах тэтгэмжийн хугацаа 60 хоног байсныг 80 болгон нэмэгдүүлэх бөгөөд тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр таарвал ажлын өдөр хэмээн тооцох гэнэ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДДЭЭ ДЭМТЭЙ ӨӨРЧЛӨЛТ
Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон донор болсон иргэдийн авдаг хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн хугацааг 66 хоног байсныг 132 болгож нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах, даатгал дэргэдээ эмнэлэгтэй болох, үйлдвэрийн ослоос болж хохирол арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилготой сул зогссон хугацааны ҮОМШӨ-ний даатгалын шимтгэлийг чөлөөлөх зэрэг шинэчлэлүүдийг тусгажээ.
Ийнхүү олон жил яригдсан ч шинэчилж, өөрчилж чадахгүй явсаар ирсэн иргэн бүрийн амьдралд, ирээдүйд чухал ач холбогдолтой Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл УИХ-ын босго давж чадлаа. Одоо хэлэлцүүлгийн шатанд хуулийн улам сайжруулж, багц шинэчлэл хийх нь УИХ-ын ажил болж байна. Иргэд ч гэсэн энэ хуулийг хэлэлцүүлгийн явцад анхааралтай ажиглаж, Засгийн газрын өргөн барьсан реформын өөрчлөлт хийх хяналт тавих шаардлагатай байна.
Т.ОД
Зочин 2023-01-12 66.181.190.219
Тэтгэвэрээ тогтоолгосон хүн ялангуяа эрдэмтэд ажлаа үргэлжүүлэн хийх боломжийг үлдээмээр юм. Харин тэтгэвэрийг тодорхой хуваарь олгодог болоход сонгол гарч ирэх байх. Тэтгэвэрээ бүрэн аваад ажлаас чөлөөлөгдөх эсвэл ажлаа үргэлжлүүлээд тэтгэврийн тодорхой хувийг авдаг, харин ажилласан жил нь нэмэгдэж байдаг болго
Оюун 2023-01-12 202.179.27.6
Жил болгон инфляциас болж тэтввэрийн нэмэгдэл хувиар өгдөг. Энэ нэмэгдлийг хувиар биш бүх тэтгэвэр авагчдад ижил хэмжээгээр өгөх ёстой. Энэ нэмэгдэл бол инфляцийн түвшинг давах арга юм. Хувиар өгвөл өндөр ба бага тэтгэвэртэй ахмад настаны тэтгэвэрийн ялгаа их бна. Ямар учраас нэмж бгаа шаоигааныг ойлгооч. Өндөр тэтгэвэр авч бгаа хүнд гурил 4000₮ буюу 15% нэмж худалдахгүй
БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-01-12 202.131.244.210
Тэтгэвэрийн мөнгө 2015 он гэхэд хүнд нөхцлөөр гарахад 560000 мянгаас 750000 хооронд байсан тэр үед ихэнх хүмүүс ажлаа хийсэн нь дээр гэж үздэг байсан өр зээл их дандаа орон байрны зээлтэй хүмүүс их байсан тэтгэвэрт гарлаа гэхэд банкны төлбөр сард сая төгрөг төлдөг тийм болохоор ихэнх хүмүүс 7 жилээс болж бага бодогдож 60 нас хүртлээ ажилладаг болсон нь худлаа яриа биш юм. бид тэдний нэг төлөөлөл байна. өнөөдөр ийг хүртэл өрөө төлсөөр л байна. 30 жилээр авахад 80 насандаа ч төлж чадахгүй байна.
Зочин 2023-01-12 66.181.161.54
нэгэнт хөдөлмөрлөөд хуримтлуулсан мөнгөө авч чадахгүй үхвэл нэрийн дансанд нь байгаа мөнгийг шууд үр хүүхдэд нь олгох хэрэгтэй. Хөлсөө урсгаж байж суутгуулж хуримтлуулчихаад авч чадахгүй үхэж төрдөө дээрэмдүүлж байна
Зочин 2023-01-12 192.82.75.102
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДэд олгодог тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлээсэй билээ.
Зочин 2023-01-12 202.9.46.162
20 жил ажилсан бол хүслээрээ тэтгэвэлт гарах боломж бүрдүүлж өгөх эрүүл байгаад ажил хийхийг хүсэж байгаа нь 55 60 хүртлээ хийнэ л биз дээ. ажлын нөхцөл байдлаас шалтгаалан мөн эрүүл мэндийн шалтгаан үүссэн хүмүүст
Зочин 2023-01-12 66.181.160.95
Одоогийн НД-н хууль бол бага жил ажиллаж НДШ-г багаар төлөх нь ашигтай юм байна гэдэг сэтгэхүйг нийгэмд суулгаад залуусыг ажил хийх идэвхгүй болгосон хууль, Улс төрийн намууд сонгуульд ялахын тулд ажиллсан жил нөхөн тооцох хууль гаргана,дараа нь тэтгэвэр нэмэхдээ бага тэтгэвэрийг өндөр нэмээд өндөр тэтгэвэрийг бага нэмдэг болсон нь жирийн иргэн олон жил хүнд ажил хийж боломжийн өндөр цалингаас өндөр НДШ төлж боломжийн өндөр тэтгэвэр авч байгаа жирийн өндөр настангуудад маш халгаатай хууль
Зочин 2023-01-12 139.5.218.153
хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг нэмээд 500к болгохдоо улсад 30-40 жил ажилласан ахмадын тэтгэврийн хэмжээг ганц жилийн инфляциар бодож нэмсэн нь шударга бус шүү. үе үеийн сайдууд яаж тооцоод бнаа
Зочин 2023-01-12 202.21.104.2
хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эх, эцгийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах гэдийг юу гэж ойлгох вэ? Хүнд өвчтэй, эдгэхгүй өвчний оноштой, бүх насаараа ар гэрийн асаргаанд байдаг хүүхэдтэй эцэг эхэд төр, албан байгууллагаас ямарч дэмжлэг үзүүлдэггүй. ХБ хүүхэд нь насанд хүрэхээр наадх чинь хүүхэд биш том хүн гээд бүх юмнаас хасаад хаячихдаг. Гэтэл ХБХ хүүхэд байснаасаа илүү асаргаа, арчилгаа шаарддаг. Төрүүлсэн л юм чинь миний хүүхэд шүү дээ. ХҮҮХЭД гэдэг үгээ хар!
зочин 2023-01-12 202.21.120.66
хууль батлагдах л байх гэхдээ Инфляц, хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулсан итгэлцүүрийгэхний ээлжинд гаргаж өмнөх 1990 оноос хойших жил бүрийн индексийг гаргана гэсэн үг тэрний дагуу бүх төрлийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг дахин бодох хэрэгтэй гэхдээ 7жилийн дундажаас биш 5 жилийн дундажаар бодох. Итгэлцүүрийн хир зэрэг үнэн бодиттой гаргана тэр хэмжээгээр тэтгэврийн зөрүү арилна. түүнээс биш өндөр цалинтай хүмүүс өндөр шимтгэл төлчихөөд бага тэтгэвэр авна гэвэл шударга бус болно.
Тэтгэвэр авагч эмэгтэй 2023-01-12 192.82.82.10
2020 оноос тэтгэврээ тогтоолгосон эмэгтэйчүүдэд төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан жилийг нэмэгдүүлж тэтгэврийг тогтоосон нь тэтгэврийн зөрүүг үүсгэсэн байгаа. Үүнийг энэ хуулиар 2020 оноос өмнө тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдэд нөхөн тооцох шаардлагатай.
chek 2023-01-12 64.119.23.144
энэ хууль МАН ын шүдний өвчин болчихоод байна яавал хасах вэ яавал дордуулах вэ үүнийг сонгуульд хэрхэн ашиглах вэ гэдэгт байгаа тэгээд ч хаврын чуулганаар хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй боллоо сонгуулийн өмнө баатрууд гарч ирэх болно
Зочин 2023-01-12 202.170.65.54
Яахаараа малчдын НД -г төр даадаг юм. хүн бүр ижилхэн татвараа төлж амьдрах ёстой нийгэм биш юм уу!!!!
Зочин 2023-01-12 122.201.22.55
harin tiim yahaar eejuuded eeltei bdag yum aavuudad ch sain baih estoi nuguu yariad bdag jenern enuuu estoi heleh ug alga nuhun tuluh bolomj ch bii bolgoh heregtei shdee erguu yum
Оюун 2023-01-12 202.179.27.6
Малчин хүн ямар учраас 50% чөлөөлөгдөж бгаа юм бэ. Адилхан л ажил хийж бгаа
Zochin 2023-01-12 150.129.143.100
Tetgevriin zuryy arilgana geed baikh um. Tulsun tulsnuur n' shudarga togtookhoo l yarich dee. Tyynees baga tulchikhuud ikh tulsun ulsuudtai adil avna gdg chin shudarga bus bishyy. Saya nemekhed manai eej ulsad 47-48 jil udirdakh alban tushaald ajillaj undur tatvar tulchikhuud zuryy n' baga nemegdej tseverlegch khiij bsan baga tatvar tulj bsan khymyystei barag adil avdag bolsondoo gomdood l bgaa
zochin 2023-01-12 202.21.121.66
Нийгэмд хамгийн их хүлээлттэй байсан хууль. Батлагдаад гарлаа гэхэд өндөр настануудын амьдралын түвшинг шинэ шатанд гаргаж чадахгүй. Гэвч бага ч гэсэн дэвшил юм.
zochin 2023-01-12 103.229.121.147
yun tetgevriin nasiig 3 saraar nemehiig heveer urgeljluuleh ve. ulam hasah yostoi yum bish uu. dundad naslalt 63 baihad 65tai tetgevert gargana gedeg Hun kommunistuudiin hargis arga baina daa.
Зочин 2023-01-12 202.9.46.162
эм 50 эр 55 болгох шаардлагатай