Оросын арми Вагнер бүлэглэлтэй зөрчилдөж байна | News.MN

Оросын арми Вагнер бүлэглэлтэй зөрчилдөж байна

Оросын арми Вагнер бүлэглэлтэй зөрчилдөж байна

Оросын арми Вагнер бүлэглэлтэй зөрчилдөж байна

Орос, Украины дайн сүүлийн өдрүүдэд Бахмутын хойд хэсгийн Соледар хотод үргэлжилж байна. Тулааны явц аль талдаа илүү байгааг хоёр улс өөр өөрийнхөөрөө баталж буй.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенковын хэлснээр тус улсын Агаарын цэргийн хүчнийхэн Соледарыг хойд болон өмнөд талаас нь бүсэлсэн аж. Хот доторх тулаанд цэргүүд оролцож байгаа гэж Конашенков хэлээд Вагнер бүлэглэлийнхнийг огт дурдаагүй. Гэвч Батлан хамгаалах яамны мэдэгдэл Вагнер хөлсний бүлэглэлийн мэдэгдэлтэй зөрчилджээ. Тодруулбал, “Вагнерын дайчид Соледарт бүрэн хяналтаа тогтоосон. Зөвхөн Вагнерын цэргүүд энэ тулаанд оролцсон” гэж бүлгийн тэргүүн Евгений Пригожин сайрхсан мэдэгдэл хийжээ. Пригожин зориудаар Вагнерын нэр хүндийг өсгөхийн тулд ингэж мэдэгдсэн байх магадлалтай.

Тэгвэл Украины Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, Вагнер бүлэглэлийнхэн хамгаалалтыг эвдэж чадаагүй аж.

Шинжээчид ОХУ-ын арми болон Вагнер бүлэглэлийн хооронд үүссэн хурцадмал байдлын талаар эртнээс ярьсан. Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин ч Украины генералуудыг дайны бодит байдлаас хол байна гэж удаа дараа шүүмжилжээ. Украинд тулалдаж буй хүчний дийлэнхийг Вагнерын цэргүүд бүрдүүлж байгааг Украин болон АНУ-ын албаныхан мэдэгдсэн.

Эрх мэдлийн хонгилд хэрүүл тэмцэл өрнөж буй эсэхийг батлахад бэрх ч зарим нэг сэжүүр бий. Тухайлбал, ОХУ-ын Хуурай замын цэргийн штабын даргаар хурандаа генерал Александр Лапиныг томилжээ. Энэ нь “цэргийнхэнтэй хутгалдах хэрэггүй” гэсэн анхааруулгыг Пригожинд өгч буй томилгоо гэж эх сурвалж хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-12 172.58.163.27

orosuud ene daind zaabal yalah heregtei dollariin koloncholoos mongol chuluulugduh alham bo mongol 90 onoos tusgaar togtonol hebel sanhu edii. zasagiin hubid kolonxhlold orson

Avatar

orosuud solidari hotod 25000 ukrainii tseregiig ustgaj ezelj ablaa daa 2023-01-12 202.131.225.197

Dandaa hudalaa medee bichdeg BBS yum uu daa. orosuud solidari hotiig ezleed ablaa daa. tend bvsleltend 500 hon tsereg vldeed odoo ustgaj duusaj bna. ene hotod ukrainii 14 brigadiin 25000 tsereg vhej asar tom hohirol vzlee dee. odoo Bahmutiig hagas bvslej abaad ustgaj bnaa. tend ukrainii hohirol ni bvr aimaar bna. manai heden ukrain ylan gesen hurliizuud odoo bvr duu garahaa bolij dee..

Avatar

ҮНЭН 2023-01-12 122.201.31.243

ОРОСД ТУН УДАХГҮЙ ИРГЭНИЙ ДАЙН ГАРАХ НЬ ДЭЭ

Avatar

Ovgon 2023-01-12 192.82.80.50

Оросын фашистууд удахгүй иргэний дайнд сүйрнэ ээ

Avatar

Ovgon 2023-01-12 192.82.80.50

Оросын фашистууд удахгүй хоорондоо байлдаж, орос орон иргэний дайнд сүйрэх нь тодорхой болчихлоо. Слава украйне

Avatar

Зочин 2023-01-12 66.181.161.117

Энэ янзаараа ямарч ахиц дэвшил байхгүй байж дайныг өргөн хүрээнд хамруулах гэвэл орос улс маш хүнд байдалд орох эрсдэл маш өндөр болно.. 1т орос яг одоогийн байдлаар дэлхийд ганцаардчихсан холбоотон орнууд нь эхнээсээ нүүрээ буруулаад эхэлчихсэн 2т холбоотон улсуудын өөдөөс ганцаараа тулалдана гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй! хуучин (ЗХУ) холбоотон орнуудын эсрэг нацистын дайны бодит түүх ч хэлээд өгнө! Өнөөпөр залуу залгамжлагч орос яг эсрэгээрээ германы дүрд тоглож явна! 3т дайн хийхэд аса

Avatar

Зочин 2023-01-12 192.82.86.216

Энэ барууныхан дандаа худлаа ш****г. Алив тэр ялаад байгаа Украйн чинь яагаад газар нутгаа алдаад байдаг юм. Нөгөө ялагдаад байгаа Орос Украйны газар нутгаас эзлээд байдаг юм.

Avatar

Монгол 2023-01-12 202.55.191.194

Зүгээрээ, Путин бүгдийг харж мэдэрч байгаа,,,

Avatar

Зочин 2023-01-12 64.119.24.101

Оросын арми, Вагнер 2 хоорондоо байлдаж байна, Ройтерс, Франц Прессийн ийм мэдээг яагаад орчуулж тавихгүй бна ?!

Avatar

Нацагдорж 2023-01-12 66.181.161.3

Энэ News.mn & Eagle дандаа худлаа мэдээлэл тавьж байх юм. Ер нь Монголын бүх телевизүүд Оросын талын мэдээлэл тавихгүй Америк, Английн худал мэдээллээс иш татаад бна. Аглосагсуудад худалдагдсан багс долоогчид болжээ. Орос ялна. Та нар дараа нь юу гэж булзахыг чинь харнаа.

Avatar

Зочин 2023-01-12 202.131.245.243

Эх сурвалж: BBC л хооронд нь яс хаяж байгаа юм байна шүү дээ. ккккккккккккккккккк

Avatar

Зочин 2023-01-12 192.82.84.225

Хувьдаа зэвсэгт отрядтай болоод ирхээрэй л иргэний дайн болох магадлал өндөр болдог

Avatar

Зочин 2023-01-12 103.10.23.172

Суровокин угаасаа бүтэхгүй байсан л даа. Яагаад гэхлээр хамаг армийн хангамжаа Прижигонд өгөөд байна шд, Кремина болон, Статове хотод байгаа оросын армийн цэргүүд хангамжгүй гээд телеграммаар гомдлоод байна шд. Орос цэргийн хүчээрээ барьж барьж бай уу гэхээс хангамж ерөөсөө нет байна шд.

Avatar

Зочин 2023-01-12 202.131.245.243

Заместителями Герасимова будут главнокомандующий воздушно-космическими силами (ВКС) генерал армии Сергей Суровикин, главком сухопутными войсками генерал армии Олег Салюков, а также замначальника Генштаба ВС РФ генерал-полковник Алексей Ким.

«Повышение уровня руководства специальной военной операцией связано с расширением масштаба решаемых в ходе её проведения задач, необходимостью организации более тесного взаимодействия между видами и родами войск вооружённых сил, а также повышением качества в

Avatar

Зочин 2023-01-12 59.153.115.218

Бөөс пригожин бохирын траншейд орцон дээр бандерууд байгаа болвуу гэсэн юм яриад зогсож байхыг миний 2 цэхэр нүгэл хураан харсан билээ,,,юун солидарыг эзлэх булаах,,,/бахмут солидар хоёр/инээдмийн эмэгнэлт жүжгийн гол баатар болцон цохиж явна ,,,

Avatar

Зочин 2023-01-12 66.181.160.102

Пригожин дайнаас олз хайж яваа нэг л луйварчин ….Армийн төсвөөс ахиухан шаачих санаатай л олон юм ярьж явдаг хүн ..Ямар сайндаа л мөнгө хэмнэх зорилгоор дан шоронгийхноос бүрдсэн арми байгуулаад явж байхав дээ …Шоронгийнн хулгайч нар үнэ төлбөргүй , үххэд гарзгүй …Гэтэл Армийн нэг цэрэг сарын 170 мянган рублын цалинтай , дэрээс нь шархадвал амиа алдвал 7 000 000 рублын нөхөн төлбөртэй …

Avatar

Зочин 2023-01-12 202.179.25.5

Хөлсний цэрэг, хувийн арми Орос, Америк аль алинд нь байнаа. Үйлс зорилго нь яг адилхан. ГАнц Орос гээд ялгаад байх зүйлгүй.

Avatar

Зочин 2023-01-12 66.181.160.102

Бусад улсад хуулиараа хориглоогүй , харин Оросд бол хөлсний цэрэг хуулиараа хориотой.. Яах гэж тийм хууль гаргав ?… Зүгээр л их энхтайван ч , энэрэнгүй улс болж харагдах гэж л тэр …

Avatar

Zochin 2023-01-12 66.181.161.41

UKPAINA CLABA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж