Дорнод зуданд өртсөн малчдыг нүүлгэх ажлыг шуурхай зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Дорнод зуданд өртсөн малчдыг нүүлгэх ажлыг шуурхай зохион байгуулж байна

Дорнод зуданд өртсөн малчдыг нүүлгэх ажлыг шуурхай зохион байгуулж байна

Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутаг дэвсгэрт хэд хэдэн удаагийн давтамжтай ихээхэн хэмжээний цас орж, хээрийн бүсэд зузаан цасан бүрхүүл тогтон, эрс хүйтрэн цагаан зудын байдалд шилжиж малчин айл өрхүүд, мал сүрэг цасанд боогдсон.

Иймд аймгийн болон тухайн сумдын Онцгой комиссын шийдвэрээр мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд өвөлжилт хүндэрсэн газруудад ажиллан, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, хүнс, түлш, өвс тэжээлээ татах болон сум хооронд зорчих замыг нээх, малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Мөн аймаг, сумын Засаг дарга нарын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний 327-р ангийн алба хаагчид болон авто зам арчлалтын, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн автомашин техник хэрэгслийн дэмжлэгэтэйгээр цасанд боогдсон өрх айлууд, мал сүргийг бэлчээр бүхий газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажилласаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж