Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутаг дэвсгэрт хэд хэдэн удаагийн давтамжтай ихээхэн хэмжээний цас орж, хээрийн бүсэд зузаан цасан бүрхүүл тогтон, эрс хүйтрэн цагаан зудын байдалд шилжиж малчин айл өрхүүд, мал сүрэг цасанд боогдсон.
Иймд аймгийн болон тухайн сумдын Онцгой комиссын шийдвэрээр мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгүүд өвөлжилт хүндэрсэн газруудад ажиллан, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, хүнс, түлш, өвс тэжээлээ татах болон сум хооронд зорчих замыг нээх, малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ