ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны хоёрдугаар сард хөрш Украин улсад түрэмгийлж, бүрэн хэмжээний дайн өдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд Путин Украинд хийж буй дайныхаа тактикийг олон удаа өөрчилж, тухай бүрт ерөнхий командлагчийг томилж, сольж байв. Тэгвэл өчигдөр /2023.01.12/ Украинд явуулж буй дайны ерөнхий командлагчаар Валерий Герасимовыг томилов. Энэ удаагийн хүмүүс буландаа түүнийг танилцуулж байна.
Валерий Герасимов нь өнгөрсөн аравдугаар сараас хойш Украин дахь Оросын дайныг удирдсан генерал Сергей Суровикиний оронд томилогдсон. Ингэснээр Суровикин тушаал буурч, Герасимовын дор орлогчоор ажиллах болов. Герасимов нь 2012 оноос хойш ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар ажилласан. Түүний томилгоо нь олон сарын турш Украинд хийж буй дайнд ахиц муутай байгаа Оросын армийн нөхцөл байдлыг өөрчлөхийг хичээж байна гэж ажиглагчид дүгнэжээ.
Путин сүүлийн хэдэн сарын турш Украины хүчирхэг хариу арга хэмжээтэй тулгарсанаар оросууд эзлэн авсан хэд хэсэн газруудаас ухарсан юм. Оросын арми Солендар гэх уурхай түшиглэсэн жижиг тосгоныг эзлэх дөхсөнөөс өөрөөр өнгөрсөн наймдугаар сараас хойш дайнд томоохон ахиц дэвшил гаргаагүй.
ОХУ-ын батлах хамгаалах яамнаас Герасимовын томилгоог зарлахдаа, "Түүнийг Оросын зэвсэгт хүчний салбар хоорондын харилцаа холбоог сайжруулах, Оросын тэргүүлэх цэргүүдийн "үр нөлөө" сайжруулахад туслах зорилгоор сонгосон" гэж онцолжээ.
Герасимов нь ОХУ-аас Украинд дайрах төлөвлөгөөг боловсруулсан хэсэг бүлэг хүмүүсийн нэг гэж үздэг. Энэ нь Путин, Герасимов болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Николай Патрушев нар аж.
Суровикин дайныг удирдаж байхад стратегийн өөрчлөлт хийж, Украины дэд бүтцүүдэд нисгэгчгүй онгоц болон пуужингаар дайралт өгөх болсон. Гэвч сарын дараагаас Оросын арми ялагдал хүлээж эхэлсэн бөгөөд эзлэн авсан Херсон хотоос цэргээ татсан юм.
Харин 67 настай Герасимов Казанийн Суворовын цэргийн сургуулийг төгссөнөөсөө хойш армид алба хаасан арвин туршлагатай нэгэн.
Герасимов 1955 онд Оросын Казань хот дахь ажилчин ангийн гэр бүлд төрж, өсчээ. Тэрбээр Улаан армид алба хаасныхаа дараа ЗХУ даяар цэргийн ангиудад ажиллаж, богино хугацаанд цол, тушаал ахисаар 2012 онд Путины томилгоогоор батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болтлоо дэвшсэн. Түүний хувьд салан тусгаарлагчдын эсрэг зөрчлүүдийг удирдаж явсан туршлагатай бөгөөд 2014 онд Иловайскийн тулаанд ялалт байгуулсан гавьяатай. Тус тулаанд Украины 1000 гаруй цэрэг амь үрэгджээ.
Герасимов 1977 онд ЗХУ-ын армид нэгдэж, Польш дахь Хойд бүлгийн хүчний гишүүн болжээ. Дараа нь тэрбээр Алс Дорнод болон Балтын тэнгисийн цэргийн ангиудад ажиллаж байгаад 1999 онд Хойд Кавказын цэргийн ангийн даргаар томилогдсон байна. Түүний томилгооноос жилийн дараа чечений салан тугаарлагчид болон орос цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарснаар Чечений хоёрдугаар дайн эхэлсэн юм. Үүний зэрэгцээ тэрбээр дайны үеэр чечень охиныг хөнөөсөн хэрэгт холбогдсон Оросын армийн хурандаа Юрий Будановыг баривчлах ажиллагаанд гар бие оролцож явжээ. Зөрчил үргэлжилж байх хугацаанд тэрбээр Армийн 58 дахь командлагчаар томилогдон ажилласан байна.
Герасимовыг Алс Дорнодын цэргийн ангийн даргаар ажиллаж байх хугацаанд 2003-2005 оны хооронд цэргүүдийн дунд өргөн хүрээтэй өвчлөл гарснаар албан тушаал буурч байв. Дараа нь тэрбээр Санкт-Петербург, Москва хотууд дахь цэргийн ангид командлагч болсон бөгөөд ОХУ-ын төв хэсгийг бүхэлд нь хариуцдаг Цэргийн төв дүүргийн ангид ажиллажээ.
Герасимов төдийлөн олны өмнө гараад байдгүй нэгэн бөгөөд эргэн тойрныхон нь түүнийг дуу цөөтэй гэж тодорхойлдог байна. Гэхдээ 2013 онд Оросын хэвлэлд ярихдаа, "21-р зуунд дайн ба энх тайвны хоорондох зааг “бүдгэрсэн" тул дайныг албан ёсоор зарлахаа больсон" гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байв. Түүний хэлсэнчлэн Путин өнгөрсөн хоёрдугаар сард Украинд эхлүүлсэн дайныг " цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрлэн ярьж байсан. Түрэмгийлэл эхэлснээс хойш олон сарын дараа буюу өнгөрсөн сард Путин яриандаа "Украины дайн" гэж анх удаа хэлсэн байна.
Тэрбээр эхнэр, хүүтэйгээ амьдардаг гэдгээс өөрөөр хувийн амьдрал нь нууцлагдмал.
Зочин 2023-01-12 202.9.46.27
Нэг иймэрхүү гоцрогдсон ЗСБНХУ-ын үеийн улааны үлдэгдлүүдээсээ салахгүй бол орос хэзээ ч нар өөд харахгүй
Zochin 2023-01-12 66.181.160.39
hotsrogdson zevseg tehnik ,huuchirsan arga baril, tegeed daraa ni chadvarlag hvneer udirduulna .Ene naad zahiin shaardlagiin gantstai ni l zuuraldaj baina . Oros yalahgvi.Baruunii zevseg tehnik baildah chadvar orosoos hol ilvv. Tednii hajuud Gerasimov bol zvgeer l zunusun uvgun kkk
Шүүмж 2023-01-12 64.119.27.119
Цэргийн хэллэг, нэр томьёоны талаар "А" ч үгүй амьтны хийсэн орчуулга ухаантай юмуу даа. Ойлгогдох юмаар тун тааруухан мэдээ болждээ. NEWS.MN-ийнхний орчуулгын мэдээ гэж үнэхээр ядруухан, тэгээд агуулгын хувьд нэг талын барьсан, өөлөх муулахаа зорилгоо болгосон юмнууд байх юмдаа. Олигтойхон шиг орчуулагч олддоггүй юм байхдаа.
Зочин 2023-01-12 213.87.148.99
***** Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m
орчуулга гэж авах юм алга. 2023-01-12 202.126.89.246
орчуулга гэж авах юм алга.Бодвол англи хэлнээс орчуулсан бололтой.Уг нь 1977 онд цэргийн албанд татагдан Польш дахь Зөвлөлтийн цэргийн Умард бүлэглэлд алба хааж байжээ гэж орчуулах ёстой байж.
Мөнхжаргал 2023-01-12 59.153.115.121
Хэд ч сольчихов дрр
РАВДАН 2023-01-12 66.181.160.107
ГУЦЖУУГААМ ШҮҮ! АЖИЛЧИН АНГИЙН ГЭР БҮЛД ТӨРСӨН ЧИХШИГ! ЗХУ-Н АРМИД ГЕРАСИМОВ НЭГДСЭН ЧИХШИГ! НЭГ МУУЖИЖИГХЭН ХОТ ЭЗЭЛСЭН ЧИХШИГ! ОРОСЫГ МЯАЛАХ ГЭЭД ЯДЖИЙНДӨӨ! НУСНУУД АЛИНГАА АЛДЖЭЭ!
Монгол 2023-01-12 202.55.191.194
Та нар Оросыг буруутгаад байдгаа болих хэрэгтэйэээ, үнэндээ энэ дайныг Америкууд өдөөсөн юм шүү дээ, Украйн бол Америкын өгөөш, Америкын орон зайд Орос ороогүй, ойртоо ч үгүй байхад Америк яагаад Оросыг өдөөд байгааг хараахан ойлгохгүй л байна, Оросууд Куба болон Латин Америкын орнуудад элдэв үйл ажиллагаа явуулаагүй, Америкын эрх ашигт хөндлөнгөөс оролцоогүй байхад яагаад ингээд байгааг нь бодоод олохгүй л байна, бодож олохоороо та нартаа дуулганаа,,,
Бороо 2023-01-12 59.153.113.17
мангараа америк орос украйн луу дайрч хүн ардыг н алаад байгаа юмуу.Ингэж балайрч байхаар оросынхоо төлөө байлдаж үхээч .Чам шиг хүн монголд хэрэггүй
Монгол 2023-01-12 202.55.191.194
Бороо гуай Монголд бороо орох болоогүй байгаа шүү, Оросын буянаар хуцдаг хоолойтой төрснөө мэддэгүй малуу чи,,,
Зочин 2023-01-12 192.82.86.216
Орос нус армитай юм бол Оросыг эзэлчихээч дээ. Дэлхий нийтээрээ Оростой тулалдаад барахгүй өөрсдөө хямарчихлаа ш дээ.
Зочин 2023-01-12 122.201.21.75
Америк Украинуудын араас нь түлхэж, оросууддай байлдуулж байгааг оылгохгүй байна уу хөө? Украинууд үхэж байна уу? Дэд бүтэц нь сөнөж байна уб Америкт огт юсонирхолгүй, хамгийн гол сонирхол нь орос украины хил дэнр буэигнаантай л байх нь америк ах нхрт хэрэгтэй
Заагч 2023-01-12 202.9.47.28
Энэ алцайсан авгай хотын нэр ч бичиж чадахгvй байна Соледарийг Солёного гэнээ ямар 0 сэтгvvлчинцэр вэ?
Заагч 2023-01-12 202.9.47.28
Битгий хуцаа хог вирус хятад сэгээ чам мэт луухаан юугаа мэдэж чалчинаа Монголоос зайл даа золбин гамингийн хархаа.
Зочин 2023-01-12 192.82.67.173
Түүний хувьд салан тусгаарлагчдын эсрэг зөрчлүүдийг удирдаж явсан туршлагатай бөгөөд ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ, ГУУГЛЭДЭХЭЭ БОЛИОРОО
Зочин 2023-01-12 202.131.237.137
Орчин үед түрэмгий дайн хэзээ ч амжилт олохгүй. АНУ Ветнам, Афганыг эзэлж чадаагүй. Орсууд Афганыг эзэлж чадаагүй. Одоо Орсууд Украйныг эзлэнэ гэвэл гонжийнжоо.
ккк 2023-01-12 192.82.92.204
орос бүтэхгүй ээ, Балиар Герасимовын номлолын дагуу Украинд дайн зарлахгүйгээр гэнэдүүлж "Төргүйжүүлэх, цэрэггүйжүүлэх нусгай ажиллагаа" явуулж нусаа хацартаа нааж армийнхаа 100,000 орчим цэргийн амь насыг, 7000 гаруй нисэх онгоц, артиллер, агаараас хамгаалах системээ жагсаалаас гаргаж, танк хуягт их бууны нөөцөө бүрэн устгуулж, аварга Москваг живүүлж, лалынн иранаас дрон царайчилж Украины энгийн номхон ард иргэд, иргэний байгууламж эрчим хүчний эх үүсвэрийг устгаж, НУС АРМИ гэдгээ харууллаа.ккк
хахахаха 2023-01-12 192.82.92.204
орос бүтэхгүй Валерий Герасимовын номлолын дагуу Украинд дайн зарлахгүйгээр гэнэдүүлж "Төргүйжүүлэх, цэрэггүйжүүлэх нусгай ажиллагаа" явуулж нусаа хацарт нааж армийнхаа 100,000 орчим цэргийн амь насыг, 7000 гаруй нисэх онгоц, артиллер, агаараас хамгаалах системээ жагсаалаас гаргаж, танк хуягт их бууны нөөцөө бүрэн устгуулж, аварга Москваг живүүлж, л*****н иранаас дрон царайчилж Украины энгийн номхон ард иргэд, иргэний байгууламж эрчим хүчний эх үүсвэрийг устгуулж, НУС АРМИ гэдгээ харууллаа
зочин 2023-01-12 103.57.95.81
Энэ Орос Украины дайн Оросын ялалтаар хурдан дуусах болтугай. Амжилт Валерий Герасимов. Оросын Холбооны улс цэрэг арми зэр зэвсгээрээ Дэлхийд тэргүүлдэг Орон. Цаашдаа ч тэргүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Зочин 2023-01-12 139.5.218.43
ямар ацаараа тэргүүлдэг юм. одоо Оросын зэвсгийг хэн ч тоож авахгүй.Худлаа рекламны пауз байсан гэдгийг Украйны дайн яруу тод харуулсан шүү.Орос ялагдана,задарна.
Зочин 2023-01-12 66.181.190.123
Удирдлагыг ойрхон ойрхон сольж байгаа нь оросын цэргийн ажиллагааны явц сайнгүй байгааг илэрхийлж байна даа.
Зочин 2023-01-12 64.119.21.179
Грасимов бол орчин үеийн дайны номлолыг гаргасан дэлхийн хэмжээний хүн л дээ. Нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй ч одоо үед болж байгаа цэргийн томоохон ажиллагаанууд энэ нөхрийн онол дээр явагддаг гэж уншиж байсан.
Зочин 2023-01-12 59.153.115.218
Герасимовоос б а а с л гарна,,,1945 онд таг гаццан нөхөр,,,
Зочин 2023-01-12 192.82.76.221
Оросууд энэ дайныг өдөөгөөгүй, Тэдэнд Украины нутаг хэрэггүй, Хэрэв Украин бусад орон шиг ОХУ-тай хэвийн харилцаатай байсан бол энэ дайн үүсэхгүй, Крым Домбасс ч Украины нэг хэсэг хэвээр байх байсан.ОХУ, Украин рүү түрэмгийлэв гэх нь барууны тал,Украины нацист, Монголын ардчилагч гэх этгээдүүдийн гүтгэлэг.НАТО ,ОХУ-ын хилд тулж ирж,Украиныг цэргийн базы болгон ,орос орныг ойрын зайнаас цөмдөх,Украин дэх 20 сая орос иргэдийг устгах аюул үүсгэснээс энэ дайн үүссэн. Оросууд эх орноо хамгаалж байна
Зочин 2023-01-12 202.72.242.141
харин нато байгаагүй бол ийм дайн байхгүй бсан байх аа
Зочин 2023-01-12 192.82.76.221
Монголын ардчилагч гэх этгээдүүдийн ихэнх нь бусдыг дайрч доромжилж гүтгэсэн, үзэн ядсан, муулах хараах хорлох дон туссан ,хэрүүл тэмцэл үймээн самуунд турхирсан ,нийгнийн амгалан тайваныг эвдэж бусинуулсан, хүний төлөө санаа тавих чадваргүй,идэх уух луйвар хулгайд гаршсан хүний адгийн этгээдүүд л байдаг
Зочин 2023-01-12 139.5.218.43
мунхаг,тэнэг,коммунист хатиг
Зочин 2023-01-12 59.153.115.218
ЭМЭЭ УУ,,,ОРКОО,,,
Зочин 2023-01-12 202.126.90.137
Наад Герасимовын номлолоор оросууд өнгөрсөн жилийн 3-р сард Киев орчмоос яаж хядуулж онигоо болоод хаяж зугтаж явлаа.
иргэн 2023-01-12 49.0.139.225
Орчуулгаа хянаач ээ. Цэргийн хүнээр хянуул. Армид нэгдэж гэхгүй ээ. Алба хааж эхэлсэн гэнэ. Өргөн хүрээтэй өвчлөл гэж ямар юм байдаг юм бэ.
Зочин 2023-01-12 66.181.160.102
Ямарч цог жавхаагүй хэдэн өвөгчүүл .. Цэргүүд нь хүртэл авах юм байхгүй … Өндөр нам, өргөн нарийн, сохор долир ,хазгар мурий, хайш яайш ,эрээвэр хураавар Арми ….
Зочин 2023-01-12 192.82.76.221
Монголын ардчилагч гэх этгээдүүд ямар ч ёс зүйгүй, хар муу санаатай, ёрын авир зантай,хүний адгууд, Хэвлэлээр байнга бусдыг доромжилж гутааж гүтгэж байдаг, Хүн доромжилж муугий нь үзэж л байвал тэдний сэтгэл санаа нь ханадаг бололтой. Ийм хүмүүсийг чоно шиг гэдэг биз дээ
Зочин 2023-01-12 66.181.176.81
Суровикин гэж маньяк нөхөр байсан!!! Харин энэ Герасимов нь бол жинхэнэ цэргийн дарга хүн, гэхдээ путины эсрэг хүн гэсэн үг биш л дээ!
Зочин 2023-01-12 59.153.114.149
Шоигу гэгч урвагч Туваг зайлуулахгүйгээр Путин ахиц ологүй дээ Тувачууд Монголоос урваж Оросод дагаар орсон манай маршалд урвагч удирдагч нь зодуулж бсан хөгийн нөхдүүд
СЛАВА РОССИИ! 2023-01-12 192.82.90.58
СЛАВА РОССИИ!
Зочин 2023-01-12 202.9.46.23
Миний 6оовыг хөxөн тавиул
Зочин 2023-01-12 202.179.25.5
ЛГБТ пикда л бна
Монгол 2023-01-12 64.119.24.154
Нам это по фиг
Зочин 2023-01-12 66.181.182.218
жанжин штабын даргаас арми командлагч болно гэдэг тушаал буурч л бгаам бн, бүтэлгүй ч эр болдо
Зочин 2023-01-12 192.82.67.139
Хэд дэхь хүнээ ч сольчихов! Украин Залужный гэдэг хүн хэвээрээ л байх юм.
Зочин 2023-01-12 202.126.89.143
Украйнд дайны туршлагтай генерал 1 гч байхгүй ш дээ.
Зочин 2023-01-12 59.153.115.218
Тэгээд орос агаа чинь толгойлох генёралгүй украины армийг яагаад дийлэхгүй байна,,,
Зочин 2023-01-12 59.153.115.218
Нус дворников,,,лиман лапин,,,махан толгой суровикин,,,одоо неандерталь ч гэдэг самовар ч гэдэг герасимов,,,өвөл хавар зун намар шиг ээлжлээд л дуусцгааж байнадаа,,,украинд оросын 10 генерал алуулсан,,,путин бараг 20 генёралаа шоронд хийчихлээ,,,одоо оросд генерал гэж байнуу үгүй юү,,,,