Грекийн сүүлчийн хаан 82 насандаа таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Грекийн сүүлчийн хаан 82 насандаа таалал төгсчээ

Грекийн сүүлчийн хаан 82 насандаа таалал төгсчээ

Грекийн сүүлчийн хаан II Константин 82 насандаа Афины эмнэлэгт нас баржээ. Тус улсын хунтайж агсан Филиппийн ач хүү Константин 1964 онд 23 настайдаа хаан ширээнд суусан байна.

Залуу хаан хаан ширээнд залрахаасаа өмнө Олимпийн наадамд дарвуулт завины төрлөөр оролцож, алтан медаль хүртэж байжээ.

Зарим эх сурвалж түүнийг тархины цус харвалтын улмаас Афины нэгэн хувийн эмнэлэгт долоо хоногийн турш эмчлүүлж байгаад амьсгал хураасан талаар мэдээлсэн бол зарим нь түүнийг зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн гэж мэдээлэв.

Хоёрдугаар Константин 1940 онд Афин хотод төржээ. Тэрээр 1964-1973 оны хооронд Грекийн хаан байсан бөгөөд 1974 онд Грект бүх нийтийн санал хураалт болж, иргэдийн 70 орчим хувь нь хаант засаглалын эсрэг санал өгсөн байна. Энэ үеэс Глюксбургийн удмын хаант засаглал дуусч, Бүгд найрамдах Грек улс тунхаглажээ.

II Константин бүх нийтийн санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй хаан ширээнээс албан ёсоор буугаагүй аж.

Грекийн хааны биеийн байдал сүүлийн жилүүдэд эрс дордож, тэргэнцэрт суух болсон байна. “The Associated Press” агентлагийн мэдээлснээр, тэрбээр Афины “Hygeia” эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад таалал төгсчээ.

Эх сурвалж: INDEPENDENT, ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж