Жагсагчид ард түмний түр хороо байгуулах хэвээрээ гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

Жагсагчид ард түмний түр хороо байгуулах хэвээрээ гэв

Жагсагчид ард түмний түр хороо байгуулах хэвээрээ гэв

Төв талбайд 22 өдөр жагссан иргэдийн тэмцэл дуусаагүй гэдгийг жагсагчдын төлөөлөл илэрхийлэв. Иргэдийн шаардлагын хариуг Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар өгсөн ч хулгайчдад бодит хариуцлага тооцох хүртэл тэмцэх хэвээрээ гэсэн юм.

Ингэхдээ ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Түр хороонд салбар бүрийн төлөөллөөс гадна залуучууд багтаж, төрд дуу хоолойгоо хүргэх аж.

Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаалын үеэр 50 мянган хүний гарын үсэг цугларчээ. Тэдгээр иргэд эрх баригчид руу хандсан бус зөвхөн нүүрсний хулгайчдад хандсан шаардлагыг тавьж байгаа юм. Жагсаалд төв талбайгаас гадна орон нутаг болон олон улсад байгаа монголчууд нэгдсэн. Тиймээс цахимаар санал хүсэлт, шаардлагыг мөн өгсөн байна. Тиймдээ ч тайван замаар үргэлжлүүлсэн жагсаалыг хулгайч нарт хэзээ хариуцлага тооцно, тэр цагт албан ёсоор дуусгана гэдгээ мэдэгдлээ.

Иргэд "Гараад ир", “Нүүрсний хулгайчдыг ил болго”, “УИХ тар”, “Засгийн газар огцор”, “Ажлаа хий”, "Мөнгөө авъя"  зэрэг уриа, лоозонтой жагсаалаа дуусгасан ч шаардлагын хариугаа авах хүртэл эсэргүүцлээ илэрхийлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж