“Баян-Өлгийнхнийг шүүмжлэхээс илүү монгол хэлний сургалтад хамруулна”

Хуучирсан мэдээ: 2023.01.12-нд нийтлэгдсэн

“Баян-Өлгийнхнийг шүүмжлэхээс илүү монгол хэлний сургалтад хамруулна”

“Баян-Өлгийнхнийг шүүмжлэхээс илүү монгол хэлний сургалтад хамруулна”

Цахим хуудаст өчигдөр /2023.01.11/ Баян-Өлгий аймгийн Засаг даргаас БШУЯ-нд хүргүүлсэн албан бичгийн талаар олон хүн шүүмжилсэн. Үүнд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тайлбар өгөв.

Тэрбээр, цахим хуудаст нийтлэгдсэн шиг албан бичиг Монгол Улсын албан ёсны шуудангаар яваагүй гэдэгт итгэж байна. Гэхдээ ингэж төлөвлөсөн нь үнэн бол харамсалтай.

Дээрх жишээ бол монгол хэлээрээ ярьдаг, ойлгодог, алдаагүй бичдэг, найруулга зүйн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх ёстойг тод харуулсан албан бичиг.

Шүүмжлэхээс илүү сайн багш нараар дамжуулж, түргэвчилсэн сургалтаар засахаас өөр арга зам үгүй. Төрийн алба нь ийм байгаа бол дунд, доод шатанд эх хэлний түвшин тогтооно гэж цаг алдах шаардлага алга. Монгол хэл бол албан ёсны хэл” гэсэн юм.

Өнгөрсөн жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтад тус аймгийн сурагчдын 40-50 хувь нь хангалтгүй оноо авсан учир монгол хэлийг нэгдүгээр ангиас нь зааж эхлэх шийдвэр гарсан. Харин одоо албан бичиг хөтлөлт зэргийг харгалзаж үзвэл Баян-Өлгий аймгийн хэмжээнд монгол хэл, бичгийг заах хэрэгтэй болсныг иргэд бичиж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа тохиолдолд тухайн орны эх хэлийг заавал эзэмшиж, суралцах ёстойг Боловсролын сайд Л.Энх-амгалан өмнө нь нэг биш удаа сануулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж