“Хохирогч охины хүндэвтэр гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй”

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

“Хохирогч охины хүндэвтэр гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй”

“Хохирогч охины хүндэвтэр гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй”

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр /2023.01.11/ 14:30 цагт эхэлсэн юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтийг гарсан байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн дүгнэлтийн талаар хохирогч н.Сувдын өмгөөлөгч:

-Сая өмгөөлөгчтэйгөө хамт шүүх хуралд оролцоод гарч ирлээ. Ч.Маралмаа шүүх хуралдаа өөрийн биеэр оролцож, хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтийг тавьсан.  Охиныг гэмтлийн зэрэг эхний хоёр шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гарсан байдаг. Харин гурав болон тав дахь шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гарсан байна. Тэгээд хүндэвтэр гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг дээр маргаж байгаа. Эхний хоёр шинжээчийн дүгнэлт гэмтлээс 10 хоногийн дараа буюу аравдугаар сарын 14-нд гарсан байдаг. Харин дараагийнх нь түүнээс 14 хоногийн дараа аравдугаар сарын 24-нд гарсан юм. Тухайн үед шарх эдгээгүй байсан, гэмтэл хөнгөн гэдэг нь таван шинжээчийн дүгнэлтээр гарсан нь үнэн. Гэхдээ гэмтлийн шалгуур үзүүлэлтээрээ эдгэрэлтийн сэргэх хугацаа 28 хоног ба түүнээс дээш болоод ирэхээр гэмтлийн зэргийн ангиллаараа хүндэвтэрт ордог. Тэгэхээр сүүлийн хоёр шинжээчийн дүгнэлт гарах үед хөл нь бүрэн гүйцэд эдгээгүй учраас эдгэрэлтийн хугацаагаар шарх бохирлогдсон байсан. Шарх нь бохирдохдоо гаднаас халдвар авсан байсан. Энэ халдварыг аравдугаар сарын 28-аас арваннэгдүгээр сарын 03-ны хооронд буюу гурав дахь шинжээчийн дүгнэлт гарах тав хоногийн хугацаанд эцэг, эхийн асаргаа муу байснаас үүдэлтэй гэх маргаан үүсээд байна. Харин бидний зүгээс аравдугаар сарын 21-нд нян судлалын шинжилгээ хийхэд шарх халдвартай байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд тухайн нянг устгах антибиотик эмчилгээг хийсэн байдаг.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж