Мишелиний одтой ресторануудыг “дуусгаж” рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Мишелиний одтой ресторануудыг “дуусгаж” рекорд тогтоов

Мишелиний одтой ресторануудыг “дуусгаж” рекорд тогтоов

Нью-Йоркод амьдардаг нэгэн эр 24 цагийн дотор Мишелиний одтой 18 ресторанд хооллож, геннисийн дээд амжилт тогтоожээ. Түүнийг Эрик Финкельштейн гэдэг бөгөөд 34 настай.

Нэг өдрийн дотор 18 ресторанд хооллож, дээд амжилт тогтоохын тулд тэр төлөвлөгөөгөө жил гаруйн өмнөөс төлөвлөгөөгөө боловсруулжээ. Учир нь тухайн ресторануудад цагаа зөв тааруулж, дараалсан захиалга өгөх шаардлагатай байсан. Цар тахлын үеэр түүнд энэ санаа төржээ. Финкельштейн эхлээд хооллохоор төлөвлөж буй ресторануудынхаа жагсаалтыг гаргасан. Жагсаалтынхаа дагуу 80 гаруй ресторантай холбогдсон ч 10-аас нь л хариу хүлээж авсан байна. Ингээд аравдугаар сарын 26-нд геннисийн амжилт тогтоох оролдлогоо эхлүүлжээ.

Геннисийн амжилт тогтоох өдөр “Le Pavillion” рестораны 36 ам.долларын шарсан авокадо салатаар эхэлжээ. Дараа нь “Caviar Russe”-д 25 ам.долларын түрс, блинчик идэж, түүний аялал үргэлжилсэн байна. 18 ресторанд хооллоод нийт тооцоо нь 494 ам.доллар болсон. Энэ үйл явц 11 цаг үргэлжилжээ.

Эхний дөрөв, таван рестораны дараагаас түүний идэх дуршил буурч эхэлсэн байна. Мэдээж маргааш нь юу ч идээгүй аж. Финкельштейний өөрийнх нь тооцооллоор идсэн хоолных нь калорийн хэмжээ 5000 болжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж