Хэнтийн “ах, дүү” хоёр хэдийнэ муудалцсан гэх хэвлэл, олон нийтийн сүлжээний хов живэнд Л.Оюун-Эрдэнийн өгсөн хариулт нь “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн сайн ойлголцож ажиллаж байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэвэл бид хоёр байх”.
Мэдээж, тэднийг хагаралдуулах, муудалцуулах сонирхол гадаад, дотоодын улстөрчдөд бий биз. Хулгай, луйвар нь илчлэгдсэн авлигачид, хулгайчид “үхэхдээ үхэр буугаа тавьж” буй ч байх. Одоохондоо, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр тангараг арай тасарчихаагүй байна.
Гэвчиг Ерөнхий сайдын хэлсэнчлэн өнөөдрийн энэ тогтолцоогоо өөрчлөхгүй аваас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын эрх ашиг салах нь цаг хугацааны асуудал болно. Муу амлаж байгаа юм биш, эрх мэдлээ булаацалдсан институци хоорондын зөрчилдөөн нь нөхдийг ноход болгодог гэмтэй. З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёр яалаа. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр яав.
Иймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийх хамгийн гол шинэчлэлт нь тогтолцоогоо тодорхой болгох нь МАН-ын үнэмлэхүй олонхын үндсэн даалгавар болжээ. Өнгөрсөн 30 жил Монгол Улс хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай явж ирсэн. Энэ нь эцэг хуулийн гол зовлон болсон байна. Үндсэн хууль дахь үндсэн зовлонг нь өөрчлөхгүйгээр парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог хувилбараар явууллаа гээд Монголын улс төр, эдийн засаг холимог хуурга хэвээрээ үлдэнэ.
Золоор өнөөгийн ҮАБЗ-ийнхөн парламентын тогтолцоог бэхжүүлж, ардчиллаа хамгаалах ёстой гэдэгт нэг амтай, нэгдмэл байр суурьтай байгаа нь яамай. Х.Баттулга шиг Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг Ерөнхийлөгчтэй байсан бол яана.
ХОЁР ТУУЛАЙ ХӨӨВӨЛ ХООСОН ХОЦОРДОГ!
Нэг тэнгэрт хоёр нар мандвал ган нүүрлэнэ. Нэг улсад хоёр хаан байвал дажин үүснэ гэж үгтэй. Тогтолцооны тодорхойгүй байдлаас болж өнгөрсөн хугацаанд Монгол Улс албан ба албан бус хоёр Ерөнхий сайдтай явж ирсэн. Учир нь, Ерөнхийлөгч нь бүх ард түмнээс сонгогддог. Ард түмнээс сонгогдохын тулд сонгуулийн амлалт өгдөг. Амлалтаа биелүүлэхийн тулд Засгийн газрын ажилд хуруу, хошуу дүрдэг. Эндээс институци хоорондын тэмцэл, зөрчил эхэлдэг.
Монголчууд хоёр засаглал хөөгөөд хоосон хоцорсноо одоо ойлгож байна. Засаглалын тодорхой бус байдлаас болж Засгийн газар нь хэврэг явж ирсэн. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг эс тооцвол Монголын Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил. Улс төр нь тогтворгүй ийм нөхцөлд урт хугацааны бодлого улс оронд хэрэгжих боломжгүй, хэрэгжиж чаддаггүй. Монголын эдийн засагт нэн чухал төслүүд урагшилж өгдөггүй нь улс төрийн тогтворгүй байдлаас улбаатай. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад нэн чухал өч, төчнөөн төсөл, хөтөлбөр цаасан дээр үлдсэн нь хүнээсээ ч болсон, тогтолцооноосоо ч хамаарсан.
Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн хөгжлийн чөдөр тушаа нь эцэг хууль дахь засаглалын хямрал болжээ.
ОДОО Л ХИЙХГҮЙ БОЛ ОРОЙТНО
Үндсэн хууль нь өөрөө хулгайчдыг орогнуулдаг, хамгаалдаг үүр овоохой болсон нь бодит үнэн. Үүнийг өөрчлөх үгүй нь У.Хүрэлсүхийн ухаан, Л.Оюун-Эрдэнийн эр зоригоос шалтгаална. Хэрэвзээ, улс төр, эдийн засагт нүүрлэсэн хулгайг зогсоож, тогтолцооны гажигаа засъя гэвэл бүү ай.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг хэрэгтэй. Улс төрийн намуудын рейтинг, эрх баригчдын эсрэг иргэдийн жагсаалыг харахад ирэх 2024 оны сонгуульд аль нэг нам үнэмлэхүй олонх болох бараг боломжгүй. Үнэхээр иргэдийн саналыг эрх баригчид мөнгөөр худалдаад авчихдаггүй юм бол шүү дээ.
Монголд улс төрийн нам гэж байхгүй. Зарим нь хувийн компани шахуу болсон. Жишээ нь МАХН бол Н.Энхбаярын хувийн компани байлаа. МАН-д зараад идэхэд намынх нь хэн ч эсэргүүцээгүй юм даг. Тэгвэл парламентад суудалтай гэр АН, МАН хоёр ч ялгаагүй, үнэт өгье гэхнээ үнэт зүйл үзэл бодолгүй эрх мэдлээ булаацалдсан эрх ашгийн “бүлэглэл”-үүд байна. АН гэхэд ороо, жороогоороо хуваагдаж талцаад оронгоо нураачихсан. Морь унасан толгой нам болоод удаж байгаа. Тиймээс Ерөнхий сайдын хэлсэнчлэн нүүрсний, зэсийн хоёр том бүлэглэл Монголын улс, төрд эдийн засгийг эзэгнэж байна. Ордны бүлэглэлүүдийн зөрчилдөөнийг эцэслэхийн тулд одоо л Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй.
2019 онд Ардын намынхан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гаргасан гол алдаа нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр шахуу үлдээсэн явдал. Ихэнх нь Х.Баттулгад “бөлдөгдүүлчихсэн”-дээ бантаад эрхэнд нь халдахаас айсан хэрэг. Хаа очиж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх парламентын тогтолцоогоо бэхжүүлж, тогтолцооны гажуудлаа засахыг дэмждэг. Иймээс үнэмлэхүй олонх үүнийгээ засч, Үндсэн хуулийг өнөөдөр л өөрчлөхгүй бол оройтно. Оросын Элчин сайд И.Азизов хаа байсан Эрхүүд очоод Монголын засаглалын тухай ярьж явсан нь зүгээр ч нэг хов базаагүй гь ойлгомжтой.
Нөгөөтэйгүүр, Төрийн ордон архичин, авлигачин, хүчирхийлэгч, галзуучуудын орогнодог, нуугддаг газар болжээ. Үүнээс үүдээд парламентын нэр хүнд сонгуулиас сонгуулийн хооронд унаж байна. Атал муу,сайн ч гэсэн парламентын тогтолцоо Монголын ардчиллын хамгаалалт. Жишээ нь, У.Хүрэлсүх ШХАБ-д элсэх шахалтаас Монгол ардчилсан улс гээд эвтэйхэн аргалаад ирсэн нь парламентын тогтолцооны ач. Иймээс парламентын тогтолцоог бэхжүүлэхийн тулд засаглалаа тодорхой болгох нь нэн чухал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь нэгдүгээр асуудал болсон байна.
Монголчууд Ерөнхийлөгчийг сөрөг хүчин гэж ойлгодог. Үндсэн хуульд зааснаар Эв нэгдлийн тэргүүн. Иймээс Ерөнхийлөгч нь сөрөг хүчин хийгээд эхэлбэл эрх мэдлээ булаацалдсан засаглалын хямрал үүснэ.
Сөрөг хүчин бол парламентад байх ёстой. Харамсалтай нь, өнөөгийн парламентад сөрөг хүчин алга. АН хүний хэргийг хэлэлцэх нь бүү хэл өрөөний хэрүүлээс хэтрэхгүй байгаа. ХҮН бол эхнээсээ хүний хүн байсан. Тиймээс сөрөг хүчний хяналт алдагдсанаар МАН-ынхан авдар дүүрэн мөнгөтэй болсон байх. Нөгөө талаасаа МАН, МАН-даа дайсан болцгоож байна.
Иргэн 2023-01-11 202.9.47.24
Үндсэн хуулиас 2019, 2022 онд хулгай хийж хулгай хийх овоохойгоо босгосон гэвэл үнэнд нийцэх бизээ
Зочин 2023-01-11 66.181.176.81
– Үндсэн хуулийг шинээр хийнэ гэж дайрвал энэ улс сүйрнэ шүү!!! Та нар чадахгүй!! – 2 танхимтай биш, 2 шатлалтай байх ёстой!! – Их Хурал (нэр нь ямар байх?) нь нийт ард түмнээс шууд сонгогдох ёстой!! – Хууль тогоох бага хурал нь ард түмнээс биш, намуудын саналаар Их Хурлаас сонгогдох ёстой! Эдгээрийг одоогийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах бүрэн боломжтой!!!
Зочин 2023-01-11 66.181.176.81
Та нарын дунд Үндсэн хуулийн онол мэддэг хүн байхгүй шүү!? Б.Чимид гуай байхгүй нөхцөлд арай дөмөг мэдэх хүн нь бол академич Амарсанаа л байна! Гэхдээ цаадах чинь хаширлаад юм хэлэхгүй байж мэдэх хүн!!
Баярсайхан 2023-01-11 202.9.46.246
Үндсэн хууль л буруу гэнэ ээ! Боль өөрсдөө хууль засдаг шүү! Иргэд сайн сайхныг л хүсдэг шүү! "Шударга ёс"байна уу? Одоо л харах болж дээ!?Иргэд ээ!?
Зочин 2023-01-11 59.153.112.248
та 3 байхад хэзээ ч өөрчилөгдөхгүй ээ Хулнайчидын Толгойнуу Ичээч зайл!!!!!!!
Зочин 2023-01-11 192.82.75.102
Үндсэн хууль өөрчилнө л гэж яриад байна, өнгөрсөн жил ард түмнээр хэлэлцүүлээд орох өөрчлөлтүүдийн заримыг нь дэмжээгүй, мөн шинээр зарим өөрчлөлт нэмэх хүсэлт гаргасан. /Ж-нь гишүүнийг эргүүлэн татах заалт нэмэх гэх мэт/. Тэгэхээр хийх өөрчлөлтүүдээ дахин хэлэлцэж эцсийн байдлаар ҮХ-ийн төслийг ард иргэдэд танилцуулан дахин асуулга явуулмаар байна.
ҮРГЭЛЖЛЭЛ 2023-01-11 66.181.179.129
6/Төмөр замыг зөвхөн Бодь-оор хийлгэх чиглэлийг ҮАБЗ, эсхүл ЗГ өгсөн юм уу, эсхүл төмөр замын компани өөрснөө шийдвэр гаргав уу. Яагаад ганц Бодь гэж ?? 7/Яагаад Бодьтой байгуулсан гэрээг нууцалсан юм бэ? Үндэслэл нь? 8/Эрдэнэс таван толгой компани ЗГХЭГ-ын харъяа юм бол яагаад үйл ажиллагаанд нь хяналт тавьж чадалгүй нүүрсний хулгайг гааруулчихв? 9/Төр засгийн байгууллага юун дээр нь алдав.Энэ алдааг давтахгүйн тулд ямар арга хэмжээ авах гэж байнав?
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Та 3 доорхи асуултуудад хариулаарай 2023-01-11 66.181.179.129
1/Яагаад ҮАБЗ шийдвэр гаргах болсон юм бэ, ЗГ шийдээд явж болоогүй юм уу? 2/ҮАБЗ ямар ямар асуудлаар шийдвэр гаргасан юм бэ.Үндэслэл нь?, 3/ЗГ ямар ямар асуудлаар шийдвэр гаргасан юм бэ.Үндэслэл нь? 4/ҮАБЗ гэрээнүүдийг нууцлах шийдвэр гарсан юм уу, эсхүл ЗГ нууцалсан юм уу.Үндэслэл нь? 5/OFFTAKE гэрээ байгуулах чиглэлийг ҮАБЗ, эсхүл ЗГ өгсөн юм уу, эсхүл нүүрсний компани бие даагаад гаргасан юм уу. Үндэслэл нь?,
Зочин 2023-01-11 192.82.75.102
ҮАБЗ ард түмэнд одоо мэдэгдэл хийх цаг болсоон.
Зочин 2023-01-11 192.82.75.102
Үндсэн хуульд 2 парламенттай болно гэхээс өөрөөр орж буй өөрчлөлтүүдийн талаар ард түмэнд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна.
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Дуугай байх тусам элдэв хардлага, таамаг гүнзгийрнэ шүү дээ 2023-01-11 66.181.179.129
Эрдэнэс таван толгойн удирдлага гаргасан алдааныхаа төлөө хариуцлга хүлээх нь зөв. Гэхдээ тэд толгой мэдэж шийдвэр гаргасан гэж үү??? .ҮАБЗ-ийн дарга байсан Баттулга, одоо байгаа Хүрэлсүх, Ерөнхий сайд байсан.Хүрэлсүх, одоо байгаа Оюун-Эрдэнэ, хоёр ч парламент дамжин ҮАБЗ-ийн гишүүн байгаа Занданшатар, тус компанийг удирдлагаар хангах үүрэгтэй ЗГХЭГ-ын дарга байсан Оюун-Эрдэнэ, Нямдорж нарт нүүрсний хулгай гарах болсон шалтгааны талаар мэдээлэл бий.Яагаад ус балгасан мэт дуугуй байнав???
Irgen 2023-01-11 70.187.210.175
yndsen huuli gej ard olnii tolg.j oi ergyylehee boliochee.oyunerdene syrtei medegdel jiij huuramchaar ard tymnii tolhoig ergyylj baina.yu shiidsen yum bee.byh erh medel baina.odoo uls udirdah uhaan dutuu ne il bolloo.odoo ard tymnii tyr hural baiguulj caashdiin jugjiluu yarih heregtei
irgen 2023-01-11 66.181.161.36
zahialgat bichlegee bolichih l do tegeh u gyij bna
Зочин 2023-01-11 202.126.89.106
МОГОЛД ОЛИГТОЙ ЮМ ХИЙСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА УУ ?
Zochin 2023-01-11 184.151.190.108
Deeremchdiin 3/4 demjine gene kkk !!!
Зочин 2023-01-11 133.32.131.159
ухаангүй хүнээс ухаан хүсээд байгаа юм уу
Зочин 2023-01-11 202.126.89.148
ХАМАГ Л МУУ МУУХАЙГИЙН ТУЙЛ, НҮГЭЛИЙН САВ БОЛСОН МОНГОЛ ОРОНГООС ЯВМААР БАЙНААА……ТУСЛААРАЙ ТАМИНЭЭЭ
Зочин 2023-01-11 122.201.22.78
зайлач мал бол төхөөрч хүн юмсан
Зочин 2023-01-11 64.119.27.24
ҮХНӨ- өөр намуудтай зөвшилцсөн ч тэдэнд итгэхэд хэцүү. Ялагдахаараа буцаад МАН руу дайрч нийгмийн сөргөлдөөн рүү оруулна. АН ямар билээ, одоо болтол төлөвшөөгүй, хэт барууны харгис үйлдэл давмгайлж байгаа. ХҮН мэт нь дундуур нь орж үймүүлнэ. ҮХНӨ-өөр намуудын зөвшилцлийг дахин баталгаажуулж, ард түмний санал асуулга явуулах нь асуудлыг үлдсэн богино хугацаанд шийдвэрлэх зөв арга байж болох юм
зочин 2023-01-11 43.228.130.188
орон нутаг багаас нэр дэвшбэл бас л жалга довны үзэл нь хөгжлийг зогсооно. дэлхийн 200 гаруй улсын ихэнх парламент засагтай, намаас төлөөлдөг зарчимтай, энэ нь арай нийтлэг зүйлийг шийдэж чаддаг гэдэг. иймд 2-3хан биш харин олон намын төлөөлөл олон хүнтэй, эсхүл 2 шатлалтай АНУ ба Английн хурлын систем зөв болтой байдаг.тул УИХ-ийг олон гишүүнтэй болгож олон хүн хэрэлдүүлж байж нэлээн зөв бодлого хууль гарна, цөөхөн хүнийг нүүрс зэс алтны мафи худалдан авчихна, олныг авч чадахгүй байх
Зочин 2023-01-11 124.158.66.180
Хүрэлсүх үнэхээр эрүүл сэтгэдэг бол Монгол улс парламентын засаглалд шилжих хэрэгтэй. Тогтолцоогоо эрүүл болгож, ерөнхийлөгчөө парламентаас сонгодог байх ёстой. Хүрэлсүх Жэнко нар хэзээ ч парламентаас сонгогдохгүй, өөрсдийгөө азтай гэж бод.
Бат инженер 2023-01-11 202.9.40.197
Хүн чинь МАН-ын төрсөн хүүхэд биз дээ