Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг энхийг сахиулагч хумхаагийн халдварын улмаас нас баржээ. Нийт есөн цэргийн алба хаагчаас хумхаагийн халдвар илэрч, долоо нь эдгэж, эмнэлгээс гарсан талаар албаныхан мэдээлж байсан юм. Харамсалтай тохиолдлоор өмнө нь нэг алба хаагч хумхаа өвчний хүндрэлээр нас барсан. Тэгвэл дахин нэг алба хаагч биеийн байдал нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.
Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн дуусах хүртэл албан хаагчдын эрүүл мэндийг байнга хянадаг. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хумхаа өвчний халдвар ёс мэт гарч ирсэн. Африк дахь 10 шумуул тутмын нэг нь хумхаагийн халдвартай гэж үздэг. Цэргийн төв эмнэлгийнхэн өнгөрсөн хугацаанд хумхааг маш сайн судалж, оношилж ирсэн. Үүнтэй холбоотойгоор оношилгоо, эмчилгээгээ маш сайн хийдэг. Энэ өвчин шумуулаас хүнд дамждаг. Африкийн орон хуурай, борооны улиралтай. Борооны улиралд тээгч шумуулууд идэвхиждэг. Хүнээс хүнд халдвар халдахгүй.
Өнгөрсөн 21 жилийн хугацаанд хумхаа өвчнөөр нас барсан тохиолдол гарч байгаагүй.
Хумхааг илрүүлэх тестээр гурван удаа сөрөг гарсан тохиолдолд эрүүл гэж үздэг. Бас 14 хоногийн дараа дуудаж, цусны эсээс шинжилгээ авдаг. Цусны улаан эсийг эвдэж, хавсарсан бөөр, элэгний дутагдалд оруулдаг өвөрмөц өвчин. Бид цогц оношилгоо, эмчилгээг хийж, жилд хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгийг хийдэг. Хумхаа өвчний эсрэг эмээ уусан тохиолдолд хөнгөн өвдөнө.
Монголын албан хаагчид ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн эх орондоо ирээд 14 хоногийн дараах хүртэл хумхаагийн эсрэг 250 милограммтай эмийг байнга хэрэглэдэг.
Цэргийн албан хаагчид бүтэн жилийн хугацаандаа, болон нийтдээ 58 удаа эмийг урьдчилан сэргийлж уудаг. Дэлхий нийтэд энэ өвчний эсрэг вакцин гэж байдаггүй. Өмнө нь дунджаар 850 энхийг сахиулагчдаас 10 хүртэлх тооны өвчний тохиолдол илэрч, бүрэн эмчилж, эдгээсэн. Тэр дунд хүнд шинж тэмдэгтэй тохиолдлууд байсан" гэдгийг хэлж байв.
Иргэне 2023-01-11 64.119.20.139
Ийм сайхан орны хуухдууд тийм эмчилгээгуй евчин дэлгэрдэг газар очуулах ямар хэрэг байгаа юм бол ; явуулахаа болиочдээ, тэр эм ууна гэдэг чинь эруул мэндэд нь хортой л байгаа даа .
byx yum ebdrrne 2023-01-11 172.58.62.157
#
Zocnin 2023-01-11 108.63.62.24
Jiriin ardiin huuhed haa holiin sudans yawj bgaad humhaagaar nas barna gedeg mash emgenel Ene hunii ami nasni hohirliig yaj bgaa be
Зочин 2023-01-11 172.58.229.7
Цөөхөн хүн амтай Монгол өөрсдийнхөө энхийг сахиулах юм.Хтл хамгаалалт Монгол д маш муж б.гаа шүү дээ
Зочин 2023-01-11 78.187.120.177
Хумхаа бол зөхөн африкт биш экваторын бүсийн орнуудад элбэг тохиолддог өвчин. Вакцин нь одоо болтол гараагүй. Хүнээс хүнд халдахгүй. Цэргүүд маань энхийг сахиулах ажиллагаанд явахдаа олон эрсдэлтэй тулгарч, түүнийг сайн даван туулсаар ирсэн. Ямар учиртай энэ мэдээг дахин гаргаад байгаа юм. Хэн нэгнийг буруутгах гээд байгаа юм уу. Угаасаа бүр шатандаа зохион байгуулагдсан ажиллагаатай газрыг яах гэж ингээд байгаа юм. Манай иргэдэд халдахгүй.
иргэн.. 2023-01-11 202.21.109.44
Арын ХААЛГААР …ГОСПИТАЛИЙН дарга болсон тэр нэг НӨХӨРИЙГ сольж …САЙН мэдлэгтэй эмчийг томилооч ээ….
Өвгөн ХУРАНДААГИЙН хүүхэд нь хурандаа болж …угсаа залгамжлах биш …АРМИ мэдлэгтэй эмч ..эмнэлэгтэй байх ёстой шүү..
Бача 2023-01-11 103.26.193.146
Эцгийнхээ мэргэжлийг өвлөсөн, дотоод гадаадад боловсрол эзэмшсэн залууг даргааар ажиллуулахад яагаад болохгүй гэж! Шаардлага хангахгүй байвал солино л биз.