Х.Болорчулууныг АТГ-т “матсан” улстөрч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Х.Болорчулууныг АТГ-т “матсан” улстөрч хэн бэ?

Х.Болорчулууныг АТГ-т “матсан” улстөрч хэн бэ?

Нүүрсний хэрэг  улстөрчдийг биенийхээ өгзгийг ухах шинжтэй болгов. Учир юу вэ гэвэл, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулах болсныгоо нүүрсний хулгайд холбогдсон гишүүний “матаас”-наас болсон гэж тайлбарлаж буй юм.

Энэ талаар тэрбээр “О.Цэрэнтогтох гэж залуу сошиал дээр гарсан мэдээллийг цуглуулж байгаад намайг АТГ-т өглөө гэсэн. Надад бол хууль бусаар хийсэн зүйл байхгүй. Тэр хүн бол өнгөц, цаана нь бохир улстөрч байгаа. Өөр шигээ намайг бодож байгаа байхгүй юу. Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчихоод намайг нөлөөлж тэр нэрсэд оруулсан гэж хардаад байгаа. Тэр улстөрч бол цол хэргэм, албан тушаалын төлөө аль ч намын хүнтэй наалдаж ирсэн бохир улстөрч, төрөөс төрсөн тэрбумтан. Өөр шигээ бодож сэтгэж байхгүй юу” гэсэн юм.

Сар гаруйн өмнө АТГ-аас нүүрсний хэрэгт нэр холбогдсон улстөрчдийг зарлахад УИХ-ын таван гишүүн багтсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Н.Наранбаатар нарыг шууд болон шууд бусаар нүүрсний хэрэгт хамааралтай гэж мэдэгдсэн. Тиймээс дээрх таван гишүүнээс нэг нь Х.Болорчулуун гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахаар хандсан байхыг үгүйсгэх аргагүй байгаа. Сайд Х.Болорчулуун  “но”-гүй улстөрч биш.

Харин О.Цэрэнтогтохын хувьд сайд Х.Болорчулууныг гурилын үйлдвэртэй атлаа Хүнс хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаагийн зэрэгцээ Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн дарга Г.Отгонбаатар нь Х.Болорчулуун сайдтай худ ургийн хамааралтай. Г.Отгонбаатар нь 2018 оноос хойш 18 удаагийн тендерийг төрсөн дүү хамаатан саднуудаараа дамжуулан авсан тул шалгуулахаар хандсан гэж тайлбарласан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж