954,880 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

954,880 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 344,851,993 төгрөгийн үнийн дүн бүхий 954,880 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсөж, 4 компанийн хувьцааны ханш буурсан бол 19 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +14.99%), "Монгол дизель" ХК (MDZ +14.98%) болон "Ган хийц" ХК (GHC +14.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -10.40%), "УБ-БҮК" ХК (BUK -9.78%) болон "Дархан нэхий" ХК (NEH -4.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 35,510 ширхэг нэгж эрхийг 18,666,158 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 920,605 ширхэг үнэт цаасыг 853,544,500 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.11 хувиар буурч, 36,916.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,818,294,155,240 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж