Украин цэргүүд сургуулилалтаар АНУ-ыг зорино

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Украин цэргүүд сургуулилалтаар АНУ-ыг зорино

Украин цэргүүд сургуулилалтаар АНУ-ыг зорино

Украины 100 орчим цэрэг “Patriot” пуужингийн системийн сургалтад хамрагдахаар ирэх долоо хоногт АНУ-ын Оклахома мужийг зорино. Оклахома мужийн Форт Силлд “Patriot” системийн сургалтын төв байдаг тул тус байрлалыг сонгожээ.

Тус системийг Украины арми эзэмшсэнээр ОХУ-ын пуужингийн довтолгооны эсрэг хүчтэй хамгаалалттай болж чадах юм. “Patriot” пуужингийн систем нь нисэх онгоц, далавчит пуужин, богино тусгалтай баллистик пуужинг онилох чадвартай тул Украин олон сарын өмнөөс АНУ-д хүсэлт тавьсан. Ерөнхийлөгч Зеленский арванхоёрдугаар сард АНУ-д айлчлах үеэрээ энэ систем нь түрэмгийллийн эсрэг хамгаалалтыг бэхжүүлэхэд нэн чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хэлж байв.

“Нэг “Patriot” системийг ажиллуулахад хэдэн хүн хэрэг болно, төдий тооны украин цэрэг Оклахомад ирнэ. Уг системийн сургуулилалт хэдэн сар дамнадаг. Цэргүүд хэдий удаан хилийн чанадад байна, төдий удаан байлдаанаас хол байна гэсэн үг. Тиймээс сургуулиалтыг богиносгож явуулна” гэдгийг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, Агаарын хүчний генерал Пат Райдер хэллээ.

Украин өмнө нь богино хугацааны сургалтаар цэргүүдээ Европ дахь баазууд руу илгээж байсан удаатай. Гэвч энэ удаад Атлантын далай дамнан байж, АНУ-д сургалтад хамруулахын тулд байлдааны талбараас цэргүүдээ татах Украины шийдвэр ер бусын байгааг “AP” агентлаг онцлов.

АНУ эхний ээлжийн “Patriot” батерейгаа арванхоёрдугаар сард Украинд илгээсэн. Харин Герман улс өнгөрсөн долоо хоногт нэмэлтээр нэг батерей илгээжээ. Батерей нэг бүр нь ачааны машинд суурилуулсан хөөргөх системтэй. Хөөргөх систем нь дотроо дөрвөн ширхэг пуужин сөнөөгч, газрын радар, хяналтын станц, генератор багтаах боломжтой найман хөөргөгчтэй.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж