Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн яам 2022 оны төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдаж байсан. Засгийн газрын зүгээс тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг авч ажилласнаар 2022 оны төгсгөлд улсын төсвийн тэнцэл сайжирч, ДНБ-ийн 5.1 хувьтай тэнцэх байсан алдагдал 3 хувиар буурлаа. Төсвийн алдагдал буурахад орлого давж биелж, хэмнэлт сайн хийж чадсаны үр дүн юм. Мөн төсвийн тэнцэл сайжирахад эдийн засгийн өсөлт нөлөөллөө.
2022 онд эдийн засгийн өсөлт 2.6-3.0 хувийн хооронд байна гэсэн бол 4.0 хувьд хүрсэн. 2020 онд улсын төсвийн алдагдал 12 хувьд хүрч байсан бол 2021, 2022 онд шат дараатай бууруулснаар дээрх үр дүнд хүрсэн. Экспортын орлого 12.5 тэрбум ам.долларт хүрсэн.
Экспорт дотроо нүүрсний экспорт том хувь эзэлнэ. Бид төсвийг тавдугаар сард тодотгохдоо нүүрсний экспортыг 2022 оны төгсгөлд 18 сая тоннд хүргэнэ гэж тооцож байсан бол 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд 31.7 сая тоннд хүргэснээр төсвийн орлогоо өсгөж, валютын нөөцөө нэмэгдүүлж чадлаа.
Төсвийн орлогынхоо гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар харуулъя. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.2 их наяд болж, 1.2 их наядаар давж биелэсэн. АМНАТ 910 тэрбумаар, ААНОАТ 703 тэрбумаар, НӨАТ 438.1 тэрбумаар тус, тус давж биелэсэн. НДШ –ийн орлого мөн нэмэгдсэн. Ажлын байрыг хадгалж, цалин нэмэгдсэн. Гаалийн албан татвар, ОАТ –ын орлого нэмэгдсэн. Импортын хувьд үнийн өсөлт шалтгаалж байгаа. Гэхдээ хилээр нэвтрүүлэх чадвар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн.
Бид 9 тэрбумын экспорт хийнэ гэж байсан бол 3 тэрбумаар давуулж, 12.5 тэрбум ам.долларт хүргэж чадсан.
Газрын тосны экспорт хагас жилд 0 зааж байсан ч сүүлийн хагас жилд сайжирснаар үзүүлэлт сайн гарсан. Зэс, нүүрсийн үнэ өссөнөөр бидэнд тааламжтай жил болж чадсан.
Нүүрсний экспортыг дөрвөн боомтоор хийдэг. Нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн зүйл нь тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийн тулд урд хөршөөс тавьсан хорио цээрийн дэглэмийг нарийн мөрдөж , сахилга баттай хамтарч ажиллаж чадсаны дүнд экспортоо нэмэгдүүлж чадсан.
2022 оны I, II улиралд хилээр өдөрт 285 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол III улирлаас хойш өдөрт 1000 гаруй тээврийн хэрэгсэл гардаг болсон. Одоо ээврийн хэрэгслийн тоо өдөрт 1247-д хүрсэн.
Төсвийн хөрөнгө оруулалтаар 1376 төсөлд 1.5 их наядын санхүүжилт хийсэн. Нийтдээ 117 сургууль, 150 цэцэрлэг, 43 дотуур байр, эмнэлгийн 81 барилгад хөрөнгө оруулалт хийсэн. Нийт 1180 аж ахуй нэгж шууд болон туслан гүйцэтгэгчээр оролцсон. 37.9 мянган ажлын байрыг төсвийн хөрөнгө оруулалтаар дамжуулж хадгалж чадсан.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг тавдугаар сард батлагдсанаар үр дүнгээ сайн өглөө. Нийтдээ 189.1 тэрбумыг урсгал зардлаар хэмнэсэн бол Тендерийн хуулиар 29.5 тэрбумыг хэмнэсэн. Ингэснээр нийт хэмнэлтийн зардал 218.6 тэрбум болсон.
650 сая долларын бондыг 8.65 хувийн хүүтэй гаргалаа
УИХ-аас баталсан дунд хугацааны гадаад өрийн зохицуулалтын хүрээнд сүүлийн зургаан сар бид өрийн дарамтыг бууруулах чиглэлээр бэлтгэл хангаж ажиллалаа. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагч нартай өдөр бүр харилцаж, болж байгаа зүйл, болохгүй байгаа зүйлийнхээ талаар мэдээлэл өгч ажилласан.
Энэ жил тавдугаар сард төлөгдөх Гэрэгэ бондын 530 сая ам. доллар, ирэх жил төлөгдөх Хуралдай бондын 600 сая ам.долларын нийтдээ 1 тэрбум ам.долларын өрийн зхоицуулалт хийх зорилт тавьж ажилласан. Блуумберг дээр манай талаар таагүй мэдээллүүд гарч эхэлсэн. Энэнээс болж, хөрөнгө оруулагч нарын хувьд манай зах зээл шууд хаагдсан. Үндэсний аж ахуй нэгжүүдийн бондын үнэ нэлээд өссөн, 40 хувьд хүрсэн.
Гадаад зах зээл бидний хувьд маш хүнд байсан. Ийм үед бид Засгийн газраасаа даалгавар аваад өнгөрсөн арванхоёрдугаар сард өрийн зохицуулалт хийх гэж оролдсон ч амжилтгүй болсон.
Жилийн эцсийн макро үзүүлэлт сайжирч, төсвийн алдагдал 60 хувиар буурч, валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар болсон. Гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбумын ашигтай гарсан. Гадаад өрийнхөө стратегиа маш сайн удирдаж, Чингис бондын төлбөрийг хугацаанд нь төлж, зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж чадсан нь маш том амжилт. Манайтай ижил төвшинд байсан олон орны зээлжих зэрэглэл буурсан байдаг.
Бид олон сараар бэлдэж, хөрөнгө оруулагч нарт тогтмол мэдээлэл өгч ажилласны дүнд өчигдөр арилжаа хийгээд, 650 сая ам.долларын бондыг таван жилийн хугацаатай, хүү нь 12 хувьтай байх болов уу гэж ороод үүрээр 4 цагт арилжаагаа хаасан.
650 сая ам.долларын бонд дээр нийтдээ 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Нийт 138 хөрөнгө оруулагч нар оролцсон. Үүний үр дүнд бондын хүү 8.65 болж буулгаж чадсан, энэ бол том амжилт.
Өмнө нь Гэрэгэ, Хуралдай бондын хүү 5.7-8.75 хувь байсан. Тэр үед Америкийн төв банкны бодлгын хүү 1 хувьтай байсан. Өнөөдөр Азийн бүх хөрөнгүүд Америк руу урсч, Америкийн төв банкны бодлогын хүү нь 4.3 хувь байгаа үед 8.65 хувийн хүүтэй бонд гаргасан нь гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд манай Засгийн газарт итгэж байгаагийн том илрэл юм. Нэг өдрийн арилжаа хийх явцад манай Засгийн газрын бондуудын үзүүлэлт сайжирснаас гадна МИК болон “Энержи ресурс” зэрэг үндэсний компаниудын гадаад өрийн үзүүлэлт сайжирсан.
Энэ удаагийн гадаад өрийн зохицуулалтын нэг онцлог нь дотоодын банкууд эдийн засгийн тэлэлтээ дагаад хариуцлага, зах зээлийн багтаамж нь сайжирч, том болсон байна. Гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкууд эзэмшиж байдаг, тэр ч утгаараа банкууд маань хамтарч маш сайн ажилласан. Бондуудаа худалдан авч, зах зээлд манлайлж ажилласан нь арилжаа амжилттай болоход эерэг нөлөө үзүүллээ.
Төв банк энэ төсөл дээр сүүлийн 6 сарын турш хамтарч ажиллалаа. Жилийн эцэс рүү Эдийн засгийн хөгжлийн яам хамтарч ажилласнаар Монгол Улсынхаа валютын нөөцөө 3.4 тэрбум долларт хүргэж чадсан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүллээ.
Г.ХОРОЛ
Зочин 2023-01-11 64.119.25.49
teneg piz chini lombardiin huugeer avtsan bna shdee.
Zochin 2023-01-11 147.161.194.84
Ямар өндөр хүү вэ?
Зочин 2023-01-11 64.119.27.24
АН-ын идсэн өрийг дарж ядаж байхад өршөөл ярих цайчихсан этгээд байхаа. Тавалжийгаа ухаантай юм байх
Иолд 2023-01-11 66.181.185.251
Улс маань их ашиг олсон юм байна одоо татвар торгуулиар дарамтлаад байдгаа болиод дампуурч ядарч байгаа аж ахуйн нэгж ард иргэдийг нөт татвараас нэг өршөөчих юм байгаа биздээ ковидын гурван жилд бөөн өр хуримтлагдсаар эхнээсээ ачигдаж эхэлж байх шиг байна
Зочин 2023-01-11 202.9.40.180
Нүүрсний бизнэсний алтан үеийг Х.Баттулга алга болгож Монголчууд бид маш их хохиросн. Гэтэл тэр х.Баттулга чинь АН-ын гишүүн хүн байсан. Одоо ч энэ намд байгаа. хоорондоо зөвлөлдөж байгаад өргөн цагирагтай төмөр замыг АН-ынхан засаг барьж байхдаа баталсан. Ганцхан Х.Баттулга энэ ялыг үүрэхгүй АН бүхэлдээ үүрэг ёстой. мөн Эрдэнэтийн 49 хувийг энэ нам хариуцах ёстой
Зочин 2023-01-11 202.9.40.180
Илжиг модон хударгандаа дуртай. Зарим хүмүүс улс орноо сүйрүүлсэн АН-д дуртай байх юм. Улс орон нь ядуу, өөрсдөө ядуу байх нь юун сайхан байна вэ. АН-ын нэг албан тушаалтан хэлэхдээ" Хоёр хөрш хилээ хаавал сайхан юм болно" гэж хэлж байсан. Хоёр хөрш хилээ хаавал Монгол улс маш хүнд байдалд орно. харин тэд нарт ашигтай байдаг бололтой. АН-д засгийн эрхийг өгсөн нь маш том алдаа байсныг одоогийн өр зээлийн асуудал нотолж байна. Бонд нэрээр баахан мөнгө авч өөрсдөө авсан. Өрийг дарах гэж зовж байна
Зочин 2023-01-11 64.119.27.24
За АН нэр зүүсэн дээрэмчин-хулгайчдын баг больдоо. Бүхнийг зориуд харлуулдгаа хэзээ зогсоох юм. Энэ заншил болсон адал балмад үйлдлээ татахгүй бол дараагийн сонгуульд суудал авахгүй, цаашдаа ч ялгаагүй байх болно. АН-ын идэж өрд оруулсныг дарж байна. Та нар энэ хүнд үед байсан бол Монгол модоо барих байсан. Өөрсдийн дээрмийн сэтгэхүйгээр асуудалд хандах юм. Ер нь тарвал эх оронд минь буян болохсон.
Зочин 2023-01-11 202.126.88.129
сайхан мэдээ хулгай хийхгүй бол манаХ ,бас юмттай орон шүү
Зочин 2023-01-11 192.82.67.66
Та хулгайч нар өөрсдөө ийм болгоо биз дээ МАНгаруудаа.
Зочин 2023-01-11 137.186.43.245
Энэ хулгайч дандаа өөрийгөө хамгаалсан худал мэдээлэл хийнэ, ер нь САнгийн сайд нар хотгор шанага энэ 2 адилхан тэгж э.з сайжирсан бол дол ын ханш аа буулгаач, ханш чинь өдөр бүр л өсөх юм, Монгол хүний хөлс хөдөлмөр үнэгүйдэж гүйцлээ
үнэн 2023-01-11 202.21.126.82
МАН – ын санхүүжилт яаж явдаг вэ? Энэ бүх хулгайнуудын тодорхой хувъ намын, сонгуулийн санхүүжилтэд явдаг. Яагаад энэ хулгайч нар илрэх боломхжгүй, яагаад хаацайлаад байдгийг мэдэх үү? Яаж төрийн өмчит компанийн захирал болдог шалгуур ч ойлгомжтой. Энэ дарга нарын тавьсан хүмүүс. Товчхондоо бүгд хулгайч нар. МАН ард түмнийг хулгайлж байж оршин тогтнодог!.
zochin 2023-01-11 59.153.113.83
NUURSNEES oor zyileer gadaad nootsoo osgox talaar bodoldoo,baigaa belen nuursee gardgaaraal gargna,tolgoi ergex yum baixgyi,xulgaigaa zogsoochix,xuulia sain mordchix.
Монгол хүү 2023-01-11 64.119.29.63
ЖИРИЙН МОНГОЛ ЧАВГАНЦ Ч ГЭСЭН 530 САЯЫН ЗЭЭЛИЙГ АРАЙ ХИЙЖ ТӨЛЧИХӨӨД БУЦААГААД 650 САЯЫН ЗЭЭЛ 5 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ӨР ДАХИАД ТАВИХЫГ БУРУУ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА Л ГЭХ БАЙХ ДАА… ЭНЭ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨӨДЛӨХГҮЙ ЮМ БАЙНА Л ДАА!!!
Зочин 2023-01-11 139.5.218.122
ЭТТ захирал байсан Ганхуяг ч ёстой “будлиулж” байсан юм биш үү?! Ийм боломж байсан л юм бна шдэ! Харин түүнийг компанидаа, улсад ашигтай байдлаар биш өөртөө, эсвэл холбогдох этгээдүүдэд ашигтай байдлаар хийж байсан бна!
Зочин 2023-01-11 66.181.185.251
Гавьяат эдийн засагч болсон биздээ
зочин 2023-01-11 103.57.94.131
худлаа л өөрсдийгөө магтаад байна яг амьдрал дээр дээрдэж байгаа юм нэг ч алга. та нар бүх бизнесийг төр нь хийнэ гэж хувийн хэвшлээ дээрэлхэнэ тэгсэн хирнээ бид нарыг гөлөг шиг амьдруулж байж шхсэндээ сайрхаад байгаан. энэ байтугай амьдрах боломж монголчуудад байгаа ш дээ. жонхуу п***а үнэхээр хамгийн том хулгайч нь араас нь нилээд нэрс хөврөх байх танай засагт ч байгаа тийм хүмүүс.
Зочин 2023-01-11 202.131.225.197
Бүх асуудлын эцсийн цэг нь нүүрсээ зарах л асуудал. Нүүрсээ л сайн зарж чадвал амьдрал сайжирна. Өөр арга сүйхээлэх, амьсгаа авах боломжтой болно. Энэ бүх боломжийг 10 жилийн гацаасан Ж О Н Х У У П И З Д А д хорсоод баршгүй.
Зочин 2023-01-11 192.82.76.221
Засгийн газар улс орныхоо эдийн засаг бизнесийг сэргээхийн тулд сайн ажиллаж зохих үр дүнд хүрсэн байна. Манай орны амжилтын гол үндэс нь хөрш хоёр оронтой хамтын ажиллагааг өрнүүлэх явдал.Дэлхийн аль ч оронтой найрсаг хэвийн харилцаатай байх хэрэгтэй. Үүний жишээ нь АЁЭЗХын орнуудын хамтын ажиллагааны амжилт харуулж байна.Бүтээгдэхүүн үйлдвэрлэл,бүтээн байгуулалт өсч,хөрөнгө ируулалт нэмэгдэн.ажилгүйдэл буурсан,хийн түлшний үнэ ЁХ-оос 10 дахин бага, Эрчим хүч хүнсний хангамж асуудалгүй хэвийн б
ard tumen hetsuudle 2023-01-11 202.55.188.91
hulgaichaa hurdan barij horongiig ni huraaj shiitgejee