"Хүүхдүүд хүүхдийн наадамдаа оролцож чадахгүй байна"

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

"Хүүхдүүд хүүхдийн наадамдаа оролцож чадахгүй байна"

"Хүүхдүүд хүүхдийн наадамдаа оролцож чадахгүй байна"

Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хөтөлбөрт ороогүй самбо бөх, дугуй, хүндийн өргөлт, буудлага, гимнастик, даамын спортын холбоодын төлөөлөл өнөөдөр/2023.01.11/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.


Гимнастикийн холбооны ЕНБД Г.Ерөөлбат:

-Сонгон шалгаруулалт явагдаагүй, яагаад энэ спортуудыг хассан талаар албан бичиг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Үүнд харамсалтай байна. Биеийн тамир, спортын улсын хороо нь ажиллах хүч хомсдолтой байгааг албаны бичигний хариу ирээгүйтэй холбож тайлбарлаж болно. Биеийн тамир, спортын улсын хорооноос тэмцээн болох Баянхонгор аймагт ийм төрлүүдээр тэмцээн болно гээд заасан гэсэн. Өмнөх хүүхдийн спортын наадам учир дутагдалтай болсон. Анхааруулж, хэлж байсан. Чимээгүй өнгөрөөсөн тохиолдлууд бий. Биеийн тамир, спортын улсын хороо чадамжгүй байгаа нь олон зүйлээрээ ажиглагдаж байна. Биеийн тамир, спортын салбарын төсөв хэлэлцэгдэж байна. Яг 100 хувь төсөв нь батлагдсан төрөл байхгүй байгаа. Тиймээс спортын төрөл нэмж болно. Өнөөдрийг хүртэл зоогдсон төсөвтэй төрөл байхгүй байгаа.

Буудлагын холбооны ЕНБД О.Энхсайхан:

-Буудлага спортын төрөл ороогүй болохыг мэдэгдсэн бичиг ирсэн. Баянхонгор аймгийн саналыг харгалзан үзсэн болно гэж байгаа юм. Гэтэл Баянхонгор аймгийн удирдлагууд буудлагын спортыг нутагтаа хөгжүүлнэ, талбай байгуулна гээд явж байсан. Баянхонгорын удирдлагууд ийм хариу өгөөгүй гэсэн. Бид Галт зэвсгийн хууль болон Биеийн тамир, спортын хуульд захирагддаг. Галт зэвсгийн зөвшөөрлөө авч чадахгүй бид явж байна. Төрийн захиргааны төв байгууллага нь Биеийн тамир, спортын улсын хороо биш гэсэн. Гэтэл эрх мэдэл нь байна. Ямар ч заалтай байсан манай тэмцээн чөлөөтэй явагдана. Электрон байн дээр явагддаг. Гэтэл ямар шалтгаанаар, ямар сонгон шалгаруулалтаар манайхыг хассаныг ойлгохгүй байна. Өгсөн хариу нь өөрөөсөө бултуулах. Манай төрөл эхний зургаан наадамд нь оролцож байсан. Харин долдугаар наадмаас нь хасч байгаад бухимдалтай байна.

Хүндийн өргөлтийн холбооны ЕНБД С.Үенбаатар:

-Хүүхдийн спортын наадмаас бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй хассан. Өнгөрсөн жил дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл авсан. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад явж байгаа спортыг цаанаасаа зориудаар ингэж байгаад харамсч байна. Д.Жаргалсайхан даргатай би уулзсан. “Чи дараагийн удаа хүүхдүүдээ оруулчих” гэсэн. Юу гэсэн үг юм бэ? Хүүхдүүд хүүхдийн наадамдаа оролцож чадахгүй байна. Дараагийн удаа, дараа жил л гэсэн хариуг өгдөг. Ямар тэмцээнд ороорой гэж хүүхдүүдээ бэлтгэл сургуулилалт хийлгэх юм бэ? Залуучуудын наадмын хөтөлбөрт орсон төрлөөр тэмцээнээ зохион байгуулна гэж байгаа. Залуучууд бол залуучууд, хүүхдүүд бол хүүхдүүд. Энэ гаргасан шийдвэрээ Биеийн тамир, спортын улсын хороо эргэн нэг хараач. Хүүхдүүдийн төлөө шийдвэр гаргаач.

Самбо бөхийн холбооны спорт хариуцсан захирал Ж.Баярсайхан

-Тайлбар нь үнэхээр хэлэх үг олдохгүй, арчаагүй тайлбар. Зүүн Азийн наадмын сорилго болгох гээд спортыг ялгаварлан гадуурхаж байна. Олимп, дэлхийгээс медаль авдаг хүндийн өргөлт, буудлага, олимпод анх орсон гимнастикийн төрлөө хасч байна. Биеийн тамир, спортын улсын хорооны чадамжид эргэлзэж байна. Энэ олон хүүхдүүдийн эрх ашгийг бодоод өөр шийдвэр гаргах байх л гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж