
Хэрэглэгчид байр, амины орон сууцны тухай мэдээлэл, бараа материал хайж, засвар үйлчилгээ хийлгэхээр зэхэж байгаа бол уг үзэсгэлэнгээр зочлоорой.
Монголын барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах “Барилга орон сууц-2010” Олон улсын барилгын үзэсгэлэн яармагаар шинэ техник технологи, барилгын материал, шинэ орон сууцны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үзэсгэлэнгээс хэрэглэгчид барилгын салбарын бүх төрлийн мэдээллийг төвлөрсөн цэгээс авах боломж олгодгоороо онцлогтой.