“Би шүүхэд нөлөөлөх эрхгүй ч авлигын эсрэг хатуу тэмцэнэ” | News.MN

“Би шүүхэд нөлөөлөх эрхгүй ч авлигын эсрэг хатуу тэмцэнэ”

“Би шүүхэд нөлөөлөх эрхгүй ч авлигын эсрэг хатуу тэмцэнэ”

“Би шүүхэд нөлөөлөх эрхгүй ч авлигын эсрэг хатуу тэмцэнэ”

НЭМЭЛТ 

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Иргэний төлөөлөл парламентад төлөөлж оролцож эхэлснээр хяналт сайжирна. Нэг талаар энгийн иргэд дэвшээд гарахад хүнд нөхцөл үүссэн нь үнэн. Мөн гуравдагч, дөрөвдөгч хүчин хүчтэй байсан бол парламентын хяналт сайжирна. Энэ хяналт сайн байвал тогтолцоо сайжирна.

Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд эрхээ шилжүүлдэг.

Олон нам парламентад орох ёстой. Бид өнөөгийн мажоритар тогтолцоогоо хувь тэнцүүлсэн болговол иргэдийн санал гээгдэхгүй, харин асуудал хугацаа сунжрах эрсдэлтэй. Яагаад ийм байдалд хүрэв гэж бид сууриа харах хэрэгтэй. 1990 оны хувьсгалаас хойш бид 30 жилийг өнгөрөөлөө.

Би авлигын эсрэг хатуу тэмцэнэ. Гэхдээ би шүүхэд нөлөөлөх эрхгүй тул Засгийн газар олж авсан баримтаа ил болгох боломжтой.

Нийгмийг бухимдууллаа хэмээн намайг шүүмжилдэг. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш цаашид ийм алдаа дахин битгий гараасай гэсэндээ зарим зүйлийг ил болгосон. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрх надад байхгүй. Далд байгааг ил гаргаж л асуудлыг шийднэ.

АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий. Бид сэтгэл хөдлөлөөр, экстрим аргаар хандаж болохгүй.

Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хамгийн чухал.  Би Хууль зүйн сайдад жагсаж буй иргэдэд хүндэтгэлтэй хандан, эрхийг нь зөрчихгүй байхад анхаараарай хэмээн байнга хэлдэг. Засгийн газрын тэргүүн гарч, жагсагчидтай уулзсан тохиолдол байхгүй.

"Бодлогод залуусын хяналт" ТББ-ын тэргүүн Т.АМАРЗАЯА: 

-Өнгөрсөн 2022 онд хоёр том жагсаал болсон. Залуучууд буюу 18-35 насныхан жагсч, ажлаа хийхийг шаардсан. Хэн ч УИХ тар гээгүй. Бид та бүхнээс хариуцлага тооцохыг л шаардсан. Гэтэл өнөөдрийн энэ хуралд залуус цөөн оролцож байна. Та нар залуусын нэр барьж, Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгааг эсэргүүцэж байна.

Улс төрийн намын тухай хуулиа хурдан батлах ёстой.

Авлига нам дамжин явдгийг бүгд мэдэж байгаа. Мөн ямар хэргийн баримт ил болж, ямар нь далд өрнөдөг юм бэ? Бүх зүйл сценарын дагуу болж байгааг бид харж байна. Шударга байна иргэдтэй тэмцэнэ гэж ам гардаг шиг ээ бодит хариуцлагыг нэхдэг, тооцдог байх хэрэгтэй.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалт өнөөдөр /2023.01.11/ төрийн ордонд болж байна. Тус чуулга уулзалтыг “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд зохион байгуулж байгаа юм. Чуулга уулзалтад улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр оролцогчид буюу нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн цуглуулсан 50 мянган хүний гарын үсэгтэй шаардлагыг хүлээн авч байгаа талаар хэллээ. Мөн цаашид үүсээд буй нөхцөл байдалд бодит хариуцлага тооцдог жишиг бий болгоно гэдгийг онцлов.

ХЯНАЛТ ШАЛГАЛТ САЙЖИРСНААР БУГШСАН ОЛОН АСУУДАЛ ИЛ БОЛСОН

Энэ үеэр УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Монгол Улс ардчилсан тогтолцоог сонгосноос хойш 30 жил өнгөрлөө. Бидний сонгосон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, парламент ёс, чөлөөт зах зээлийн зарчим бүхэлдээ буруу биш. Гэхдээ алдсан, буруудсан, засах ёстой асуудлууд бий. Ардчилал бол төгс төгөлдөр зүйл гэж хэн ч хэлэхгүй. Хүн төрөлхтөн үүнээс илүү засаглалын сайн хэлбэрийг олж тогтоож чадаагүй байна. Тиймээс парламентын ардчиллаа төгөлдөржүүлэх, ардчиллын үнэ цэнийг тодорхойлох, бэхжүүлэх асуудал хамгийн чухал. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санааг хууль тогтоомжид тусгаж эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль зэрэг 17 хуулийг баталж гаргасан. Цаашид 13 хуулийг шинэчлэх хэрэгтэй байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын Хянан шалгалтын тухай анхдагч хуулийг баталж өнгөрсөн оноос мөрдөж эхэлсэн. Үүний дагуу Хянан шалгалтын 24 ажлын хэсэг Хөгжлийн банк, нүүрсний хулгай, эмийн чанарын асуудлаар гурван хянан шалгах түр хороо байгуулж ажилласан.

Нийт найман нээлттэй сонсгол зохион байгуулж ард түмний мэдэх эрхийг хангаж ажиллаж байна. Ингэснээр хяналт шалгалтын ажил шинэ шатанд гарч, бугшсан асуудлууд ил болсон.

Цаашид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу төрийн эрх мэдэл хоорондын хяналт тэнцлийг бэхжүүлэх, парламентын ардчилал, ард түмний засаглах эрх мэдлийг баталгаажуулахад нэн чухал ач холбогдолтой Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилттэй холбоотой тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж эрчимжүүлэх шаардлагатай байна.

Иргэн, Ардын их хурлын төлөөлөгч асан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн гишүүн Д.ЛАМЖАВ: 

-Монгол Улс авлигын тогтолцоо руу гулсан орлоо. Үүнд засгийн эрхийг авахын төлөө улайрсан, одоо эрх мэдэлд хүрсэн хүмүүс буруутай. Үндсэн хуулийн улмаас энэ байдалд хүрсэн нь үнэн ч Үндсэн хуулийн нөлөө маш бага. Баахан ярианаас өөр юмгүй, урагш ахихгүй хоцрох вий гэж би болгоомжилж байна.

Өнөөдрийн хурал халуун болж байна. Монгол Улсад үйлчилж буй хуулиар Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хийсэн гэрээг УИХ батлах ёстой. Гэтэл ийм биш болсон талаар Ерөнхий сайд сая илтгэлдээ дурдлаа.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг хүчингүй болговол Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж болно. Үүнд УИХ манлайлах нь зөв. Бүх ард түмний санал асуулга явуулж болно.

ОЛОН ЗАЛУУС ЖАГССАН Ч ТӨЛӨӨЛӨЛ НЬ ӨӨР ХҮМҮҮС БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА

Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт, хэлэлцүүлгүүд цувралаар үргэлжилнэ. Мөн зөвхөн эрдэмтэн судлаачдаас гадна иргэдийн төлөөлөл санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Тэгвэл өнөөдрийн хэлэлцүүлэгт нүүрнсий хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн төлөөлөл оролцож байна. Гэхдээ оролцогч иргэдийн төлөөлөл санал хүсэлтээ хэлэхдээ “Жагсаалд оролцогчдын ихэнх нь залуус байсан. Нийт 50 мянган хүний гарын үсэг цуглуулж, нүүрсний хулгайд холбогдсон хүмүүсийг илчилж хариуцлага тооцохыг шаардсан. Гэвч өнөөдөр төлөөлөл гэж ирсэн хүмүүсийн дийлэнх нь тэдгээр залуус биш, өөр хүмүүс байна. Зорилготойгоор иргэдийн тэмцлийг үнэгүйдүүлж байгаад харамсч байна” гэсэн юм.

Мөн улс төр, бизнес холилдож төрийг хувийн ашиг сонирхолдоо ашигтай байлгаж байгаа нь өнөөгийн бодит төрх.

Тэгэхээр нийгмээ сайн сайхан болгохын тулд өндөр дээд албан тушаалтнуудад давуу байдал олгохоо зогсоох хэрэгтэй гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-11 103.212.117.49

шүүхдээ салхи оруулая

Avatar

BUSINESS LOAN 2023-01-11 178.175.141.231

Танд 1%-ийн өрийг нэгтгэхийн тулд зээл хэрэгтэй юу? (
SUPPORT@ECTBANKS>COM ) Эсвэл Хувь хүний зээл * Бизнесийн зээл *Ипотек
Зээл гэх мэт. Сонирхсон хүмүүс бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу
Имэйлээр: (SUPPORT@ECTBANKS.COM) WHATSAPP +12083082601======
Доорх өргөдлийн маягтыг бөглөнө үү: – Бүрэн нэр: – Зээлийн хэмжээ
шаардлагатай: – Зээлийн хугацаа: – Зээлийн зорилго: – Хот / Улс: –
Утас: – Та бидний тухай сонсох/линк өгөх сайтын нэр: ===== Та юу?
1%-ийн өрийг нэгтгэхийн тулд зээл хэр

Avatar

Иргэн 2023-01-11 202.126.89.232

байнга халаа сэлгээ хийж одоо энэ халагдсан улс гэнэт халагдсан мөнгө гэж татвар төлөгч биднээс шулж өгнө.үнэн хэцүү бна.сар болгон нийгмийн даатгал гэж мангас хамгийн бага цалин 550.000 төг татвар гэж 130.0 авна.дээр нь хаоо.компониийн татвар. түрээс одоо яаж цаашаа явах вэ?дампуурах эрсдэл өндөр бна.ямарч улсаас дэмжлэг туслалцаа алга яадаг юм билээ?ёсайд дандаа хурал бүтээсэн юм алга.ядахдаа утаа нялхас2ын өвчин ихсээд бөөн эмний хор.хуралдаж байхаар утаанаас салгаад?

Avatar

Зочин 2023-01-11 202.126.89.106

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 34 % -ТАЛЫГ НЬ СҮ , СҮРЭЛ ХОЁР ХУСЧИХСАН ЮМ БИШ ҮҮ

Avatar

Зочин 2023-01-11 202.21.99.51

Ерөнхийлөгч асан Баттулгад ял өгмөөр байна бас МБЕрөнхийлөгч асан Золжаргал

Avatar

Зочин 2023-01-11 122.201.19.3

харагдаач нус, олон жил худал хэллээ шүү чи, чамайг шүүх дуудах биз,

Avatar

Зочин 2023-01-11 202.21.99.51

Монголчуудын боломжийг хулгайлсан хүмүүс бол Баттулга, Монгол банкны ерөнхийлөгч асан Золжаргал болон түүний ах, Дүүргийн НИТХ нар шүү. Бас тэдний хамсаатнууд. Сайн цээжилж ав.

Avatar

Зочин 2023-01-11 202.179.25.5

Нөгөө ЖДҮ, Хөгжлийн банк энэ тэр нь байхгүй юу хө.

Avatar

Зочин 2023-01-11 66.181.185.34

хэрэг нь шүүхээр орж шийдэгдээгүй байхад та нар яллаад бга юм биш үү? Засаг төр чинь улс орнынхоо эдийн засаг, нийгмийг удирдан жолоодох үүрэгтэй болохоос улстөржиж, шүүхийн өмнүүр орж бусдыг ялладаг болж таарсан уу

Avatar

Зочин 2023-01-11 66.181.161.51

ЕРӨНХИЙ САЙД АА ХҮРЭЛСҮХ ХУДГАЙЧИЙГХУУЛИЙН ДАГУУ ОГФРУУЛЬЯ.

Avatar

Зочин 2023-01-11 150.129.141.60

та хэдийн үйлдвэрлэж байгаа хуулиуд чинь юу билээ шүүх чинь юу билээ ийм байхад дүр үзүүлэх хэрэггүй дээ жүжхээс цаашгүй

Avatar

ШААНА БЭЭЗ 2023-01-11 202.179.27.203

ТЭГЭЭД ТЭМЦЭЭЧ ЭЭ

Avatar

Зочин 2023-01-11 112.72.10.170

temseed baigam bish uu. shuud margaash geheer buh hulgaich nariig bariad avna gj baihgui shd. shuukh dr bna buh asuudal

Avatar

Зочин 2023-01-11 66.181.176.81

Төрийн эрх барих дээд байгууллага-УИХ-ын гишүүд нь ард түмний жинхэнэ төлөөлөл байж гэмээнэ төр төвшин байх нигууртай!! Гэтэл эдүгээ улс төрийн нам хэмээх шуналын ашиг сонирхолоор нэгдсэн бүлэглэлүүдээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ард түмэнд "Сонго" гээд тулгачихдаг! Ард түмэн өөрөө нэр дэвшүүлсэн хүнээ сонгодог тийм л төрийн тогтолцоо хэрэгтэй байна!! Тэр нь 2 танхимтай парламент!!! Өөр гарцгүй!!

Avatar

Зочин 2023-01-11 192.82.91.130

MAN TAR

Avatar

Зочин 2023-01-11 150.129.141.60

одоо тэгээд ухамсар ёс зүйтэй гэдгээ харуулаад буусан нь дээр байх оо хэрвээ ёс зүй гэж мэддэг байдаг бол чадахгүй чадваргүй чинь харагдах чадаж байгаа зүйл нь арай буруу өөр зүйл байгаад байх шиг ИХ-г ч бас дагуулаад буусан нь дээр

Avatar

хүннү 2023-01-11 202.179.24.179

Анх жагссан ирдгэд “зохиогчиын эрхээ” хулгайд алдсан. Зарим нь анхны зорилгоо умартаж мөнгө өгсөн хүний тролл болсон. Түүнээс болж жагсаал, тэмцлийн нэр хүнд навс унсан. Соёлтой байх ёстой, тэгсэнгүй, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй, согтуу биш бол сэтгэцийн өвчтэй юм шиг нөхдүүдээр дүүрсэн. Арай ч дээ “монгол залуус ийм ч болох гэж дээ” гэж харамсмаар зүйл их байсан. Оюутнууд тэгс гээд зайгаа бариад холдоцгоосон. Яагаад гэхээр дундуур нь ийм хүмүүс ороод ирхээр бүгд зугтаасан.

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн иргэн ... . 2023-01-11 202.21.109.44

Занданшатар гуай яасан баримжаагүй ярьж байна аа..Ичих ч үгүй…..АРД ЗОН…ЗАЛУУЧУУД л олон хоног жагсаж байж ТА нар ын хийсэн бульхай….МАН ын булхай ил болж цухуйж эхлэв…ХАРИН ШАЛГАЖ ӨГӨӨРЭЙ……..

Оюун Эрдэнэ шиг….идэвхитэй ажиллаач …эээээ….үгүй бол ДАРГЫНХАА ажлын дэд даргадаа өгөөд эмчилгээ ..сувилгаа хийгээч дээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж