Ч.Маралмаагийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товложээ | News.MN

Ч.Маралмаагийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товложээ

Ч.Маралмаагийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товложээ

Ч.Маралмаагийн шүүх хурлыг энэ сарын 24-нд товложээ

НЭМЭЛТ: 

Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, хохирогч охины өмгөөлөгч мэдээлэл өглөө. Өмгөөлөгчийн мэдээлснээр Ч.Маралмаагийн гэм буруугийн шүүх хурлын нэгдүгээр сарын 24-нд товложээ.


НЭМЭЛТ:

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 13:30 цагт товлогдсон боловч хойшилж, 14:30 цаг болж хойшилжээ. Хохирогч охины аав "Одоо ярих юм алга. Урьдчилсан хэлэлцүүлгийн дараа мэдээлэл өгье. Охины маань шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэдгээрээ батлагдсан. Охины хөлийн шарх анисан. Харах үзэмжний хувьд онгорхой, үрчийгээд муухай болсон" гэв.


Ч.МАРАЛМААГИЙН ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн сард хилийн хориг тавьсан. Нийгмийг бухимдуулсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлж, хилээр гарахыг хориглосон юм. Тэгвэл тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.01.11/ товлоод буй. Хэлэлцүүлэг 13:30 цагт эхэлнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.

Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатын өгсөн мэдээллээр "Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй. Аравдугаар сарын 10-ны өдөр тус тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас тухайн хөдөлгөөн хийж эхэлсэн. Тухайн үеийн камерын бичлэг зэргийг шалгаж байгаа. Бид шүүх шинжилгээний байгууллагаас ирсэн хариултыг Мөрдөн шалгах хэлтэст өгсөн. Мөрдөн шалгалтын үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэдэг хариултыг өгч байв.

Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буйг албаныхан мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочинослыг 2023-01-11 103.140.11.243

ослыг хажууд нь байсан МАНГАС царайтай хог хийсэн байх.

Avatar

хүннү 2023-01-11 202.179.24.179

За одоо болсон. Энэ хүүхэн автын осол гаргасан, олон хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учируулсан гэдгийг 8-80 насны бүх хүн мэддэг болсон. Үүнийг дахин дахин мэдэээллээд байх юу байгаа юм? Хууль нь байна, түүгээрээ л шийдвэрлээд л явна.

Avatar

n 2023-01-11 202.131.251.130

Uguishde ho. martaj bolohguishde

Avatar

Зочин 2023-01-11 66.181.160.63

аймаар хүүхэн

Avatar

Зочин 2023-01-11 64.119.24.101

ТЦА энэ хэргийг эхнээс нь л нуун дарагдуулах зорилогото й нь тодорхой харагдаад байгаамдаа !!!
Хэрэв Маралмаа үнэхээр машин барьдаггүй бол эхнээсээ л барихгүй ш дээ. Тэр машин чинь зүв зүгээр явж байснаа л гэнэтхэн мурилзаж давхиад машин хүн мөргөөд мөргөө д явчиж байгаам. Хэн нэгэн согтуу нь жолоо булаацалдсан, түүнийг л нуугаад байгаа юм. Цагдаагийхан цөмөөрөө боловсролгүй хар юмнууд өөрсдийнхээ үгэнд олон ниитийг итгэнэ гэж тэнэгтээд л ийм балай юм хийж байдын !!! Еэ еэ бөө бөө !

Avatar

Зочин 2023-01-11 103.9.90.100

согтуу л биш бол зам тээврийн хэрэг санаатай хэрэг биш. Ингэж фэйсбүүкээр бусдыг буруутгадаг, шүүдэг асуудлаа болих хэрэгтэй. Энэ хэвлэл мэдээлэл нэртэй юмнууд арай хэтэрхий бусдыг шүүж харлуулах юм. Гэм буруутайг зөвхөн шүүх л тогтооно шүү. анх мэдээллээ боллоо, эсцийн шийдвэрийг шүүх гаргалаа. ийм зарчмаар явмаар юм

Avatar

Зочин 2023-01-11 64.119.24.101

Чи замын цагдаагийн нэг илжиг бна доо !

Avatar

hurdan yaliig ni goochee 2023-01-11 103.212.117.194

yug ni huleegeed baigaa yum be, olon hun dairsan huniig bailgaad baij boldog yumaa, hurdan horij horongiig n ihuraaj eruul mended og

Avatar

Зочин 2023-01-11 103.9.90.100

дураараа дух вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж