Х.Булгантуяа: Боомтуудад байнгын бие төлөөлөгч ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Х.Булгантуяа: Боомтуудад байнгын бие төлөөлөгч ажиллуулна

Х.Булгантуяа: Боомтуудад байнгын бие төлөөлөгч ажиллуулна

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Боомтын сайд ямар бүтэцтэй ажиллах вэ. Та ажлаа хаанаас, юунаас эхлэх гэж байна?

-Экспорт нэмэгдэхийн хэрээр боомтоо автоматжуулан сайжруулах, бүтцийг нь хийх, тэнд ажиллаж амьдарч буй хүмүүсийн үр хүүхдийн сурах сургууль, цэцэрлэг, амьдрах орон сууц, ундны цэвэр усгүйгээр өнөөдрийг хүртэл явсан зэрэг олон асуудал орхигдож байна. Зарим боомтуудад эрчим хүчээ Хятадын талаас худалдаж авдаг юм уу ийм байдлаар явж ирсэн. Энэ асуудлыг нэг бол Зам тээврийн яам, нөгөө талдаа Гаалийн асуудал гэхчлэн боомтод үйл ажиллагаа явуулдаг дөрвөн байгууллага бие бие рүүгээ шидсээр байгаад өнөөдрийг хүртэл явжээ. Өмнө нь боомтын асуудал эрхэлсэн, бүрэн эрхт төлөөлөгч хүртэл байсан. Ер нь хавсарга байдлаар биш боомтын асуудлыг бүрэн дүүрэн шийдэхэд яамдын уялдаа холбоог хангах нь чухал. Харин Хятадын тал тусгайлсан бүтэцтэй байдаг.

Монгол Улсын хувьд экспортын гадаад худалдааны 90 хувийг Хятад улстай хийж буй учраас бид ижил төстэй бүтэцтэйгээр явуулж, нэгдсэн зохион байгуулалт хэрэгтэй гэсэн утгаараа Боомтын сайд гэж тусад нь гаргасан.

-Иргэдийн хувьд Боомтын сайд яг юу хийх нь ойлгомжгүй байна л даа?

-Уялдаа холбоог хангана гэсэн үг. Шууд бүтцийн дор Гаалийн ерөнхий газар ирэхгүй. Гаалийн Ерөнхий газар бол Сангийн сайдын эрхлэх асуудал хэвээрээ байна. Гаалийн ерөнхий газарт мөн боомтын асуудал эрхэлсэн хариуцсан бүтэц байдаг. Үүнтэй холбоотой тэдгээрийн уялдаа холбоог хангаж ажиллана гэсэн үг.

-Боомтын сайдын төсөв ямар байх вэ?

-Ажлын албаны төсөв гээд 4-5 хүн ажилладаг. Бусад яамгүй гурван сайдтайгаа адилхан шүү дээ. Захиргааны төсөв гээд ерөнхийдөө хөдөө орон нутаг руу голцуу явж ажилладаг бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа. Томоохон боомтуудад захиргаанаас байнгын бие төлөөлөгчтэй ажиллах юм билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж