Якутад хасах 65 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Якутад хасах 65 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна

Якутад хасах 65 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна

Якутын хойд хэсгээр хүйтний эрч чангарч, цельсийн хасах 65 хэмд хүрч болзошгүй байгаа талаар тус Бүгд найрамдах улсын Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний газраас мэдээлэв.

Урьдчилсан мэдээгээр, нэгдүгээр сарын 12-ноос хойд туйлын агаарын масс тус Бүгд найрамдах улсын баруун хойдоос баруун болон төвийн бүс рүү шилжих аж. Мөн Якутын ихэнх нутгаар нэгдүгээр сарын 16-ныг хүртэл хүчтэй хяруу үүсэх төлөв ажиглагдаж буй юм байна.

Нэгдүгээр сарын 10-нд Якутын Жилинда тосгонд хасах 62 хэм хүрч хүйтэрсэн бол өөр хэд хэдэн сууринд агаарын температур хасах 50 хэмээс доош буужээ.

Эх сурвалж: AIF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж