Энэ долоо хоногийн VS буландаа Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнг онцолж байна. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт МАН-ын УЗ-ийн хурлын өмнө “Надад сайдын санал ирээгүй” гэж мэдээлсэн бол хэдхэн цагийн дараа Барилга хот байгуулалтын сайдаар томилогдож, тангараг өргөсөн юм. Түүний эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.
Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн
Би мэдэхгүй. Надад сайдаар ажиллах санал тавиагүй
Ц.Даваасүрэн
Барилга хот байгуулалтын сайд
Надад тодорхой үүрэг өглөө. Үүний өмнөх Засгийн газрыг бүрдүүлэхэд бас надад санал тавьсан юм. Тэр үед татгалзсан. Сая Удирдах Зөвлөлийн хурлын өмнө уулзаад бас санал тавилаа. Энэ удаа “та ийм үед хойшоо суугаад байж болохгүй” гэдэг зүйлийг Ерөнхий сайд хэлсэн. Нөгөө талаар хэлсэн зүйл бол та, энэ Хархорин гээд хотын бүтээн байгуулалтын суурийг тавих асуудлыг хариуц гэж хэлсэн. Шахмал түлшний үйлдвэрийг би сайд байхдаа хийж Улаанбаатарын утаа буурсан байхгүй юу. Энэ асуудал ахиад гарч ирэх гээд байгаа болохоор та нийслэл хотын гэр хорооллын төлөвлөлтийн асуудлыг шийд гэсэн бас нэг үүрэг өгч байгаа юм. Гуравдах нь Чингис Хаан нисэх онгоцны буудалд шинэ бүтээн байгуулалт хийгдэж байгаа эдгээр ажлуудыг аваад яв, туршлагаа та хуваалц гэх зүйлийг хэллээ. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг гишүүн эсэргүүцсэн. Би эсэргүүцсэн шүү дээ. Эрчим хүчний сайд байхдаа Үндсэн хуулийг өөрчлөөд байвал юу болох вэ гэдгийг би чуулганд хэлсэн. Би намын жагсаалтыг, Үндсэн хуулийн өөрчлөлтийг шүүмжилсэн. Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцээгүй. Би эдийн засагч, Сангийн яаманд арваад жил ажилласан. Би төсвийг нь уншиж чадна. Би инженер хүн учраас тэр зурсан зургийг нь уншиж чадна. Тиймээс барилгын салбарт мэргэжлийн талаас асуудал гарахгүй. Миний инженерийн ухаанд тэр чинь байж байдаг байхгүй юу.
Холбоотой мэдээ