Солонгос “эмээ” Холливудад гарав

Хуучирсан мэдээ: 2023.01.11-нд нийтлэгдсэн

Солонгос “эмээ” Холливудад гарав

Солонгос “эмээ” Холливудад гарав

Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ю Жон Холливудын  “Creative Artists Agency” (CAA) агентлагтай гэрээ байгуулсан тухай  туслахууд нь Мягмар гарагт АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Тэрбээр 2021 онд Академийн шагнал хүртсэн  анхны солонгос жүжигчин болсон билээ. Өдгөө 75 настай Юн Ю Жон нь Солонгос-Америк гаралтай найруулагч Ли Исаак Чунгийн хагас намтарчилсан кино болох "Минари" киноны Сүн Жа эмээгийн дүрээр Оскарын шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн юм.

“Creative Artists Agency” бол Холливудын хамгийн том агентлагуудын нэг бөгөөд найруулагч Стивен Спилберг, Том Хэнкс, Зендаяа зэрэг алдартай жүжигчдийг удирддаг.

Юн Ю Жон өнгөрсөн сард Өмнөд Солонгосын алдартай агентлаг болох “Hook Entertainment”-тай хийсэн менежментийн гэрээгээ цуцалсан.

Тус агентлаг нь жүжигчин И Сын Гид дуу бичлэгийн цомгуудад нь “сохор зоосны ч” цалин өгөөгүй нь илэрснээр нэр хүнд нь унасан юм.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж