Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн нээсэн. Хилээр зорчигчид 48 цагийн өмнө ПСР шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан байх шаардлагатай. Гэвч Хятадын талаас орж ирэх зорчигчид шинжилгээ өгөхгүй, асуумж бөглөх байдлаар зохицуулжээ. Хил нээгдсэн өдрөөс хойш Монгол Улсын 246 иргэн, БНХАУ-ын 103 иргэн Замын-Үүд хилийн боомтоор орж ирсэн байна.
Хилээр нэвтэрч буй зорчигчдын урсгалын талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Замын-Үүд-Эрээний боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс нээгээд, өнөөдрийн байдлаар гурав хонож байгаа. Энэ сарын 8-10–ны өдөр Монгол Улсын 246 иргэн, БНХАУ-ын 103 иргэн Замын-Үүд хилийн боомтоор орж ирсэн. Харин Монгол Улсын 636 иргэн, БНХАУ-ын 223 иргэн Замын-Үүд хилийн боомтоор гарсан байна” гэсэн хариуг өглөө.
Хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тухайд наймаас доош хүний суудалтай байх бөгөөд өдөрт 20 ширхэг тээврийн хэрэгсэл байхаар зохицуулжээ. Цаашид энэ тоог нэмэгдүүлж ажиллах юм байна. Анхаарах зүйл нь Хятад талын түншээр дамжуулан тээврийн хэрэгслийн мэдээллээ Хятадын гаальд урьдчилан бүртгүүлж, “Худалдааны товчоо”-ны баталгаа гаргуулсан байх шаардлагатай.
Түүнчлэн Эрээн хотод зорчих монгол иргэдийг хүлээн авах 22 зочид буудлын жагсаалт, үнийн саналыг Хятадын талаас өгсөн байна. Зочид буудлын үнэ 288 юань буюу 144 мянган төгрөгийн үнэтэй.
Иргэн 2023-01-11 66.181.184.58
PCR аваачээ малнуудаа. Наад эмнэлгүүд чинь ачааллаа даахгүй ядаж байхад.
иргэн 2023-01-11 103.212.118.181
МАН-ын,,,,,,,,,Малнууд аа,,, Улс орон, Ард иргэдээ бодох Цаг болооогүй юу, Гадны Улс орнууд Иргэдээ бодож Хил гаалиа хааж байхад МАН-ын Та нарт Монголчуудаас чинь илүү Хятадууд чухал байна уу,,,,,
Зочин 2023-01-11 154.222.4.242
Өмнөд. Олонгос.Японтой нэгдэж хятадуупыг хязгаарлая.Хятадын вирус маш аюултай иигэдээ хөнгөн гээд хуурчихсан нөгөөдүүл нь маш хүнд өвдөж нас баралт нь гамшиг байна шүү.!д
Зочин 2023-01-11 192.82.76.235
ЭРГҮҮ МАЛНУУДАА ЯДАХДАА ОРЖ ИРЖ БАЫГАА ХЯТАД МОНГОЛ ХҮМҮҮСЭЭС pcr АВААЧЭЭ. ХААШАА ЯНЗЫН ФСДАКУУД ДЭЭР СУУГААД БАЙНАА. ОЮУНЭРДЭНЭ ЖИЖҮҮРЭЭ ЧИНЗОРИГ УЙЛАНХАЙ ЦАРАЙТ АА
Зочин 2023-01-11 103.26.193.249
Ковид бол яахав Украинд дайн хийж бгаа улсаас л болгоомжлох хэрэгтэй