Хятадын Гадаад хэргийн яамны шинэ сайд Цин Ган анхны гадаад айлчлалаараа Африкийг зорив. Тэрбээр Африкийн таван орноор долоо хоногийн хугацаатай айлчилна. Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр нэгдүгээр сарын 9-16-ны хооронд Этиоп, Габон, Ангол, Бенин, Египетэд айлчлах аж. Айлчлалын хүрээнд Цин Ган Египетэд Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай уулзана.
Хятадын Гадаад хэргийн сайд нар 30 гаруй жилийн турш тогтмол Африкт айлчилсаар ирсэн. Шинэ сайд Цин Ган мөн л өмнөх сайд нарынхаа мөрөөр явж байна. “Уг айлчлал нь Хятад, Африкийн уламжлалт найрамдал болон харилцааг дээд хэмжээнд чухалчилж байгааг илтгэнэ” гэж хэвлэлийн төлөөлөгч Ван хэлэв.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Африкийн удирдагчдад хандан уриалга гаргасан. Тус улс нь Африк дахь нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд Хятадтай тэмцэж байна. Хятад улс өдгөө Африк тивийн худалдааны томоохон түнш бөгөөд дэд бүтэц, уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулагч юм.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ