Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрлийг ТББ-д шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрлийг ТББ-д шилжүүлнэ

Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрлийг ТББ-д шилжүүлнэ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2023.01.10) хуралдаж, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулд нэмэлт, өөрчлөлт хийх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр гадаадад ажиллах хүч гаргах зөвшөөрлийг төрийн бус байгууллагад шилжүүлэх, мөн төрийн өмчит компани гадаадаас ажиллах хүч оруулж ирэх бол төлбөрөөс чөлөөлөх зэрэг асуудал туссан аж.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Ажиллах хүч оруулж ирэхдээ цензуртэй хандах, мөн гадаадад очиж ажиллахаар эх орноосоо явж байгаа залуусын урсгалд анхаарах шаардлага байна” гэдэг асуудлыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Гадаад руу ажиллахаар явж байгаа хүмүүсээ анхаарахгүй бол дандаа залуучууд явж байна. Та бүхэн нисэх буудал ороод хараарай, бүгд үр хүүхдүүд орхиод явж байна. Бүгд зээл аваад явж байна. “Зээлээ яаж төлөх юм бэ” гэхлээр гадаадад ажиллаж, мөнгө олохоороо төлнө гэж байна. Энэ асуудалд яам онцгой анхаарч, дотооддоо ажиллах хүчин бэлтгэх шаардлагатай. Дотооддоо 36000 ажлын байрт ажиллах хүчин олдохгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. Жил бүр иргэдийг ажлын байраар хангах, мэргэжил эзэмшүүлэх чиглэлээр өчнөөн тэрбум төгрөг зарцуулдаг. Тиймээс ажиллах хүчнийг бэлтгэх шаардлагатай. Үнэхээр санаа зовмоор маш их хүн гадаад руу явж байна. Дотооддоо ажлын байранд сурах боломж байх шиг л байх юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Гадаадад ажиллах хүч илгээх, зуучлах асуудлыг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудал мөн үү. Хүний амь, амьдралтай холбоотой асуудал яригддаг. Хүн хохирч болзошгүй. Хүнтэй холбоотой ажилд зуучлах асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь хэр оновчтой вэ.

Хоёрт, Засгийн газар аж ахуй нэгж байгууллагын хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг нь үнэлээд гадаадаас оруулж ирэх ажлын байрны хөнгөлөлт чөлөөлөлтийг нь зохицуулж болдог. Гэтэл яагаад зөвхөн төрийн өмчит компанид давуу эрх олгож, хөнгөлж чөлөөлж болно гэж оруулж ирэв.

Газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлж болно гэдгийг Засгийн газарт эрх шилжүүлсэн хэмжээнд аваад явж болдоггүй юм уу. Хуулиар тогтоочихоор бүгд л хөнгөлүүлж, хавтгайрна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:

Манай яам зөвхөн Япон руу ажиллах хүч гаргахад зөвшөөрөл өгдөг, та мэдэж байгаа. БНСУ руу ажиллах хүч гаргах асуудал нь Засгийн газрын гэрээт байгууллагаар дамжаад явж байгаа. Япон руу ажиллах хүч гаргаж байгаа аж ахуй нэгж байгуллагыг бизнеийн эрх ашгийг нь хамгаалдаг Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг иргэний нийгмийн байгууллага нь хяналт тавьж чадна гэж бодож байгаа.

Засгийн газар төрөөс өгч байгаа зөвшөөрөл, ажлыг аль болох хувийн хэвшилд шилжүүлэх бодлого барьж байгаа. Яам дээрх асуудалд дүн шинжилгээ хийж үзээд энэ зөвшөөрлийг хувийн хэвшилд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж үзсэн.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж