ХЗБХ: Б.Энхбаярыг дангаар сонгохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

ХЗБХ: Б.Энхбаярыг дангаар сонгохыг дэмжив

ХЗБХ: Б.Энхбаярыг дангаар сонгохыг дэмжив

МАН-ын бүлгээс өнгөрөгч Даваа гаригт УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.01.10/ хуралдаанаар гишүүд Б.Энхбаярыг дэмжив.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Б.Энхбаяр гишүүнийг дэмжиж байна. Аливаа юманд зүй ёсны юм гэж байдаг. Хамгийн хүчтэй шийдэл юу байдаг гэхээр өөрөө замаа олоод зүй ёсоор байр, байрандаа орохыг хэлж байгаа. Тийм үед аливаа шийдвэрүүд итгэл хүлээхүйц зөв ухаалаг, мэдлэгт суурилсан үндэслэлтэй байдаг. Тийм шийдвэр рүү хөтлөхөд байнгын хорооны дарга үүрэг рольтой оролцдог. Байнгын хороо гишүүдийн хурал зохион байгуулдаг биш манлайлал үзүүлдэг газар. Монголын хууль зүйн салбарт ялангуяа хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй институт дотор УИХ-ын Хууль зүйн байнгын хороо топ институтэд орно. Тиймээс Б.Энхбаяр гишүүн даруухан байж болно, гэхдээ ирж буй үүрэг хариуцлага чинь өндөр, ачаалалтай, амар биш ажил гэдгийг та бодож байгаа байх” гэв.

Мөн тэрбээр Хууль зүйн байнгын хорооны даргад хандан санал дэвшүүлэв. Ингэхдээ, Хүний эрхийн дэд хорооны хүрээнд Улаанбаатар хотын утааны асуудлаар сонсгол явуулах хэрэгтэйг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж