Улаанбаатар төмөр замын ТЭЗБ-ны орлогч дарга С.Батдөлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2023.01.10/ цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.ГАНЧУЛУУН:
-Хуульд заасан дүрэм, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулж, нэгжлэгээр иргэн Б-ийн хамаарал бүхий орон сууцуудад нэгжлэг хийж 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх валют бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны гэрчилгээ, үл хөдлөхийн баримт бичгийг хурааж авсан. Хэргийн яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн 18.6 мөнгө угаах, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 хахууль авах гэсэн зүйл ангиудад холбогдуулан шалгалтын ажлыг хийж байна. Мөн өчигдрөөс эхлэн Б-г нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гарсан. Цаашид хамтарсан багийн ажлын хэсэг хэрэг нотлогдвол зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн үг.
Одоогоор тухайн сэжигтний хамаарал бүхий дөрвөн обьектод нэгжлэг хийж шалгасан.
Анхнаасаа Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарч шалгалтыг хийсэн. Гэхдээ одоогоор шалгалт дуусаагүй учир зөвхөн прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Цаашид үргэлжлүүлэн шалгалтын ажлыг хийнэ. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч өөр бусад албан тушаалтнууд хамрагдаж ч болзошгүй. Энэ хэрэг дээр нэр холбогдсон хүн болон аж ахуй нэгжүүдээс байцаалт авч байгаа. Тоо хэлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 зүйлчлэл дээр зохион байгуулалттай бүлэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлсэн заалтаар 12 жил хүртэлх ял оноодог. Татвар төлөхөөс зайлсхийх тухайд хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжвөл таван жилийн ялтай. С.Батдөлд холбогдох хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа учир хэдэн жилийн ял шийтгэл авах нь тодорхой биш.
Зочин 2023-01-10 203.91.115.47
Хөнгөн гэсэн. Өөрөө бүр судлачихсан юм билээ. Аймаар итгэлтэй байналээ. Хялбаршуулсан шүүхээр ороол, 40 саяыг өгөөл гарлаа. Тэгээл Баттулга шиг Сингапур хаа байна гээл исгэрчих байх даа.
Зочин 2023-01-10 64.119.24.101
Цагдаагийн залуу хурандаа нарт амжилт хүсье !
Хууччуул буюу "хөрөнгөлөг" хурандаа нарынхаа араас бүү ороорой, шударга, сайн ажиллаад "женкийн" нөлөөний бүх хэргийг зоригтой таслан зогсоогоорой!!!
Зочин 2023-01-10 64.119.24.101
1. Одоо Сингапурт өрнөж байгаа "монгол" хуйьалдааныг дарахад өндөр ур чадвар хэрэгтэй шүү !
2. Төвд банхарын төлөөний хурандаа нар хажуу өрөөнөөс чинь эхлээд л хаа сайгүй арзайж байгаа !
Зочин 2023-01-10 66.181.182.111
ГАРГАЖ БАЙГАА МЭДЭЭЛЛИЙГ НЬ хардаа. ТОО ШИРХЭГ, ЗУРАГ ХӨРГИЙГ НЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ БАЙНА УУ? news.mn-ээ
Зочин 2023-01-10 192.82.90.197
Гоголь малгайт Пунцаг шиг сураг тасрах байх даа ккк Ахиад Гоголь малгайтай дарга сайданцар хэд хэд байгаа ш дээ кккк
Зочин 2023-01-10 188.162.254.47
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин 2023-01-10 88.239.18.8
5 хан жил үү? Үндэслэлгүй хөрөнгөжихөд?
Ядарсан ард 2023-01-10 66.181.182.239
Та нар яахав…шалгах л байх, шүүх прокурорынхон бүгдийг нь замхруулна.нэмэргүй дээ
Зочин 2023-01-10 68.183.0.175
Тээврийн хяналт хариуцсан орлогч дарга Нямсүрэн гэж байдаг. Түүний доор бүтэн алба байгаа. Яагаад шалгахгүй байгаа юм. Гол шалгаж хянадаг газар нь ш дээ. Генсек амарбаясгалангийн дүү болохоор шалшахгүй нам дарж байгаа юм уу .
Зочин 2023-01-10 192.82.69.145
oligtoihon notlood uguureu n**** fej…
Зочин 2023-01-10 202.9.46.224
Тусгаар тогтнол хөдөлгөөний Тулга, Банзрагч, Төмөрзориг, Цэрэндорж нарын шүүх хурал 01-р сарын 13-ны өдрийн 9:00 цагт юм байна. Шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардацгаая!! Эдгээр залуус эх орон, тусгаар тогтнолынхоо эсрэг ямар гэмт хэрэг үйлдсэн бэ? Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг шүүгчдээс шаардаж байна!!
Зочин 2023-01-10 66.181.160.15
buud novshnuudiig
Зочин 2023-01-10 122.201.31.148
З.ЭНХБОЛД . ХЭРЛЭН . БААТАР ГЭЭД Л ХӨВӨРЧ ӨГӨХ БАЙХААА
Зочин 2023-01-10 192.82.90.197
Хэрлэн Хүрэлсүх Оюун-Эрдэнэ