"Зөвлөлдөх санал асуулгыг хойшлуулна"

"Зөвлөлдөх санал асуулгыг хойшлуулна"

"Зөвлөлдөх санал асуулгыг хойшлуулна"

Зөвлөлдөх санал асуулгын талаар /2023.01.10/ Зөвлөлдөх бүрэлдэхүүний гишүүд мэдээлэл өгөв. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүний даргаар академич Г.Чулуунбаатарыг, орлогч даргаар эдийн засагч Б.Отгонтөгсийг сонгосон юм.

Энэ талаар академич Г.Чулуунбаатар “Зөвлөлд 11 гишүүн сонгогдсон. Зөвлөл нь Монголын хүн амын ерөнхий төлөөллийг хангасан байх шаардлагатай. Хуульд тавьсан тодорхой шаардлагыг УИХ-ын ажлын хэсгээс сонгон шалгаруулсан. Зөвлөлдөх санал асуулгад хамаарах хүмүүсийн тоог 1570 байхаар тогтоосон. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, УИХ-д зөвлөмж гаргах хугацааг хоёрдугаар сарын 20-ны дотор байхаар заасан. Зөвлөлдөх зөвлөл үйл ажиллагааныхаа нарийвчилсан хүрээг судалж үзээд Зөвлөлдөх санал асуулга явуулах хугацааг гуравдугаар сарын 15-ны өдөр болгож, хойшлуулах саналыг УИХ-д уламжлахаар шийдвэрлэлээ.

Зөвлөлдөх зөвлөлийн гол ажил бол ард түмнээс зөвлөлдөх санал асуулга явуулахад асуух асуултыг боловсруулж, баталж өгөх ёстой. Энэ удаагийн санал асуулга Монголын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал гарц шийдэл гэх ерөнхий агуулгатай учраас өргөн хүрээг хамарна. Энэ ажлыг хийхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай тул хугацааг хойшлуулах саналыг дэвшүүлэхээр боллоо. Зөвлөлдөх санал асуулгын асуултын анхны төслийг боловсруулах гурван Ажлын дэд хэсэг байгуулахаар болов.

Эдгээр Ажлын дэд хэсгүүд нийгмийн, эдийн засгийн болон улс төр, засаглалын чиглэлээр тус тусын асуултын төслийг боловсруулж, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм. Нийгмийн чиглэлээр ажиллах Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, Эдийн засгийн Ажлын дэд хэсгийг Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга Б.Отгонтөгс, Улс төр, засаглалын Ажлын дэд хэсгийг гишүүн Г.Галбадрах ахалж ажиллахаар болсон” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-10 64.119.16.204

энэ Чулуунбаатар нэр цэвэр дээрээ бузар МАНАН-аас холдоосой. ийм аймаар амбицтай хүн юм байхдаа хөөрхий дорой хүн л ингэж явдаг жам тай

Avatar

Зочин 2023-01-10 66.181.160.95

Одоогийн НД-н хууль бол бага жил ажиллаж НДШ-г багаар төлөх нь ашигтай юм байна гэдэг сэтгэхүйг нийгэмд суулгаад залуусыг ажил хийх идэвхгүй болгосон хууль, Улс төрийн намууд сонгуульд ялахын тулд ажиллсан жил нөхөн тооцох хууль гаргана,дараа нь тэтгэвэр нэмэхдээ бага тэтгэвэрийг өндөр нэмээд өндөр тэтгэвэрийг бага нэмдэг болсон нь жирийн иргэн олон жил хүнд ажил хийж боломжийн өндөр цалингаас өндөр НДШ төлж боломжийн өндөр тэтгэвэр авч байгаа жирийн өндөр настангуудад маш халгаатай хууль

Avatar

BOLD 2023-01-10 192.82.69.160

OdooNAAD JUJGEE ZOGSOO.BUGD MAH tULUULUL YU CH GARAHGUI.

Avatar

ХАТАН ЭЭЖ 2023-01-10 49.0.140.26

МАН ын гар хөл бологч Г.Чулуунбаатар зайлуулж нэр цэвэр эх орны төлөө байж чадах хүн хэрэгтэй

Avatar

иргэн.. 2023-01-10 202.21.109.44

МАН ын гар хөл бологч ..Г.Чулуунбаатар гэж энэ шаргал хүн зайлж ..Эдийн засгийн ..Хөдөө аж ахуйн… эм . бэлдмэл шинээр бүтээгчид… Шинэ олдвор ологчид… Түүхийн ховор зүйлс , шинэ материал бүтээгчид зэрэг амьдрал мэддэг хүмүүсээр ШУА бэхэжүүлээч …МАН ын ШУА биш шүү… биш ЧҮҮ ….
Гадаадын АКАДЕМИЙГ хараач ээ… ичээч дээ…..НАМЫН ЦАГААН БАЙШИНДАА очооч ..
Харин Загасны Дулмаа…. эмийн ургамлын У. Лигаа г.м байр өрөө гараж өгөөч дээ…..

Avatar

Зочин 2023-01-10 192.82.75.102

Дур эзнээ голохгүй ээ гэж…

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-01-10 202.21.109.44

МАН ыг сүйрүүлэхэд Б.Даш Ёндон….философч …МАН ын энэ Шаргал Г.Чулуунбаатар гэж " Ф .П ….лоологч"" эдний оронд эдийн засагчидыг оруулаач ээ… НААД хэд чинь Дэлхий бөөрнхий ..хавтгай… хүн …Сармагчин ..ГАЛ хоёр энэ тэр гээд өөр юу ч ярихгүй шүү дээ….
Академи гэж …хэрэггүй газрын төсвийг хасаач ээ….явган ..автобусаар яваач ..ЮУН ЕРӨНХИЙ Лэгч ..ГЭГЧ … Гэзэн ч бил үү бас нэг …Жинхэнэ ….ЭЗ..ХААН… ЭМ, УРВАЛЖ. бүтээсэн хүмүүстээ…Академийн төсөвийг л өгчихөөч дээ. НАА

Avatar

Зочин 2023-01-10 64.119.16.204

ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ ЭЗДИЙН НӨХӨР ЭНД ЮУ ХИЙЖ ЯВНАА ЗАЛЬНЫ ХӨРӨНГӨ….

Avatar

Зочин 2023-01-10 103.26.193.249

СҮҮЛИЙН 30 ЖИЛД БИЙ БОЛСОН ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ НЬ ЯМАР ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ШАЛТГААЛАВ ЭЗЭН ХЭН БАЙВ ГЭДЭГТ НИЙГМИЙН САНАА БОДЛЫГ СУДЛАН ЦААШИДАА ЯМАР ГАРЦ БАЙНА ГЭДГЭЭ ЯРЬЯ ЭЛДЭВ ЛЕКЦ ТОО ОНОШГҮЙ ТААМАГЛАЛ ГАДААДЫН ОРНЫ ТУРШИЛГА МЭТИЙН БАЙДАГ Л СЭДВЭЭР ЗӨВЛӨЛДӨХ НЭР ХЭМЭЭЖ ОЛНЫ БУХИМДАЛ ТӨРДӨӨИТГЭХ ИТГЭЛ ОЮУН САНААНД БИЙ БОЛСОН БУСАРМАГ ГЭМЭЭР ҮЗЭЛД ХАРИУ ӨГЧ ЧАДАХГҮЙ ЯЛАНГУЯА ХУВЬЧИЛАЛААС ЭХЛЭЭД АРДЧИЛАЛ ГЭХ ҮГЭЭР ХУУРАЙ УЛС ТӨР ХИЙЖ БИЙ БОЛСОН Э/З ХҮЧ ЧАДЛЫГ БАРАГДУУЛЖ ЭХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ Г М

Avatar

Зочин 2023-01-10 66.181.185.251

Дан МАНгасуудын хгар хөл сайд байсан хүмүүс байна

Avatar

Зочин 2023-01-10 124.158.66.23

зөвлөлдөх санал асуулгын бүрэлдэхүүнээс ёстой ичмээр юм, намуудын гар хөлүүд үндсэн хууль өөрчилөх оролцож болохгүй.

Avatar

Зочин 2023-01-10 202.126.89.169

Хийх ажилгүй бна у
Бүгд гараад зогсдогоо болимоор юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж