Нийтийн тээвэрт 15-наас 30 автобус нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэрт 15-наас 30 автобус нэмэгдэнэ

Нийтийн тээвэрт 15-наас 30 автобус нэмэгдэнэ
2022 оны тавдугаар сард оруулж ирсэн автобус

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ 100 автобус Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад ороод байна. Автобуснууд гаалийн бүрдүүлэлт оношилгооноос хамаарч эхний ээлжид 2023 оны нэгдүгээр сарын 11-нд 30 автобус ирж цаашлаад үе шаттайгаар орж ирэх аж.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Батсуурь "Нийтийн тээврийн үйлчилгээнд явахаар парк шинчлэлтээр шинэ 100 автобус Эрээний хил дээр ирж гаалийн шалгалтад ороод байна. Эдгээр автобус нэг дор бүгд ирэх боломжгүй. Автобуснууд гаалийн бүрдүүлэлт оношилгооноос хамаарч эхний ээлжид 2023 оны нэгдүгээр сарын 10-нд 18 автобус Замын-Үүд дээр ирээд байна. Өнөөдөртөө  нэмэгдэн 12 автобус ирж, маргааш 30 автобус Улаанбатарт ирэх юм. Мөн цаашлаад үе шаттайгаар автобуснууд орж ирнэ. Нийслэлээс гааль дээр асуудал үүсэхгүй бол 2023 оны нэгдүгээр сарын 15-аас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явна гэдгийг мэдээлсэн” гэлээ.

Өнгөрсөн 2022 онд сургуулийн 50 шинэ автобус болон 100 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр нийт 384 шинэ автобус орж ирсэн байна. Нийтийн тээвэрт 2009 оноос парк шинэчлэлт хийгээгүй байсан. Харин 2023 онд улсын төсөвт шинэ автобус худалдаж авахад зориулж 300 гаруй тэрбум төгрөг тусгасан бөгөөд парк шинэчлэлтийг энэ онд багтаан хийж дуусгана гэдгийг албаныхан мэдээлсэн. Үлдсэн 124 автобусыг хоёрдугаар сард багтаан оруулж ирэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс 2022 онд 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд өөр автобусгүйн улмаас явуулсаар байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж