2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 249,817,052 төгрөгийн үнийн дүн бүхий 627,079 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөрөнгийн бирж" ХК (MSE +15.00%), "Блюскай секьюритиз" ХК (BSKY +15.00%) болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +14.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Увс чацаргана" ХК (CHR -12.93%), "Крипто Үндэстэн" ХК (CNF -7.34%) болон "Мик холдинг" ХК (MIK -6.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 26,791 ширхэг нэгж эрхийг 8,102,085 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 36 ширхэг бондыг 3,470,200 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.06 хувиар буурч, 36,957.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,807,063,185,927 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ