“Нийтийн албанд ажиллах эрхгүй хүн иргэдийг төлөөлж байна”

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

“Нийтийн албанд ажиллах эрхгүй хүн иргэдийг төлөөлж байна”

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ө.Ууганбаярыг  УБТЗ ХНН-т ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдон шүүхээр ял шийтгэл авч, нийтийн албанд ажиллах эрхээ гурван жилээр хасуулсан ч Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа гэх асуудал гараад буй талаар мэдээлэл хийлээ.

Тэгвэл тухайн асуудлыг хөндөж буй  БГД-ийн нэгдүгээр хорооны иргэн Г.Нямдаржаагаас тодрууллаа.

БГД-ийн нэгдүгээр хорооны иргэн Г.Нямдаржаа:

-Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ө.Ууганжаргал  УБТЗ ХНН-ийн эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн даргаар томилогдсон байдаг. Ө.ууганжаргал УБТЗ-ын Эрчим хүч ус хангамжын нэгдүгээр ангид даргын  албан тушаал хашиж байхдаа нийтийн албаны үүргээ умартан өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу бий болгосон үндэслэлээр ял шийтгэл авсан байдаг.

Өөрөөр хэлбэл, бусдад давуу байдал бий болгож тендер зарлахгүйгээр тухайн байгууллагын сан техникийн асуудлыг шийдсэн. Тус ажлаар нэг кампанитай 14 удаагийн гэрээ хийсэн байгаа юм. Тухайн байгууллагын ажилчид даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу тухайн кампаниар ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. УБТЗ ХНН-ийн ангийн дарга 5 сая хүртэл мөнгөн дүнтэй гэрээг эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх эрхтэй. Харин 5 саяаас дээш үнийн дүнтэй гэрээг дээд шатандаа хандаж, тендер хяналтын хороогоор оруулан ажил гүйцэтгэх газартай гэрээ байгуулах ёстой. Гэтэл Ө.Ууганжаргал нь 14 удаагийн үйлдлээр 5 сая дотор гэрээгээр нийт 60 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан нь тогтоогдсон юм.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор  бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр тооцсон байдаг. Уг хэрэгт үндэслэн тухайн иргэнд нийтийн албанд гурван жил ажиллах эрх хасах, 10 сая төгрөгөөр торгох ялыг оноох шийдвэрийг гурван шатны шүүхээс гарсан. Гэтэл Ө.Ууганжаргал нь хуулийг биелүүлэхгүй төдийгүй хүндэтгэлгүй хандаж байгаа нь  Эрүүгийн хуулийн 21.7 –т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хууль хяналтын байгууллагад энэ асуудлаар хандах болно.

Шүүхээс гаргасан  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тухайн шийтгэл авсан иргэн ялын биелэлтийг гүйцэтгэх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн албан тушаалаа хашаад явж байна. Нийтийн албанд ажиллах эрхгүй төлөөлөгчийг ИТХ нь элжит бус хурлаараа эргүүлэн татах хуультай татах ёстой. Энэ асуудлыг ДИТХ-ын дарга болон төлөөлөгчид нам дарж байгаа нь хууль зөрчиж байна. МАН, АН, ХҮН-ын төлөөлөгчид энэ ноцтой асуудлыг авч хэлэлцэхгүй улмаар үгсэн тохирч ялтан хүнийг төлөөлөгчөөр байлгаж байгаа нь албан тушаалын тохиролцоо хийсэн байж болзошгүй байна гэж үзэж байна.

Ө.Ууганжаргал уг хэргийг үйлдсэнийхээ гэм бурууг ухамсарлахгүй улмаар НШШГГ-ын мэдэгдэх хуудас, албан шаардлагуудыг эс зөвшөөрч ДИТХ-ын төлөөлөгчөөсөө татгалзах буюу шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлэн төлөөлөгчийн ажлаа өгөхгүй хууль шүүхийн байгууллагыг уландаа гишгэж дүүргийн 40 төлөөлөгчөөр хаацайлуулж ял завшиж байна.

Б.Нарангоо

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж