Лондонд “Өмдгүй аяллын өдөр” боллоо

Хуучирсан мэдээ: 2023.01.10-нд нийтлэгдсэн

Лондонд “Өмдгүй аяллын өдөр” боллоо

Лондонд “Өмдгүй аяллын өдөр” боллоо

Лондончуудын дунд метрогоор өмдгүй аялдаг сонирхолтой уламжлал 20 жилийн өмнөөс тогтжээ. Уг уламжлал Covid-19-тэй холбоотойгоор хоёр жил тасалдсаны эцэст энэ оны аяллаа Ням гаригт хийлээ. “The Stiff Upper Lip Society” бүлгэм фэйсбүүкээр дамжуулан энэ удаагийн өмдгүй аяллыг зохион байгуулав. “Improv Everywhere” нэртэй Нью-Йорк дахь комеди бүлэг 19 жилийн өмнө анх уламжлалыг эхлүүлсэн түүхтэй. Тухайн үед аялалд ердөө долоохон хүн оролцож байжээ.

Энэ жилийн хувьд оролцогчид өөр өөр өртөөн дээрээс өмдгүйгээр метронд сууцгааж аяллаа эхлүүлжээ. Аяллын гол дүрэм нь оролцогчид бие биеэ танихгүй дүр эсгэх ба яагаад ингэж явааг нь асуусан хүмүүст “зүгээр л гэртээ өмдөө мартчихаж” гэж хариулах юм. Метронд аялах хугацаандаа сэтгүүл уншиж, ердийн үед хийдэг зүйлсээ хийх юм. Мөн хөгжилтэй дотуур хувцас өмсөж, хүмүүсийг уурлуулах бус инээлгэх нь тэдний гол зорилго аж.

Хошигнол сүүлдээ “Тэнэгүүдийн олон улсын баяр” болж хувирсан бөгөөд цар тахлаас өмнө дэлхийн олон хотууд энэ өдрийг тэмдэглэдэг байв.

Өмдгүй аялал 2006 онд тав дахь жилдээ зохион байгуулагдах үед цагдаа нар найман хүнийг баривчилсан. Ингэснээр тус арга хэмжээ хэвлэлийнхний анхаарлыг ихээр татаж байв. Дараагийн дөрвөн жилийн хугацаанд оролцогчдын 150-5000 болж огцом өсчээ. Улмаар 2011 онд дэлхийн 48 хотод уг арга хэмжээ зохион байгуулагдсан.

Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж